MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Нийслэл "Хөгжлийн бэрхшээлтэй иргэд"-ээ дэмжинэ

    Нийслэл "Хөгжлийн бэрхшээлтэй иргэд"-ээ дэмжинэ

    2016-10-04
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд иргэдтэй хийх ээлжит уулзалтынхаа хүрээнд өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Хотын даргатай уулзсан эхний хүн нь Налайх дүүргийн иргэн Т.Энхсайхан байв. Тэрээр зам барилгын ажилд ашиглахад тохиромжтой уулын чулуу олборлож байгаа бөгөөд үйл ажиллагааг нь бодлогоор дэмжин ажиллахыг хотын даргаас хүслээ.  

    Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Нийслэлд түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох,  ашиглах талаар шинэлэг бодлого баримтлан ажиллана. Зам барилгын ажилд нийлүүлж байгаа хайргыг Туул голын сав газраас олборлож байгаа нь байгаль орчинд сөргөөр нөлөөлж байгаа төдийгүй тухайн орчинд амьдарч байгаа иргэдийн эрх ашгийг зөрчиж байна. Шувуун фабрик, Сонгино орчимд амьдардаг  иргэдээс хайрга, дайрганы үйлдвэрлэлийг зогсоох, цэгцлэх хүсэлт ихээр ирүүлдэг. Тиймээс нийслэлийн хувьд түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох, нийлүүлэх тал дээр шинэ бодлого боловсруулж ажиллана. Тодруулбал, хотын зам, барилгын ажилд шаардагдах хайрга, дайргын хэрэгцээг голын хайргаар биш уулын дайргаар хангадаг байхаар шийдвэрлэнэ” гээд түүний үйл дэмжин ажиллахаа илэрхийллээ.   

    Хотын даргатай  нүүр тулан уулзаж, нийгмийн асуудлаа шийдүүлэх хүсэлтэй иргэд ч өнөөдөр цөөнгүй ирсэн байв. Тэд амьдралын нөхцөл боломж тааруу, хүндхэн орчинд амьдарч байгаагаа хэлээд, хямд үнэтэй түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. 


    Хотын ерөнхий менежер Т.Гантөмөр “Ахмадын орон сууц хөтөлбөрийн хүрээнд түрээсийн орон сууцанд хамруулах журмыг шинэчлэн боловсруулж байгааг танилцуулаад,  шинэ журмын төсөлд түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийн 10 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгодог байхаар  тусгасан.  НИТХ-аас журмыг шинэчлэн батална”  гэсэн юм. Нийслэлийн Засаг дарга С.Батболд “Ирэх дөрвөн жил хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ нийгмийн асуудлыг нэн тэргүүнд тавьж ажиллахаар тусгасан. Зайлшгүй төрийн халамж хэрэгтэй байгаа ийм иргэдийнхээ нийгмийн асуудлыг шийддэг, түрээсийн орон сууцаар хангадаг байх нь хотын даргын үүрэг” гээд өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хямд үнээр түрээслэх зориулалттай 300 айлын орон сууц байгаа ч сул байр одоогоор байхгүй байна. Тиймээс боломжит бүх нөхцөлийг судлаад Та бүхэнд эргээд хариу хэлье” гэсэн юм.  Цаашид ТОСК, НОСК-ийн үйл ажиллагаанд тулгуурлан түрээсийн орон сууцны тоог нэмэх чиглэлээр ажиллана гэдгээ  ч хотын дарга энэ үеэр хэлсэн.  

    Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахаар ажиллаж байгаа иргэн Б.Чулуундолгор хотын даргатай уулзаж, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл”-ийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх талаар санал солилцоо.

    Тэрээр урьд нь нийслэлийн Засаг даргын дэргэд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл” байгуулагдаж, тогтмол үйл ажилллагаа явуулж байсныг хэлээд энэ зөвлөлийн үйл ажиллагааг цаашид үргэлжүүлэх, тэдний дуу хоолойг сонсож, хамтран ажиллахыг хүсч байгаагаа хэллээ.

    Нийслэлийн Засаг дарга С.Батболд тус зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн ирэх долоо хоногоос үйл ажиллагааг  нь эхлүүлэхээр төлөвлөж байгаагаа дуулгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг Засгийн газар хэлэлцэж эхэллээ
    2025-06-18 19:15:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээв
    2025-06-18 13:44:00
    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо
    2025-06-18 00:53:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
    2025-06-17 09:50:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Ерөнхий сайд нар баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-16 17:42:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!