MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » НИТХ-ын нэгдсэн хуралдаанаар нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэж байна

    НИТХ-ын нэгдсэн хуралдаанаар нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэж байна

    2016-09-29
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн ИТХ-ын нэгдсэн хуралдаан Хангарди ордонд эхэллээ. Хуралдаанд ирэх ёстой 45 төлөөлөгчөөс 30 төлөөлөгч ирж хуралдааны ирц 65 хувьтай байна. Өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэж байна. Хуралдааны эхэнд хотын дарга ирэх дөрвөн жил хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрөө НИТХ-ын төлөөлөгчдөд танилцууллаа.

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрийн гол цөм нь иргэнээ дээдэлсэн, өндөр технологид суурилсан үйлдвэрлэл, бие даасан эдийн засагтай, бизнест ээлтэй, ногоон хөгжлийн үзэл баримтлал бүхий, олон улсад өрсөлдөх чадвартай,  Монгол үндэстний хэв маяг, өвөрмөц дүр төрхтэй зүүн хойд Азийн санхүү, бизнес, аялал жуулчлалын төв хот болоход чиглэж байгаа юм. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр нь эдийн засаг, хот байгуулалт дэд бүтэц, байгаль орчин ногоон хөгжил, нийгмийн хөгжил, засаглал гэсэн 5 бүлэгтэй,  90 зорилттой.  Хөтөлбөрийг хотын эдийн засгийн тогтвортой бие даасан байдлыг бүрдүүлэх, хотын өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхдээ иргэд, хувийн хэвшлийн оролцоотойгоор хамтдаа шийдэж байх, иргэдийн ажиллаж амьдрах орчинг сайжруулах, амьжиргааны түвшний ялгааг бууруулах, засаглалын хувьд тогтортой, ил тод тэгш байдлыг тогтоох гэсэн үндсэн аргачлал дээр тулгуурлан боловсруулсан байна.


    Нийслэлийн  Засаг дарга С.Батболд “Эдийн засгийн сайжруулах нь хотын даргын өмнөө тавьсан гол зорилтын нэг. Өнөөдөр эдийн засаг хүнд, хямралтай байгаа ч хотын удирдлагын хувьд эдийн засгийн ихээхэн өөдрөг төсөөллөөр харж, томоохон зорилт тавин шургуу ажиллах ёстой гэж үзэж байна. Мөн хотын засаглалын хүрээнд бизнес эрхлэх таатай орчинг бүрдүүлж, хөрөнгө оруулалтын бодлого хэрэгжүүлхэд төр хувийн хэвшлийн түншлэлийн зарчимд тулгуурлан санхүүжилтийн шинэлэг тогтолцоог нэвтрүүлж эдийн засгийн өсөлтийг хангаж ажиллана. Үйлдвэр инновацыг цогцоор нь хөгжүүлсэн хот болно.  Улаанбаатар хотод монгол Улсын боловсруулах үйлдвэрлэлийн 70-80 хувь нь байсан. Бид хамгийн сүүлийн үеийн технологид тулгуурласан, байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэлийг нутагшуулсан хот болохоор зорьж байна. Гэхдээ үйлдвэрлэлийг хөгжүүлэхдээ хотын дагуул хот, шинэ суурьшлийн бүсүүдэд үйлдвэрлэл технологийн паркуудыг түшиглэн хөгжүүлэхээр тусгасан” гэлээ.

    Хотын даргын хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт хотын хүнс хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлж, өвлийн хүлэмжийн аж ахуй эрхлэх нөхцөл боломжоор ханган, нийслэлийн иргэдийг жилийн турш шинэ хүнсний ногоо жимс жимсгэнээр хангах бололцоо бүрдүүлэх, газрын харилцааг ил тод болгож, газрыг цахим хэлбэрээр худалдах, газрыг эдийн засгийн эргэлэтэд оруулах, газрын сан байгуулах зэрэг ажлууд ч туссан байна.

     Мөн гэр хорооллын дэд бүцтийг сайжруулах, Баянхошуу, Сэлбэ дэд төвийн дэд бүцтийг дуусгаж, “Дамбадаржаа”, “Яармаг”, “Дэнжийн мянга” гэсэн хотын дэд төв байгуулах ажлыг эхлүүлэхээр тусгажээ.

    Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах шинэ менежмент нэвтрүүлж, ачааллыг 50 хүртэл хувиар бууруулна, хотын автозамын сүлжээг сайжруулж төмөр замаар тусгаарлагдсан гудамж, замуудыг холбосон нүхэн гарц шинээр барина, гол гудамж, замуудын хөдөлгөөн нэвтрүүлэх чадварыг сайжруулна, Баруун, Зүүн 4 замын уулзварт олон түвшний огтлолцол байгуулах зэрэг томоохон бүтээн байгуулалт хийхээр хөтөлбөрт тусгаган байна. Түүнчлэн нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах зорилгоор тусгай замын автобус буюу BRT-ыг ирэх жилийн 9 сараас эхний шугамыг нээж ашиглалтад оруулахаар ажиллаж байгаагаа хуралдааны үеэр хотын дарга хэлсэн юм. Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг НИТХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн, баталсны дараа бүрэн эхээр нь олон нийтэд танилцуулах болно.  НИТХ-ын нэгдсэн хуралдаан үргэлжилж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар ОБЕГ-ын Ой хээрийн түймрийн штаб болон тус газрын Ажиллагааны шуурхай штабын бүрэлдэхүүнтэй цахим уулзалт хийлээ
    2025-06-28 20:10:00
    Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын комиссын V хуралдаан Бишкек хотноо боллоо
    2025-06-27 21:33:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-оо танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ
    2025-06-27 16:33:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ЦАГ ҮЕИЙН АЖЛЫН ТАЛААР УИХ-Д МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ
    2025-06-27 15:32:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Казахстан Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд бараалхлаа
    2025-06-27 11:49:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзав
    2025-06-26 11:48:00
    Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана
    2025-06-25 16:02:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар хөрөнгө оруулалт татаж, улсын эдийн засагт дэмжлэг үзүүлэхэд онцгой анхаарч, санаачилгатай ажиллахыг гадаад улс орнуудад суугаа Элчин сайд нарт үүрэг болголоо
    2025-06-25 09:28:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Их Британи болон Беларусь улсаас мэндчилгээ ирлээ
    2025-06-24 10:55:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!