Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах төслийн хүрээнд хийгдэх
бохирын шугам шинээр суурилуулах ажлыг 2016 оны 09 дүгээр сарын 28-ны
06:00 цагаас 2016 оны 10 дугаар сарын 04-ны 23:00 цаг хүртэл хийнэ.
Дээрх
ажлын хүрээнд 7 буудлын эцсийн зогсоол хойноос урагш чиглэлийн
нэгдүгээр эгнээг хаах тул зогсоолын байршлыг түр хугацаагаар өөрчлөөд
байна. Иймд 7 буудал /баруун/ зогсоолоор үйлчлүүдэг иргэд дээрх
зураглалын дагуу үйлчлүүлнэ үү гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.