Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Экспорт импортын хяналтын хэлтсээс
нийслэлийн хэмжээнд 4370 аж ахуйн нэгж, 45 иргэний импортоор оруулж
ирсэн бараа бүтээгдэхүүнд шалгалт хийжээ. Шалгалтаар АНУ-ын
“Buttermilk Ranch” нэрийн пиццаны амтлагч нь хадгалалтын хугацаа
дууссан.
БНСУ-ын “Berrymix” нэрийн жимстэй тараг нь лабораторийн
шинжилгээгээр хүнд металлын үлдэгдэл буюу хар тугалгын агууламж
зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс их байсан нь тогтоогдсон байна. Мөн ОХУ-ын
“Фуросемид” нэрийн эм эмийн бүртгэлийн хүчинтэй хугацаа дууссан. Грек
улсын “Septona” хуруу лент нь импортын лицензгүй, зөвшөөрөлгүй
худалдаалагдаж байсныг илрүүлсэн байна. Түүнчлэн БНХАУ-ын “Вэй-эр”
Биологийн идэвхит бүтээгдэхүүн чанарын шаардлага хангахгүй болохыг
тогтоожээ. Тиймээс бараа бүтээгдэхүүнийг худалдан авч, хэрэглэхгүй
байхыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас сэрэмжлүүлж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.