MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо

    Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо

    2016-09-26
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнийг нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан удирдан явууллаа.

    Шуурхайн эхэнд хотын даргын өгсөн үүрэг даалгаварын биелэлтийг Нийслэлийн ЗДТГ-ын Хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцууллаа.

    Тэрээр нийслэлийн Засаг дарга С.Батболд өнгөрсөн шуурхайн үеэр 13 чиглэлээр үүрэг даалгавар өгсөн гэдгийг тодотголоо.

    Тухайлбал, нийслэлийн Засаг даргын ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг Нийслэлийн ИТХ-д өргөн барих бэлтгэл ажлыг бүрэн хангах үүрэг өгсөн. Үүрэг даалгаврын хүрээнд Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030 бодлогын баримт бичиг болон Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт үндэслэн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны “Аз жаргалтай хот” хөтөлбөрийн төслийг 5 бүлэг, 26 чиглэлээр зорилт дэвшүүлэн боловсруулж НИТХ-ыд өргөн барьсан байна. Мөн улсын төсөв болон нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөр, хандив тусламжийн хөрөнгөөр шинээр бий болсон бүртгэлд тусгагдаагүй эд хөрөнгийг бүртгэх ажлыг шуурхай зохион байгуулах үүрэг өгсний дагуу Нийслэлийн Өмчийн харилцааны газраас Баянгол, Хан-Уул дүүргүүдийн нутаг давсгэрт Хөгжлийн банкны санхүүжилтээр барьж ашиглалтад оруулсан нийт 24 тэрбум төгрөгийн өртөг бүхий дэд бүтцийн барилга байгууламж, ус, дулааны шугам сүлжээ, тоног төрөөрөмжийг нийслэлийн өмчид бүртгүүлсэн байна. Энэ ажил цаашид үргэлжлэх юм байна.

    Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах, эцэг эхийн хараа хяналтыг сайжруулах талаар арга хэмжээ зохион байгуулж ажиллах үүргийг холбогдох байгууллагуудад өгсөн. Энэ үүргийн дагуу  нийслэлийн 42 сургуульд шинээр 160 ширхэг гэрэлтдэг хантааз, замын хөдөлгөөнийг зохицуулах дохиур 50, шүгэл 160, энгэрийн зүүлт 160 ширхэгийг хүлээлгэж өгч ажилласан байна. Түүнчлэн Улаанбаатар хотын Цагдаагийн газраас Монголын Сурагчдын холбооны “School police” төвтэй хамтран нийслэлийн 180 сургууль дээр “Сургуулийн эргүүл” ажиллагааг эхлүүлж, 38 сургуулийн эргүүлийн үйл ажиллагааг шалган, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан байна.

    Шуурхай зөвлөгөөний үеэр Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын удирдлагууд цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

    Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга, хурандаа Ж.Эрдэнэболд,  09 дугаар сарын 09-ний өдрөөс 2016 оны 09 дугаар сарын 22-ны өдрүүдэд иргэд аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг зөрчлийн шинжтэй 13 768 мэдээ, мэдээлэл ирснийг хэллээ. Гэмт хэргийн шинжтэй дуудлагын 37.4 хувь нь хулгайн гэмт хэрэг эзэлж байгаа учраас хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх  ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй байгааг онцоллоо. Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын дарга хурандаа Ч.Жаргалсайхан өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 3 528 дуудлага ирсний 187 нь ослын шинжтэй дууллага байсан гэх мэдээллийг өглөө. Зам тээврийн ослын улмаас 8 хүн амь насаа алдсан гэдгийг тэрээр хэллээ.

    Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга Н.Уламбаяр нийслэлийн  хэмжээнд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 50  удаагийн  дуудлага ирснээс объектын гал түймрийн 43, техникийн холбогдолтой осол,  аврах ажиллагааны 17 удаагийн дуудлагаар ажилласан. Өнгөрсөн хугацаанд гарсан ахуйн болон техникийн холбогдолтой ослоос 6 хүний амь биеийг аварч, 7 хүнд эмнэлгийн анхан шатны тусламжийг  үзүүлсэн гэлээ.  

    Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас  зарим арьс ширний үйлдвэрүүдэд байгаль орчны чиглэлээр хяналт шалгалт хийсэн байна. Сонгинохайрхан дүүрэгт байрлах “Ханбогд кашимер” ХХК, “Инэл кашимер” ХХК-ийн ноос, ноолуур боловсруулах үйлдвэрүүдэд байгаль орчны чиглэлээр шалгалт хийж үйлдвэрийн хаягдал уснаас авсан дээжийг лабораторийн шинжилгээнд өгсөн талаар Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун танилцууллаа.

    Мөн АНУ-аас импортолсон 217.0 кг “Buttermilk Ranch” нэрийн пиццаны амтлагч, БНСУ-аас импортолсон 32.5 кг “Berrymix” нэрийн жимстэй тараг, ОХУ-аас импортолсон 25.0 кг “Фуросемид” нэрийн эм, Грек улсаас импортолсон 77.8 кг “Septona” хуруу лент, БНХАУ-аас импортолсон 178 хайрцаг “Вэй-эр” Биологийн идэвхит бүтээгдэхүүн зэрэг бараа өүтээгдэхүүн нь чанар стандартын шаардлага хангахгүй байгааг тогтоосон. Тиймээс энэ төрлийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байх талаар сэрэмжлүүлэг хүргэж байгааг тэрээр хэллээ.  

    Шуурхай зөвлөгөөний дараа Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан хүйтний улирлдал эхлэж байгаатай холбогдуулан инженерийн хангамжийн байгууллагуудыг өвөлжилтийн бэлтгэл ажлаа бүрэн дуусгаж, халаалтыг хугацаанд нь өгөх үүрэг өглөө. Мөн байгууллага аж ахуйн нэгж иргэдийн дунд орон байраа дулаалах аян өрнүүлэхээр ажиллаж байгаагаа хэлээд дулаан алдагдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд манлайлайн, идвэхи санаачилгатай  ажиллах хэрэгтэйг санууллаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг Засгийн газар хэлэлцэж эхэллээ
    2025-06-18 19:15:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээв
    2025-06-18 13:44:00
    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо
    2025-06-18 00:53:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
    2025-06-17 09:50:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Ерөнхий сайд нар баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-16 17:42:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!