MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Морин цагт хотын дарга мөрийн хөтөлбөрөө НИТХ-д өргөн барилаа

    Морин цагт хотын дарга мөрийн хөтөлбөрөө НИТХ-д өргөн барилаа

    2016-09-21
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөө НИТХ-д өргөн барилаа.

    2016 оны ээлжит сонгуулиар нийслэлчүүдийн итгэлийг хүлээж, шинээр байгуулагдсан хотын удирдлагын баг ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа эдийн засгийн тооцоо судалгааг нягталж, Улаанбаатар хотын иргэдийн аж амьдралыг дээшлүүлэхэд түлхүү анхаарсныг хотын дарга онцоллоо. Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Монгол Ардын намын сонгуулийн мөрийн хөтөлбөр, дүүрэг, хэрэгжүүлэгч  агентлаг, харьяа газрууд, иргэд сонгогчдын саналд үндэслэн үйл ажиллагааны хөтөлбөрөө тодорхойлсон байна.

    Нийслэлийн Засаг дарга эдийн засаг, хот байгуулалт дэд бүтэц, байгаль орчин ногоон хөгжил, нийгмийн хөгжил, засаглал гэсэн 5 бүлгийн хүрээнд үндсэн зорилгоо хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа юм. Тодруулбал, Эдийн засаг бүлэгт нийт 12 заалт, Хот байгуулалт, дэд бүтэц бүлэгт 35 заалт, Байгаль орчин, ногоон хөгжил  бүлэгт 28 заалт, Нийгмийн хөгжил бүлэгт 27 заалт, Засаглал бүлэгт нийт 19 заалт бүхий ажлыг ирэх 4 жилд хэрэгжүүлэхээр тусгажээ.

    Эдийн засаг, санхүүгийн хүнд нөхцөлд нийслэлийн удирдлагууд хотынхоо эдийн засгийг богино хугацаанд сэргээж, өсөлт бий болгон, нийгмийн салбаруудыг дэмжих замаар иргэдийнхээ амьдралыг эрс сайжруулахыг гол зорилтоо болгож байгааг хотын дарга С.Батболд хэллээ. Тэрээр “Өнөөдөр нийслэлийн хувьд  онцгой өдөр. Учир нь  ирэх дөрвөн жилд нийслэл хотод ямар  ажил хийгдэх вэ, хотын шинэ удирдлагын бодлого юу вэ” гэсэн олон асуултад хариулт өгөх хөгжлийн хөтөлбөрөө  НИТХ-аар хэлэлцүүлэхээр өргөн барьж байна. Дөрвөн жил хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа НЗДТГ, Захирагчийн ажлын алба, дүүргийн ЗДТГ, нийслэлийн харьяа газар агенталгуудаас ирүүлсэн хотын хөгжлийн төлөө санал, санаачилга,  нийслэлийн иргэдийнхээ хүсэл эрмэлзэл, судалгаанд тулгуурлан  тодорхойллоо. Улаанбаатар хот 1 сая 345 мянган хүн амтай, нийт үйлдвэр үйлчилгээний байгуулагын 70 хувь нь Улаанбаатар хотод төвлөрсөн  томоохон хот. Тиймээс Улаанбаатар хөгжлийн ямар шатанд гарах ёстой вэ, хотын нийгэм, эдийн засгийг яаж сайжруулах вэ гэдэгт анхаарал хандуулж, энэ чигэлээр олон ажил хийхээр  хөтөлбөртөө тусгалаа.  Улаанбаатар хот эдийн засгийн хувьд бие даасан, иргэдийнхээ амьдрах  , ажиллах тухтай орчныг бүрдүүлсэн, амжиргааг нь өөд татсан , үйлдвэрлэл хөгжсөн, олон улсын тавцанд Зүүн хойд Азийн бүс нутгийн аялал жуучлалын төв болгон хөгжүүлэх зорилт тавьсан” гэдгээ  онцоллоо.

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг гардан авсан НИТХ-ын дарга Ц.Сандуй  хэлэхдээ “Нийслэлийн МАН энэ удаагийн ээлжит сонгуульд оролцохдоо “Аз жаргалтай хот” мөрийн хөтөлбөр боловсруулж, нийслэлийн иргэдийнхээ дэмжлэгийг авсан. “Аз жаргалтай хот” болох энэ хөтөлбөрөөс хотын даргын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан гэдэгт эргэлзэхгүй байна.  Нийслэлийн засаг дарга бөгөөд  Улаанбаатар хотын захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөр нь  иргэдээ дээдэлсэн үзэлд суурилсан,  бүтээлч,  ажил хэрэгч, айл бүхэн , иргэн бүрийн аж амьдралд нөлөөлж чадахуйц  зорилтууд тусгагдсан гэдэгт  би итгэж байна. Нийслэлийн удирдлагуудаас гаргаж байгаа аливаа шийдвэр айл өрх бүрийн хаалгаар орж, иргэн бүрийн амьдарлыг сайжруулахад нөлөөлж байх нь чухал.  Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан ажил, амлалт бүхэн биелэнэ гэдэгт итгэж байна” гэлээ. 

    Хөтөлбөрийн гол агуулга нь  үйлдвэрлэлийг шинжлэх ухаанд тулгуурлан хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж, бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлж, бичил бизнес эрхлэгчдэд олгох санхүүгийн дэмжлэгийг нэмэгдүүлэн  ажлын байрыг нэмэгдүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, төр хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах, хотыг ухаалгаар төлөвлөж, хотын дэд бүтцийг найдвартай, хүртээмжтэй болгож, иргэдийн ая тухтай оршин суух нөхцлийг хангасан орчин үеийн ногоон хот болгон хөгжүүлэх,  нийгмийн үйлчилгээний дэд бүтцийг сайжруулж, иргэн бүр эрүүл, боловсролтой байх нөхцлийг бүрдүүлэхэд анхаарч,  Эрүүл- Аюулгүй хүнсээр хангах,  Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээнд шинэ менежментийг нэвтрүүлж, мэдээлжсэн, технологижсон хот болно. Мөн иргэдээ дээдэлсэн үзэлд суурилж,  бүтээн байгуулалтын ажлыг тасралтгүй  үргэлжлүүлэн, аялал  жуулчлал, үйлдвэрлэл үйлчилгээ, нийгмийн хамгаалал, дэд  бүтцийн хөгжил  цогцолсон “Эко” “Аз жаргалтай“  хот байх зорилт  тавьж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг Засгийн газар хэлэлцэж эхэллээ
    2025-06-18 19:15:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээв
    2025-06-18 13:44:00
    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо
    2025-06-18 00:53:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
    2025-06-17 09:50:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Ерөнхий сайд нар баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-16 17:42:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!