MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Хотын дарга 40 орчим иргэнтэй нүүр тулан уулзаж, өргөдөл хүсэлтийг нь хуулийн дагуу шийдвэрлэжээ

    Хотын дарга 40 орчим иргэнтэй нүүр тулан уулзаж, өргөдөл хүсэлтийг нь хуулийн дагуу шийдвэрлэжээ

    2016-09-20
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

     

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч  С. Батболд 14 хоног тутмын  Мягмар гарагт  иргэдтэй  тогтмол уулзалт хийдэг. Энэ удаагийн уулзалт  Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Мишээл” дэхь салбарт боллоо.

    Уулзалтын эхэнд өмнөх уулзалтуудын үеэр хотын даргатай газрын маргааны асуудлаа шийдүүлэхээр ирж байсан 2 иргэний асуудлыг шийдвэрлэснээ  танилцуулав.

    Чингэлтэй дүүргийн иргэн Т.Чинболорын өмчлөл бүхий газарт 2012 онд 110 квт-ийн трансформатр тавихаар газрыг нь чөлөөлсөн ч  ч нөхөн олговорыг өнөөдрийг  хүртэл олоогүй байсан байна. Энэ асуудлыг шийднэ гэдгээ хотын дарга хэлж байсан бөгөөд өнөөдөр түүнд газрын нөхөн олговор өгөхөөр захирамж гаргаснаа танилцуулаа.  Мөн СХД-ийн иргэн П.Энхтуяа 11 жилийн өмнө үйлчилгээний зориулалтаар газар эзэмших зөвшөөрөл авсан ч аюулгүйн тойрогт газар нь орсон гэсэн үндэслэлээр буцааж эзэмших эрхийг нь хүчингүй болгосон байна. Тэрээр 11 жилийн турш асуудлаа шийдвэрлүүлэхээр шат шатны байгуулагад хандсаар иржээ. Харин өнөөдөр тэрээр нийслэлийн Засаг дарга С.Батболдоос газар эзэмшүүлэх захирамж гардан авлаа. Тэрээр 11 жил хөөцөлдөж байсан ажлыг минь 2 сар ч хүрэхгүй хугацаанд шийдэж өгсөнд баяртай байна гэсэн юм. 

    Өнөөдрийн уулзалтад хотын даргад асуудал, бэрхшээлээ  ярьж шийдвэрлүүлэхээс гадна  шинэ санал санаачилгаа танилцуухараар ирсэн иргэд ч цөөнгүй байлаа. Тэдний нэг нь Баянзүрх дүүргийн иргэн Ц.Мөнхбаатар юм.  Тэрээр агаарын бохирдлыг бууруулах зорилгоор хийжүүлэгч  зуух зохион бүтээсэн байна. Түүний зохион бүтээсэн “Нүүдэлчин” хийжүүлэгч зуух нь монгол улсад мөрдөгддөг стандартуудыг бүрэн хангасан төдийгүй түлшний 50-60 хувийн хэмнэлттэй нь судалгаагаар тогтоогджээ. Хотын дарга С.Батболд түүний  энэ санаачилгыг дэмжин  хамтарч ажиллахаа илэрхийллээ.

    Мөн Сүхбаатар дүүргийн иргэн Ц.Гал-Эрдэнэ шинэ цэцэрлэг барьснаа танилцуулаад үйл ажиллагааг  нь дэмжин зохих зөвшөөрөл олгохыг хүслээ. Цэцэрлэгийн хүрэлцээ хангамж муу байгаа учраас нийслэлийн зүгээс аль болох төрийн бус цэцэрлэг байгуулах иргэдийн хүсэлтийг уян хатан нөхцөлтэйгээр хүлээн авч шийдвэрлэж байгаа. Барилгын норм, дүрэм стандартын дагуу барилгаа барьж аюулгүй байдлыг бүрэн хангасан бол зөвшөөрөл олгоход бэлэн гэж хотын дарга хэллээ. 

    Баянгол дүүргийн иргэн Д.Эрдэнэсайхан,  “Хонхор” нуурын ойролцоо ажиллаж байгаа хар тугалганы үйлдвэрийг хаалгуулах хүсэлтийг тухайн хорооны иргэд гаргаж байгааг уламжиллаа. Энэ үйлдвэр нь 3 жилийн өмнө байгуулагдсан, хуучин акумляторыг шатаах зууханд хийж хар тугалаг гаргаж авдаг байна. Энэ нь байгаль орчинд маш их хор нөлөө үзүүлж байгаа тэрээр хэллээ. Мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтээр байгаль орчинд хоргүй гэсэн дүгнэлт гарч байгаа ч тухайн орчинд байгаа мал зүй бусаар хорогдож байна гэсэн юм. Нийслэлийн мал эмнэлэгийн газрын дарга Л.Нарантуяа тухайн бүсийн малаас 3 удаагийн шинжилгээ хийхэд цусанд хортой бодис илэрсэн гэдгийг хэллээ.  

    Хотын дарга  энэ үйлдвэрийг шалгах эрх бүхий ажлын хэсгийг холбогдох байгууллагуудын бүрэлдэхүүнтэй байгуулж, ойрын хугацаанд асуудлыг шийдвэрлэхээр болов.

    Иргэд нийслэлийн Засаг даргатай уулзах хүсэлтээ Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөр дамжуулан гаргах ёстой бөгөөд өнгөрсөн хугацаанд хотын дарга 40 орчим иргэнтэй нүүр тулан уулзаж, өргөдөл хүсэлтийг нь хуулийн дагуу шийдвэрлэжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг Засгийн газар хэлэлцэж эхэллээ
    2025-06-18 19:15:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээв
    2025-06-18 13:44:00
    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо
    2025-06-18 00:53:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
    2025-06-17 09:50:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Ерөнхий сайд нар баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-16 17:42:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!