Өнөөдөр Баянзүрх, Налайх дүүргийн цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх тул хэрэглэгч та бүхэн цахилгааны хэрэглээгээ түр хязгаарлана уу.
Баянзүрх дүүрэгт 11:00 – 17:30 цагийн хооронд 20-р хороо Гачууртын төвийн урд хэсэг, Хуандай ам
Налайх дүүрэгт 12:00 – 12:30 цагийн хооронд Городок, 337-р ЦА, Цэнгэг СӨХ, 153-р цэцэрлэг, МТ ШТС, Юнивишн, Скайтел, Аржанчивлан рашаан сувилал болон эдгээрийн ойр орчмоор цахилгаан хязгаарлана гэж “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-аас мэдээллээ.