MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Нийслэлийн удирдлагууд НИТХ-ын төлөөлөгчидтэй зөвлөлдөх уулзалт хийлээ

    Нийслэлийн удирдлагууд НИТХ-ын төлөөлөгчидтэй зөвлөлдөх уулзалт хийлээ

    2016-09-16
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын санаачлагаар хотын удирдлагууд нийслэлээс УИХ-д сонгогдсон төрийн түшээдтэй “Зөвлөлдөх уулзалт” хийсэн. Харин өчигдөр НИТХ-ын төлөөлөгчидтэй хотын удирдлагууд уулзаж, нийслэлийн өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн гарцын талаар болон ирэх 4 жилд ямар зарчмаар ажиллах вэ гэдгийг ярилцлаа. НИТХ-д 45 төлөөлөгч ажиллаж байна.

    Улс төрийн нам, эвсэл үл хамааран Улаанбаатар хотоо хөгжүүлэх нэг зорилготой. Тиймээс юун түрүүнд “Нийслэл хотын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, цаашдын хөгжлийн зорилт”-оо  ярилцаж, бие биенээ дэмжин хамтарч ажиллахаар уулзаж байгааг хотын дарга онцоллоо. Төлөөлөгчид иргэд нь амар тайван, сэтгэл хангалуун амьдрах аз жаргалтай хотыг хэрхэн бий болгох талаар өөр өөрийн саналаа дуулгасан. Тухайлбал,

    “Гэр хорооллын дахин төлөвлөлт, агаар хөрсний бохирдлыг ярисаар байгаад өнөөдрийг хүрсэн. Хөрөнгө зарцуулсан ч дорвитой өөрчлөлт гарахаар ажил хийгдээгүй. Тэгэхээр үүн дээр шинэлэг технологиудыг илүү ашиглах нь зөв. Тухайлбал, цэвэрлэх байгууламж гэхэд гэр хороололд хороо хороогоор нь шийдвэл хөрсний бохирдлыг бууруулах боломжтой гэж харж байна.” гэсэн санал гарлаа. Үүнээс гадна нийслэл хот өөрөө төсвийн судалгаа хийгээд, удийн засгийн үр ашигтай байдлаа гаргаад, хөрөнгө оруулалтаа шийдээд явах хэрэгтэй. Улсын улс болсон өрх тусгаар айл гэдэг утгаараа эдийн засгаа өөрөө зохицуулдаг, хараат бус байх зарчмаар явбал зүйтэй гэдгийг төлөөлөгчид хэлсэн юм.

    “Өнгөрсөн жилүүдэд 70 мянга гаруй айлд цахимаар газар олгосон. Ингэснээр л гэр хорооллын тоо нэмэгдсэн. Нэг жилд тодорхой хэдэн айлыг орон сууцанд оруулдаг ч нөгөө талаас энэ мэтээр гэр хорооллоо тэлэх бодлого бариад байгаа нь буруу. Дэд бүтэц, зохион байгуулалтыг зөв шат дараалалтай явуулбал эмх замбараагүй байдлыг зогсоох боломжтой.” гэлээ.

    НИТХ ын төлөөлөгч  С.Мөнхчулуун “Засаг даргын мөрийн хөтөлбөр удахгүй батлагдана. Бид “Аз жаргалтай хот” гэсэн мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн. Үүнийг Засаг даргын мөрийн хөтөлбөр болгоод цаашид үйл ажиллагаагаа хурдан шуурхай явуулж, хэрэгжүүлэх хэрэгтэй.” гэсэн юм.

    Мөн зөвлөлдөх уулзалтын үеэр ярилцсан нэг чухал сэдэв нь боловсролын хүртээмж, сургуулиудын ачааллын талаар байлаа. 2016-2017 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд 237 мянган хүүхэд суралцаж байна. Сургуулиудын хувьд нийт хүчин чадлаасаа 20 хувь илүү суралцагчтай байгааг хотын дарга танилцуулсан. 30 гаруй сургууль 3 ээлжээр хичээллэж байгааг 2 ээлжид шилжүүлэх зорилтыг хотын удирдлага тавиад байгаа юм. Төлөөлөгчдийн зүгээс сургуулиудын ачааллыг бууруулж, хүүхэд бүр тэгш боловсрол эзэмших боломжийг бий болгоход анхаарч ажиллах хэрэгтэйг хэллээ. Харин сургуулийн өмнөх боловсролын хувьд цэцэрлэгийн насны хүүхдүүдийн тодорхой хувь нь гэртээ цоожтой хаалганы цаана үлдэж байгаа. Цэцэрлэгийн хүртээмжийг мөн нэмэгдүүлэх зорилт тавьж байгаа юм. Энэ талаар “Ирэх жил хүүхдийн цэцэрлэгт орох хувь заяаг сугалаагаар шийдэхгүй гэсэн төлөвлөгөөтэй байгаа.  Одоогийн байгаа цэцэрлэг дээр дахин 200 цэцэрлэг барьж байж хүүхдүүдийн асуудлыг шийднэ. Ирэх жил гэхэд үүнийг барьж чадахгүй учраас ээлж дараатайгаар шийдвэрлэнэ” гэдгийг иргэдийн хурлын төлөөлөгч хэлсэн юм.

    Төсвийн хэмжээндээ тааруулж, хийх ажлаа эрэмбэ дараатайгаар мэргэжлийн байгууллагын саналыг сонссоны үндсэн дээр тооцоо судалгаатай ажлыг төсвийн төлөвлөгөөнд батлуулж явах хэрэгтэй зэрэг саналууд зөвлөлдөх уулзалтын үеэр гарсан юм.

    Уулзалтын төгсгөлд НИТХ-ын дарга Ц.Сандуй “Нийслэлийн шат шатны үйл ажиллагаа уялдаатай байх ёстой. Төлөөлөгчдийн хэлсэн саналыг сонслоо. Бидний өмнө тулгамдаад байгаа энэ  асуудлууд дэлхийн өндөр хөгжилтэй олон хотын туулаад гарсан зүйл. Гол нь зөв гарцыг л олох хэрэгтэй. Тиймээс бид ирэх 4 жилд энэ зөв гарцыг олж, суурийг нь бат бөх тавих хэрэгтэй. Үүний тулд хотын эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай. Мөрийн хөтөлбөрийн ч 2 дахь бүлэг нь энэ талаар байгаа. Төлөөлөгчдийн хэлсэн саналууд буюу амжиргааг дээшлүүлэх, сургууль цэцэрлэг, эмнэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ажлын байртай болгох нь “Аз жаргалтай хот” мөрийн хөтөлбөрийн эхний бүлэгт багтсан. Тиймээс эдгээр асуудалд түлхүү анхаарч ажиллах болно” гэлээ . Нийслэлийн засаг дарга бөгөөд  Улаанбаатар хотын захирагч  С. Батболд хэлэхдээ  улирал тутамд  НИТХ ын төлөөлөгчтэй  ажил хэрэгч уулзалт хийнэ. Хагас жилд нэг удаа  УИХ-ын гишүүдтэй  Нийслэлийн засаг даргын тамгын газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, харьяа агентлаг, хэлтсийн дарга нартайгаа уулзаж байх болно. Ингэснээр бид  Улаанбаатар хотын хөгжлийнхөө зөв  бодлогыг хэрэгжүүлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлж, нэг зорилготой, нэг баг болон ажиллах зорилт тавьж байгааг хэллээ.  НИТХ ын  төлөөлөгчид  Нийслэлийн засаг даргын санаачлагаар  хотын хөгжлийн асуудлаар “Зөвлөлдөх уулзалт“ хийж сайн, муу, алдаа оноогоо ярьж байгааг дэмжинэ гэдгээ илэрхийллээ. гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг Засгийн газар хэлэлцэж эхэллээ
    2025-06-18 19:15:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээв
    2025-06-18 13:44:00
    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо
    2025-06-18 00:53:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
    2025-06-17 09:50:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Ерөнхий сайд нар баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-16 17:42:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!