MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » ”Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа 11 дэхь жилдээ үүдээ нээлээ

    ”Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа 11 дэхь жилдээ үүдээ нээлээ

    2016-09-15
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Хүнс хөдөө аж ахуйн яам,  Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулж байгаа “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа өнөөдөр “Мишээл” экспо төвд нээлтээ хийлээ.  Үзэсгэлэн худалдааны нээлтийн  ажиллагаанд УИХ-ын дарга М.Энхболд, Хүнс хөдөө аж ахуйн сайд П.Сэргэлэн,  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд  болон үндэсний үйлдвэрлэгчид, иргэд  оролцлоо.

    11 дэхь жилдээ зохион байгуулагдаж байгаа “ Намын ногоон  өдрүүд” үзэсгэлэнг нээж Хүнс хөдөө аж ахуйн сайд П. Сэргэлэн  хэлэхдээ” Монгол орны малын тоо толгой улам өсөж 57,5 саяд хүрч, түүхэндээ анх удаа 19 сая гаруй төл мал хүлээн авсан гэдгийг онцлон тэмдэглээд,  газар тариалангийн салбарт ч  амжилт өөд үзүүлэлтүүд гарч байгааг дурьдлаа.  Энэ жилийн “ Намрын ногоон өдрүүд”ийн гол онцлог нь  Хүнс  хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам ,Нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсны дагуу хүн амын хүнсний хангамжийг сайжруулах,  үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчдын шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгч түмэнд хүргэх, малын түүхий эдээр хийсэн бараа бүтээгдхүүнийг нийслэлийн хэрэглэгчдэд шууд  худалдах зорилго тавьсаныг онцоллоо.  Алтан намар цаг айл бүхэнд эрүүл хүнс хүргэж, эрүүл монгол  иргэнтэй улс болох том зорилтыг ч тавьсаныг хэллээ.  


    УИХ-ын дарга М.Энхболд “Малчид, тариаланчид, үйлдвэрлэгчид энэ өдрүүдэд нийслэл хотын иргэдэд хөдөлмөрийнхөө үр шимээр  Монгол эх орон, газар шороонд ургасан  төмс , хүнсний ногоогоо худалдаалж,  хүнсний шинэ технологиудыг  таниулж, туршлага  судалж, иргэддээ экологийн  цэвэр хүнсээр хангах зорилт тавьж байгааг дэмжиж байдгаа илэрхийлсэн. “ Намрын ногоон өдрүүд “  үзэсгэлэн зөвхөн ногооны худалдаа  биш  хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарынхан  жилдээ  энд хуран чуулж, туршлагаа хуваалцаж,  шинэ сортын, шинэ төрлийн бүтээгдхүүнийг иргэддээ таниулж, өргөн утгаараа  Монгол улс дотоодынхоо хүнсний хэрэгцээг хангаж чадах улс  болохоор тавьж байгаа зорилтыг хэрэгжүүлж байгааг тодотгосон юм. УИХ -аас ч хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, хүнсний салбарт онцгойлон анхаарч байгааг дурьдаад хаалтаа хийгээд удаагүй байгаа УИХ-ын ээлжит бус чуулганаар малын гаралтай түүхий эдийн экспортыг өсгөх, малчин өрхийн орлогын түвшинг нэмэгдүүлэх чухал шийдвэр гаргасан.  Экспортын татварыг тэглэж,  энэ салбараа дэмжснийг  онцолсон юм.

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, “Нийслэлийн иргэдэд эрүүл монгол хүнсийг олон дамжлаггүйгээр шууд хүргэх боломжийг олгож байгаагаараа энэхүү үзэсгэлэн худалдаа чухал ач холбогдолтой юм.  Би нийслэлийн Засаг даргын хувьд үйлдвэрлэгчдээс шууд нийслэлийн иргэдэд хүрэх ийм төрлийн худалдаа, зах, дэлгүүрүүдийг нэмэгдүүлж, чанартай, эрүүл монгол хүнсээр нийслэлийн иргэдээ хангах болдого баримтлан ажиллах болно.Энэ өдрүүдэд нийслэлчүүд та бүхэн үзэсгэлэн худалдааг зорин ирж өвлийн бэлтгэлээ базаагаарай гэж хүсч байна”  гэлээ. “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн" уриатайгаар зохион байгуулж байгаа  “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээ энэ сарын 20-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Энэ удаагийн үзэсгэлэнд үндэсний 20 гаруй аж нэгж оролцож бүтээгдэхүүнээ танилцуулж байгаагаас гадна 14 аймгийн 13 сум, нийслэлийн 5 дүүргээс нийт 300 орчим аж ахуйн нэгж, хоршоо, иргэд оролцож байна. Тодруубал, Үндэсний манлай үйлдвэрлэгч “Мах импекс”, “Талх чихэр”, “Атар өргөө”, “Сүү”, “Батбайгаль” зэрэг томоохон аж ахуйн нэгжүүд 10 дэхь жилдээ оролцож байгаа бол Ховдын ааруул, тарвас,  Өмнөговийн ингэний сүүтэй зайрмаг,  Увсын чацаргана, Хөвсгөлийн цагаан загас, жимс зэрэг орон нутгийн “брэнд” бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид ч  оролцож байна. “Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн  худалдаа “Мишээл экспо” төвөөс гадна нийслэлийн  6 дүүргийн 43 байршилд 434 хүнсний ногоо борлуулах цэгийг 2 сарын хугацаатайггаар өргөжүүлэн ажилуулж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг Засгийн газар хэлэлцэж эхэллээ
    2025-06-18 19:15:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээв
    2025-06-18 13:44:00
    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо
    2025-06-18 00:53:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
    2025-06-17 09:50:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Ерөнхий сайд нар баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-16 17:42:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!