MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Нийслэлийн өнөөгийн байдал цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцов

    Нийслэлийн өнөөгийн байдал цаашид хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцов

    2016-09-15
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    “Улаанбаатар хотын өнөөгийн байдал, хөгжлийн үзэл баримтлал” уулзалтын үеэр Улаанбаатар хотоос сонгогдсон УИХ-ын гишүүд нийслэлийн өмнө тулгамдаж буй асуудал болон цаашид хэрэгжүүлэх шаардлагатай байгаа ажлуудын талаар саналаа хэллээ.

    УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа “Нийслэлийн удирдлагууд чухал цаг үед биднийг хүлээн авч уулзаж  байгаад талархаж байна. Улаанбаатар бол мегаполис том хот болсон. Хотын хууль эрх зүйн орчин, төсвийг сайжруулах зайлшгүй шаардлагатай байгаа юм. Хот бие даан хөгжих эрхээ хэрэгжүүлж, чөлөөт эдийн засагтай байх хэрэгтэй. Иргэнийг тойрсон бүх асуудал бол хотын асуудал. Эдийн засаг хямарсан гээд гараа хумихаад сууж болохгүй. Бид иргэдийнхээ захисан захиас, хэлсэн үгийг мартаагүй. Нийслэлийнхээ хөгжлийг цогцоор нь шийдэх ёстой. Дуу хоолойгоо нэгтгэж хамтран ажиллах болно”

    УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Улаанбаатар хотын өмнө тулгамдаад байгаа гол асуудлууд бол агаар, хөрсний бохирдол, ус, замын түгжрэл юм. Хөрсний бохирдлыг шийдэхийн тулд зайлшгүй хогны үйлдвэр барих хэрэгтэй. Агаарын бохирдлыг үүсгэж байгаа гол хүчин зүйл бол гэр хорооллын тэлэлт түүхий нүүрсний хэрэглээ. Тийм учраас гэр хороололд бие даасан дэд бүтцүүдийг бий болгох тал дээр хотын удирдлагууд анхаарч ажиллаарай. Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх асуудал бол хамгийн түрүүнд эхлүүлэх ажил. Мөн харгиа цэвэрлэх байгууламжийг шилжүүлж, Эмээлтийн бүсэд байгуулах ажлын ТЭЗҮ-ийг хийж, төслийн баг нь шалгарсан байгаа. Энэхүү ажлыг үргэлжлүүлэх хэрэгтэй. Нийслэлийн Эрх зүйн байдлын тухай хууль, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг шинэчлэхэд идэвхтэй оролцож ажиллана”

    УИХ-ын гишүүн Б.Батзориг “Байгаль, орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны зарим гишүүд төв цэвэрлэх байгууламж дээр очиж нөхцөл байдалтай танилцсан. Байдал маш хүнд байна. Хотын удирдлагууд цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлыг яаралтай эхлүүлж, гоц анхаарах шаардлагатай. Мөн Да хүрээ захын асуудлыг цэгцлэх хэрэгтэй байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтөд орсон айлуудын асуудлыг яаралтай шийдэж өгөхийг хүсч байна. Газраа өгч орон гэргүй болсон олон өрх байна. Эдгээр хүмүүсийг яах вэ гэдэг асуудал маш хүнд байна. Мөн Улаанбаатар хотын инженерийн шугам сүлжээний насжилт 50, 60 гаруй жил болсон. Шугам сүлжээ эвдэрсэн  тохиолдолд замаа хуулж янзлахаас өөр аргагүй байдаг. Ингэхгүйгээр хонгилын системд оруулах шаардлагатай байна. Мөн хотын эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэх цаг нь болсон. Эдийн засаг хүнд байгаа энэ цаг үед нэг хувийн хотын татвар аж ахуйн нэгжүүдэд маш том дарамт болж байна. Үүнийг байхгүй олгох хэрэгтэй”

    УИХ-ын гишүүн Ц.Гарамжав “Нийслэлийн шинэ удирдлагууд цагаа олсон зөв уулзалт зохион байгуулж байгаад талархал илэрхийлье. Улаанбаатарыг аюулгүй, эрүүл, ногоон хот болгохын тулд нэн түрүүнд Төв цэвэрлэх байгууламжийг яаралтай шинэчлэх шаардлагатай байна. Үнэхээр аюулын байдалд хүрсэн. Цэвэрлэх байгууламж маш нарийн инженерийн шугам сүлжээний үйлдвэр гэвэл үгүй. Энгийн л нэг байгууламж. Манайх шиг бохирдлоо ил задгай асгаж, ууршуулах аргаар цэвэрлэдэг хот дэлхийд байхгүй. Ийм хоцрогдсон технологитой байвал цаашид хөгжиж эрүүл хот болно гэвэл боломжгүй. Хамгийн түрүүнд шинэ технологиор цэвэрлэх байгууламжийг барих зайлшгүй шаардлагатай. Гэр хорооллын хөрсний бохирдол 90 хувьд хүрчихсэн. Үүнээс болж төрөл бүрийн халдварт өвчлөлүүд их үүсч байна. Энэ тал дээр нийслэлээс бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Бид ч хамтран ажиллахдаа бэлэн байна. Гэр хорооллыг дахин төлөвлөж олон давхар байшин барих нь зохимжгүй. Үүний оронд гэр хорооллыг инженерийн дэд бүтэц, эрчим хүчтэй холбож, эрчим хүч үйлдвэрлэх нь маш чухал юм”  

    УИХ-ын гишүүн Б.Ундармаа “Гэр хорооллын иргэдийн наад захын хэрэглээ болох цахилгаан, эрчим хүч, ус зарим газар хангагдахгүй байна. Энэ тал дээр анхаарч ажиллахыг хүсч байна. Хотын иргэдийн хүсдэг зүйл бол мэдээж соёлтой үйчилгээ шүү дээ. Төрийн албан хаагчдыг иргэдэд хүнд сурталгүй үйлчилдэг болгоход анхаарч ажиллах шаардлагатай”

    УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Газрын харилцаанаас нийслэлийн орлогыг нэмэгдүүлэх бололцоо маш их байгаа. Орлогын томоохон эх үүсвэрийг бий болгож, нийслэлийн хөгжилд хувь нэмрээ оруулах бүрэн боломжтой. ТЭЗҮ хийсэн томоохон төсөл, хөтөлбөрүүдээ яаралтай хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй. Бүх өрхийн эмнэлгийг цэргийн технологиор бага зардлаар өргөтгөх боломжтой. Та бүхэн үүнийг судалж үзээрэй. Гэр хорооллын дахин төлөвлөлтөд ороод гацчихсан олон өрх байна. Эдгээр иргэний асуудлыг яаралтай шийдвэрлэхийг хүсч байна. Цаашид хамтран ажиллахдаа бэлэн байх болно”

    УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Би Чингэлтэй дүүргийн бүх хороогоор явж нөхцөл байдалтай танилцсан. Хүндрэлтэй асуудлууд олон байна. Тухайлбал, зарим хороонд нэг ч банк байхгүй, нийтийн тээвэр ч явахгүй байна. Энэ асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй. Мөн гэр хорооллын сургуулиудын эргэн тойронд архи, тамхи их худалдаалж байна. Үүнийг таслан зогсоохыг хүсч байна. Улаанбаатар хотын хөгжлийн төлөө Та бүхэнтэй хамтран дэмжиж ажиллах болно”  

    УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “УИХ-д нийслэлээс сонгогдсон 28 гишүүн байна. Бид Та нарын ард ямагт асаалттай танк байх болно. Нийслэлд ямар хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх шаардлагатай байна үүнд бид хамтран ажиллахдаа бэлэн байх болно. Би зарим асуудлыг шууд яриад шийдүүлж байгаа. Тухайлбал, Хан-Уул дүүргийн 45-р цэцэрлэгийн асуудлыг Засаг даргын салбар хариуцсан орлогчтой ярьж, маш хурдан шийдүүлж чадсан. Мөн тус дүүрэгт хурд сааруулагч тавих шаардлагатай байсан үүнийг ч шийдсэн. Энэ мэтчилэн хийх ёстой ажлуудыг холбогдох хүмүүст бичгээр өгнө. Та бүхэн яаралтай хариу өгч байгаарай. Хоёр талаасаа хамтран асуудлаа тухай бүрт нь шийдэж байя”  

    УИХ-ын гишүүн А.Ундраа “Улаанбаатар хотын утааны асуудал бол нийгмийн эрүүл мэндийн хувьд гамшиг болж байна. Утааг багасгахын тулд зөвхөн зуухаар шийдэхгүй. Үүнийг цахилгаан, дулааны орчин үеийн шийдэл л шийднэ. Та бүхнийг Улаанбаатар хотоо агаарын бохирдлоос гаргаж чадсан шинэлэг баг байгаасаа гэж хүсч байна. Хот татвартай байх ёстой. Гэхдээ хүн ам ихтэй  А зэрэглэлийн бүсэд өндөр татвартай, захын гэр хорооллоор бага татвартай байх татварын уян хатан бодлогыг явуулах нь чухал. Хот өөрөө татвартай байж орлогын эх үүсвэрээ бүрдүүлнэ шүү дээ”

    УИХ-ын гишүүн С.Жавхлан “Энэхүү уулзалт цаг хугацаагаа олсон зөв зүйл болж байна. Өнөөдөр хотын өмнө тулгамдаад байгаа асуудлуудын нэг бол оршуулга болоод байна. Хатуухан хэлэхэд үхсэн, амьд хоёр нь газраа булаацалдаж байгаа юм шиг байдалтай байна. Бид өвөг дээдсээ зөв оршуулж чадахгүй байна. Уриалгын чанартай зүйлүүдийг иргэдэд хүргэж, монгол ёс заншлаа сэргээх зайлшгүй шаардлагатай болоод байгаа юм. Мөн шинээр байгуулж байгаа газруудын хаягийг босоо монгол бичигтэй болгож, сэргээх хэрэгтэй байна. Энэ тал дээр анхаарч ажиллахыг хүсч байна. Утаа, бөглөрөл гэхээсээ илүү сэтгэл, оюун ухааны бөглөрлийг арилгасан тохиолдолд замын түгжрэлийг арилгаж, утаагүй болж чадна гэдэг урилгыг иргэдэд хүргэж ажиллана гэдэгт итгэж байна. Бид бүхний гарт Монголын тал хүний хувь заяа байна. Эдгээр иргэдийнхээ төлөө итгэлийг нь алдалгүйгээр ажиллах болно”

    УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар “Хотын нэг хувийн татвараас 2015 онд хэдэн төгрөг төвлөрсөн, 2016 онд хэдийг төвлөрүүлэхээр төлөвлөсөн бэ? Мөн 2020 оны хотын ерөнхий төлөвлөгөөнд жижиг дунд үйлдэрийг яаж дэмжихээр тусгасан бэ? гэдгийг асуумаар байна.  

    Иргэдийн өмчийг эргэлтэд оруулж, гэр хорооллын барилгажилтад анхаарах хэрэгтэй. Гэр хороололд 3-4 давхар, цахилгаан шатгүй, өөрийгөө халаадаг барилгууд баригдвал илүү хурдацтай гэж үзэж байна”  

    Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, Төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүү “2015 онд хотын татварт 1,7 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Харин 2016 онд 10 тэрбумын орлого төвлөрүүлэх тооцоотой байгаа юм. Одоогийн байдлаар 5,7 тэрбум төгрөг төвлөрч байна” гэв.  

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Хэрвээ нэг хувийн татварыг хүчингүй болговол хот дахиад хэзээ ч татвартай болж чадахгүй. Аль ч улсад хотын татвар байдаг. Үүнийг хэвшүүлэх хэрэгтэй, заавал байх ёстой зүйл. Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийг дөрвөн газар байгуулна гэж мөрийн хөтөлбөрийн төсөлд тусгасан байгаа” гэлээ. Мөн тэрээр бидний урилгыг хүлээн авч, анхны уулзалтад ирсэн нийт гишүүддээ талархал илэрхийлье. Энэхүү уулзалтыг хагас жилд нэг удаа зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм. Нийслэлийн хөгжлийн төлөө Та бүхнийхээ дэмжлэгийг авч, хамтран ажиллахдаа таатай байх болно” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг Засгийн газар хэлэлцэж эхэллээ
    2025-06-18 19:15:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээв
    2025-06-18 13:44:00
    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо
    2025-06-18 00:53:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
    2025-06-17 09:50:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Ерөнхий сайд нар баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-16 17:42:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!