MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Нийслэлийн удирдлагууд төрийн түшээдтэй Улаанбаатар хотын хөгжлийн төлөө нэг баг болон ажиллана

    Нийслэлийн удирдлагууд төрийн түшээдтэй Улаанбаатар хотын хөгжлийн төлөө нэг баг болон ажиллана

    2016-09-15
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нийслэлээс УИХ-д сонгогдсон төрийн түшээдтэй “Зөвлөлдөх уулзалт” хийж, Улаанбаатар хотын өнөөгийн  байдал, ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг танилцууллаа. Хотын удирдлагуудын зүгээс гишүүдэд  хандан нийслэлийн иргэдийн амьдрал ахуй, амьдрах орчин нөхцөлийг сайжруулах хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэхэд байнга хамтран ажиллахыг хүссэн юм.

    Хотын даргын танилцуулснаар Улаанбаатар хот 1 сая 345 мянга 500 хүн амтайгаас 73 хувь буюу 981 мянга 456 нь хөдөлмөрийн насны иргэн байгаа юм. Засаг захиргааны хувьд 9 дүүрэг, 152 хороотой. Хамгийн олон хүн амтай нь Баянзүрх дүүрэг 320 мянга 852 хүн амтай байна. Монгол улсын нутаг дэвсгэрийн 0,3 хувийг эзэлдэг нийслэл хотын хүн ам 1960 оноос хойш 10 дахин нэмэгдсэн байна.

    Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 64 хувийг үйлдвэрлэдэг Улаанбаатар хотод 43 мянга 490 аж ахуйн нэгж, 331 мянга 564 автомашин бүртгэлтэй байна. Мөн 92 их, дээд сургууль, 220 ерөнхий боловсролын сургууль, 618 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа юм. 2016-2017 оны хичээлийн жилд нийтдээ 56 мянга 770 хүүхдийн ортой цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаагаас 63 хувь нь төрийн өмчийн, 37 хувь нь төрийн бус өмчийн цэцэрлэг байна. Нийт 100 мянга 728 хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байгаа.  Энэ нь хамран сургалт 69 хувьтай байна гэсэн үг юм.

    Харин ерөнхий боловсролын сургуульд 2016-2017 оны хичээлийн жилд 237 мянган хүүхэд суралцаж байна. Сургуулиудын хувьд нийт хүчин чадлаасаа 20 хувь илүү суралцагчтай байгааг хотын дарга танилцууллаа. 30 гаруй сургууль 3 ээлжээр хичээллэж байгааг 2 ээлжид шилжүүлэх зорилт тавьснаа хотын дарга С.Батболд хэллээ.


    Улаанбаатар хотын суурьшлын бүсийн 21 хувийг орон сууцны хороолол, 79 хувийг гэр хороолол эзэлж байна. Харин нийт хүн амын 41 хувь нь орон сууцны хороололд, 59 хувь нь гэр хороололд амьдардаг судалгаа гарчээ. Орон нутгаас шилжиж ирж байгаа иргэдийн дийлэнх нь гэр хороололд суурьшдаг. Үүнийг дагаад гэр хорооллын цахилгаан хангамжийн асуудал тулгамдсан асуудал болоод байгаа юм. Цахилгаан хангамжийн талаарх судалгааг нийслэлийн 6 дүүрэг, Налайх, Төв аймгийн 10 мянга 59 өрх хамруулсан байна. 120 байршлын 8363 өрхийн цахилгаан хангамжийн ажлын зураг төслийг хийлгэжээ. Дээрх айл өрхүүдийн цахилгаан хангамжид шаардагдах 14,7 тэрбум төгрөгийн хөрөнгийн эх үүсвэрийг улсын болон нийслэлийн төсөвт тусгуулан шийдвэрлүүлэх шаардлагатай байна. Мөн их тойруу цахилгаан дамжуулах шугам, дэд станц төслийн явц болон дулааны шугамуудын насжилт, өргөтгөл шинэчлэлт, төв цэвэрлэх байгууламжийн нөхцөл байдлын талаар танилцууллаа.

    Үүнээс гадна Улаанбаатар хотод шийдвэрлэх шаардлагатай нэн тэргүүний асуудал нь агаарын бохирдолыг бууруулах ажил болохыг онцоллоо. Утааг багасгах, агаарын бохирдлыг бууруулах ажил өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд удааширсан. Өнөөдөр ч Улаанбаатар утаа ихтэй хотуудыг тэргүүлсээр байгаа юм. Хотын удирдлагууд агаарын бохирдлыг бууруулах ажлыг тууштай явуулж, үргэлжлүүлнэ гэдгээ Нийслэлийн Засаг дарга хэллээ.

    Харин төсвийн талаар “Улаанбаатар хот улсын төсөвт 70 орчим тэрбум төгрөг төвлөрүүлдэг. Улсад төвлөрүүлэх орлогын дийлэнхийг ХХОАТ-аас бүрдүүлдэг. 2016 оны 7 дугаар сарын байдлаар хотын төсөв 78,4 тэрбумаар тасраад байна. Оны эцэст 100 орчим тэрбум төгрөгөөр тасалдах дүр зураг харагдаж байна.  Гэхдээ эдийн засгийн хямрал гээд зовлон тоочихоос илүүтэй хотын удирдлагууд  хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг  тасралтгүй хийж, ажлын байр нэмэгдүүлэх зорилтоо хэрэгжүүлнэ” гэлээ. Нийслэлийн төсвөөс энэ онд 221,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Үүнийг салбараар авч үзвэл хамгийн их буюу 104,6 тэрбум төгрөгийг хот байгуулалтын салбарт, 60,4 тэрбум төгрөгийг авто замын салбарт, 33,9 тэрбум төгрөгийг нийгмийн салбарт, 7,5 тэрбум төгрөгийг хот тохижилтын салбарт гэх мэтээр хөрөнгө оруулалт хийжээ.

    Нийслэлийн эрх зүйн орчныг засах, зарим хуулийг өөрчлөх шаардлагатайг ч төрийн түшээдэд дуулгасан. Тухайлбал, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, Нийслэл хотын албан татварын тухай хуулийг шинэчлэх зайлшгүй шаардлагатай гэж үзлээ. Мөн хотын эрх зүйн байдал тодорхой бус, Засгийн газар, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж нийслэлээс хараат байгаа, хотын эрх хэмжээний асуудлыг УИХ, Засгийн газрын түвшинд шийддэг. Бусад улсуудын жишгээр бол ерөнхий төлөвлөлт, хотын татвар, бонд, газрын үнэ зэргийг хот өөрөө тогтоодог. Энэ мэт эрх зүйн байдалтай холбоотой хүндрэлүүд их байгааг хэлж байна. Хот өөрийгөө тэтгэх эдийн засагтай байх ёстой. Татвараа бүрдүүлж, хувь хэмжээг нь тогтоох зэргээр бие даасан эдийн засгийн орчин хэрэгтэй гэлээ.


    Улаанбаатар хотод тулгамдаж байгаа асуудлуудыг үр дүнтэй шийдвэрлэх, иргэдийн оролцоонд тулгуурласан, тэдний эрүүл аюулгүй амьдрах нөхцлийг бүрдүүлэхийн тулд хот өөрийн гэсэн дүрэмтэй байх нь илүү үр дүнтэй гэж харж байна. Хотын багц дүрмийг боловсруулах замаар эрх зүйн шинэ зохицуулалт бий болгохоор төлөвлөж байгааг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд танилцууллаа. Нийслэлийн иргэдийн итгэлийг хүлээж, төр түшилцэж байгаа гишүүд ч иргэдийн сайн сайхны төлөө хотын удирдлага, шат шатны байгууллагатай нягт хамтран ажиллахаа зөвлөлдөх уулзалтын үеэр мэдэгдсэн юм. УИХ-ын  2016 оны сонгуулиар анх удаа  парламентад  28  гишүүн сонгогдон ажиллаж байна.  МАН, АН,  бие даагч гээд улс төрийн нам, эвсэл үл хамааран Улаанбаатар хотоо хөгжүүлэх нэг зорилго  бий. Тиймээс  Нийслэлийн засаг даргын тамгын газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, харьяа агентлагийн газар, хэлтсийн дарга нар “Нийслэл хотын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, цаашдын хөгжлийн зорилт”-ын талаараа  УИХ-ын  гишүүд болон НИТХ-ын төлөөлөгчидтэй “Зөвлөлдөх уулзалт“ хийж, хотын хөгжлийн асуудлаар санал солилцсон юм.
    УИХын гишүүд ч  Нийслэлийн  удирдлагуудын барьж байгаа бодлогыг дэмжиж, эрх зүйн орчинг шинэтгэж, бие даан хөгжих бодлогыг дэмжихээ илэрхийлсэн.  Нэг  зорилгын төлөө нэг баг болон ажиллана гэдгээ ч “Зөвлөлдөх уулзалт”-ын үеэр  ярилцлаа.

    Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийг удахгүй НИТХ аар хэлэлцүүлнэ.  Ингэснээр ирэх дөрвөн жил  хотод ямар ажлууд хийгдэж, хэрэгжүүлэх нь тодорхой болно гэдгийг  Нийслэлийн Засаг дарга бөгөөд  Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг Засгийн газар хэлэлцэж эхэллээ
    2025-06-18 19:15:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээв
    2025-06-18 13:44:00
    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо
    2025-06-18 00:53:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
    2025-06-17 09:50:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Ерөнхий сайд нар баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-16 17:42:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!