MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл буурчээ

    Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл буурчээ

    2016-09-12
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн болж, Улаанбаатар хотын 2016 оны 08 дугаар сарын 25-наас 09 дүгээр сарын 7-ны өдрийн нөхцөл байдлын талаар холбогдох газрууд мэдээлэл хүргэлээ.

    Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга, туслах комиссар Ч.Болдбаатарын мэдээлснээр 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 он 09 дүгээр сарын 07-ны өдрүүдэд иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг зөрчлийн шинжтэй 12 мянга 963 мэдээ, мэдээлэл хүлээн авсныг өмнөх 14 хоногтой харьцуулахад 1074 нэгж буюу 9.0 хувиар өсч, 2367 гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл бүртгэгдсэн нь 125 нэгж буюу -5.0 хувиар буурчээ. Энэ хугацаанд:  
    Баянгол дүүрэгт - 529                         Хан-Уул дүүрэгт - 197
    Баянзүрх дүүрэгт - 586                       Чингэлтэй дүүрэгт - 298
    Сүхбаатар дүүрэгт -  302                    Налайх дүүрэгт - 22
    Сонгинохайрхан дүүрэгт - 409      Багануур дүүрэгт – 22 гэмт хэрэг бүртгэгдэж, Багахангай дүүрэгт 2 гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
    Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг төрлөөр нь ангилбал,
    • 913 буюу 38.6 хувь нь бусдын эд хөрөнгийг хулгайлах
    • 354 буюу 15.0 хувь нь бусад төрлийн
    • 277 буюу 11.7 хувь нь бусдын бие махбодид гэмтэл учруулах
    • 247 буюу 10.4 хувь нь бусдын эд зүйлийг залилан мэхлэх
    • 190 буюу 8.0 хувь нь танхайрах
    • 43 буюу 1.8 хувь нь бусдын эд хөрөнгийг дээрэмдэх
    • 84 буюу 3.5 хувь нь амиа хорлосон болон золгүй явдлын улмаас
    • 31 буюу 1.3 хувь нь бусдын эд хөрөнгийг булаах
    • 18  буюу 0.8 хувь нь хүчиндэх гэмт хэрэг бүртгэгджээ.
    Мөн нийслэл хотын цагдаагийн албан хаагчид “Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 50 цахим тоглоомын газар, 10 интернэт кафег шалгаж, цагийн хуваарийн хэрэгжилтэд хяналт тавьж ажилласан байна.

    НОБГ-ын дарга, хурандаа Н.Уламбаярын мэдээлснээр 2016 оны наймдугаар сарын 29-нөөс есдүгээр сарын 12-ны хооронд нийслэлийн  хэмжээнд аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 58  удаагийн  дуудлага ирсэнээс объектын гал түймрийн 44  дуудлага,  техникийн холбогдолтой осол,  аврах ажиллагааны 14 удаагийн дуудлагатай байжээ. Дээрхи дуудлагыг  өнгөрсөн 14 хоногтой харьцуулахад нийт аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын тоо -27.5 хувиар, объектын гал түймрийн тоо -21.4 хувиар тус тус буурчээ. 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр БГД-ийн 2-р хороо 54-р байрны 1-р орцонд гарсан  гал түймрийн утаажилтын бүсээс 26, ахуйн болон техникийн холбогдолтой ослоос 2 хүний амь биеийг аварч, 5 хүнд эмнэлгийн анхан шатны тусламжийг  үзүүлсэн байна.

    Малын гоц халдварт шүлхий, цэцэг өвчний нян хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөр зөөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Багахангай дүүрэгт 2, Багануур дүүрэгт 1, Налайх дүүрэгт 2, Хан-Уул дүүрэгт 1, Сонгинохайрхан дүүрэгт 1 хөдөлгөөнт эргүүлийг баталгаат бус замуудад нэмэлтээр хүч нэмэгдүүлэн үүрэг гүйцэтгэж байна.

    Мөн нийслэлийн засаг даргын захирамжийн хүрээнд авто тээврийн шалган нэвтрэх товчоодоор хөдөө орон нутгаас зорчин ирсэн нийт 9786  тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт, 20 мянга 628 иргэнд мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгч, 100 мянга 638 автомашинд ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ.

    Харин 08 дугаар сарын 25-наас 09 дүгээр сарын 7-ны өдөр хүртэлх замын хөдөлгөөний нөхцөл байдлын талаар Улаанбаатар хотын цагдаагийн газрын Замын цагдаагийн асуудал эрхэлсэн дэд дарга, хурандаа Ч.Жаргалсайхан мэдээлэл өглөө. Энэ хугацаанд Замын цагдаагийн газрын Мэдээлэл шуурхай удирдлагын хэлтэст 3426 дуудлага мэдээлэл ирснээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 181 осол, зөрчлийн шинжтэй 1730 дуудлаганд очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулан 181 хэрэг, 105 ослыг материалжуулан шалгаж байна. Зам тээврийн хэргийн улмаас 6 хүний амь нас хохирчээ.  Өнгөрсөн онтой харьцуулахад хэргийн шинжтэй осол 36,1 хувиар, зөрчил 64,1 хувиар тус тус өссөн байна.

    Мөн энэ хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 753 жолоочийг саатуулсан нь -23,2 хувиар буурсан үзүүлэлт юм. Хүүхэд өртсөн зам тээврийн осол 20 бүртгэгдсэн нь өмнөх онтой харьцуулахад -45,9 хувиар буурсан байна.

    НМХГ-аас өгсөн мэдээллээр өнгөрсөн 14 хоногийн хугацаанд төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтыг 574 обьектод хийж, 317 зөрчил илрүүлж, 154 зөрчил арилгуулжээ. 15 албан шаардлага, 9 акт, 51 байцаагчийн дүгнэлт үйлдсэн байна.

    Ослын хувьд Налайх дүүргийн 1-р хороонд байрлах “Ажиргана” ХХК-ийн байранд барилгын дээврээс хүн унаж, амь насаа алдсан үйлдвэрлэлийн осол гарчээ. Мөн 12 аж ахуйн нэгжийн 15 нэр төрлийн импортын бодис, бараа, бүтээгдэхүүнээс  дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулсан байна. Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд энэ хугацаанд нийт 160 тарвагыг хураан авч зооноз өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өгч холбогдох иргэдэд 4224,0 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан. Мөн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор нэвтрэн зорчиж буй нийт 5000 гаруй иргэдэд тарваган тахал өвчнөөс сэргийлэх зөвлөмж, өгч, 500 ширхэг зөвлөмж сэрэмжлүүлэгийн хуудсыг тарааж өгсөн байна. Харин Сонгинохайрхан, Баянзүрх, Багануур, Хан-Уул, Налайх, Багахангай дүүргүүдийн 7 товчоонд өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагийн туршит хүч нэмэгдүүлэн хяналт шалгалтын ажлыг хийн ажилаж байна. Өнгөрсөн 7 хоногийн хугацаанд хууль бусаар түүсэн 10 тонн гаруй кг цайруулсан самрыг илрүүлэн хурааж авч зөрчил гаргасан иргэнд торгууль ногдуулсаныг НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун танилцууллаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээв
    2025-06-18 13:44:00
    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо
    2025-06-18 00:53:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
    2025-06-17 09:50:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Ерөнхий сайд нар баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-16 17:42:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!