MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Хүүхэд бүр авьяастай гэдгээ батлав

    Хүүхэд бүр авьяастай гэдгээ батлав

    2013-05-30
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

     Боловсрол шинжлэх ухаа­ны яамнаас “Авьяас”, “Ном”, “Багшийн хөгжил” хөтөлбөрийг хэ­рэг­жүүлж байгаа. Энэ хүрээнд хүүх­дийн авьяасыг хэрхэн нээж, хөгжүүлдэг вэ гэдгийг нийгэмд бодитоор харуулахын тулд үндэс­ний хэм­жээнд урлаг, спорт, оюун сэтгэхүй, технологийн салбарын 21 алдартан багш зургаан са­рын хуга­цаанд дугуйлан секц хи­чээллүүлсэн.Тэдгээр багш нарын секц, дугуйланд хамрагдсан хүүх­­­дүүд өнгөрсөн баасан га­рагт юу сурснаа олон нийтэд танилцууллаа.

    Хүүхдийн авьяас бил­гийг нээсэн 21 алдартан багш нараас Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Цэнд-Аюуш, УГЗ, кино най­руу­лагч Г.Жигжидсүрэн, яруу найрагч Б.Ичинхорлоо нар хэл, өгүүлэхүй, уран зо­хио­лын авьяас­тай хүүх­дийг олж нээхэд хувь нэм­рээ оруулсан аж.

    МУБИС-ийн технологийн багш Д.Сэрээнэндорж, зураач н.Эрдэнэбат, Ж.Батбаяр нар дүрслэх урлагийн чиглэлээр хүүхдүүдтэй ажиллажээ.

    Харин спортын төрөлд гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од, ОУХМ Д.Солонго, ОУХМ боксын шигшээ багийн дасгалжуулагч Д.Батсүрэн нар багшилжээ.

    Хөгжим, хэмнэлийн авьяасыг нээхэд хөгжмийн зохиолч “Хурд” хамтлагийн гитарчин Д.Отгон­баяр, “Дэлхийн зөн” олон улсын бай­гууллагын ажилтан, хөгжмийн зохиолч Т.Эрдэнэчулуун нар хувь нэмрээ оруулсан байна.

    Тоо, техник, логик харилцааны авьяас­­тай хүүхдийг амьтан тэ­жээгч Ц.Одбаяр, зохион бүтээгч Б.Амарбат, шатарчин М.Гүнбаяр нарийн хүмүүс хичээллүүлжээ.

    Тэд ямар нэгэн авьяас нь илэрсэн хүүхдүүдийг сонгон авч хичээллүүлээгүй бөгөөд өмнө нь тухайн төрлийн секц дугуйланд явж байгаагүй хүүхдүүдтэй ажил­ласан аж. Гэхдээ зарим хүүхдүүд нь дүүрэг, нийслэлийн аварга болж байсан гэнэ.

    Хүүхдүүд юу сурсан, ямар уран бүтээл хийж чаддаг болсноо хүүхдийн ордны тайзнаа Ерөнхий сайд Н.Алтанхуяг, БШУ-ны сайд Л.Гантөмөр болон эцэг эхчүүд, үеийнхэндээ үзүүлсэн юм.

    Тухайлбал УГЗ, кино най­руулагч Г.Жигжидсүрэнгийн бяц­хан шавь нар “Хүн чанар” хэмээх богино хэмжээний кино үзүүлж байсан бол “Хурд” хамтлагийн гитарчин Д.Отгонбаярын шавь нар амьд хөгжмийн хамтлаг болж чадсан гэдгээ харуулсан.

    Харин энэхүү хөтөлбөрт хөдөө орон нутгаас Дундговь, Говь­сүмбэр аймгууд оролцсон бөгөөд Говьсүмбэр аймгийн зохион бү­тээгч багш Б.Амарбатын шавь нар өөрсдийн зохион бүтээсэн тоос­гоны үйлдвэртээ тоосгоны загвар хэвлэн Л.Гантөмөр сайдад өгснөөс гадна баримлаар хун шувуу хийж, тосон будгаар байгалийн сайхныг зурж үзүүлсэн нь үзэгч олноос нижигнэсэн алга ташилт хүртсэн юм.

    Ийнхүү 21 алдартан багшийн секц, дугуйланд 2000 хүүхэд хам­рагдсанаас 500 нь тайзан дээр юу сурснаа үзүүлсэн.

    Харин хүүхдийн ордны үзэсгэлэнгийн танхимд энэ хи­чээлийн жилд дугуйлан секцэнд хамрагдсан хүүхдүүд хийсэн бү­тээлээрээ үзэсгэлэн гаргасан байлаа.

    Тэдний дунд Сүхбаатар дүүргийн 54 дүгээр цэцэрлэгийн сурагч дөрвөн настай М.Энхжин, Б.Баярмаа, Б.Мишээл нар шүрээр хэлхсэн өөрсдийн дүрсээрээ үзэс­гэлэн гаргасан нь ёстой л хүн бүрт авьяас бий гэдгийг илтгэж байв.

    Иргүй хутгатай байх нь сийлбэр хийхэд хүндрэлтэй

    Мөн ахлах ангийн хүүхдүүд тавгийн идээний цар, шагайны хайрцаг, сүүн цацлын халбага зэрэг сийлбэр бүтээлээ дэлгэсэн байлаа. Ингээд Улсын тэргүүний 58 дугаар сургуулийн 9в ангийн сурагч Б.Ням-Очироос уран бүтээлийнх нь талаар зарим зүйлийг тодрууллаа.

    -Сийлбэрийн урлагаар хэзээ­нээс хичээллэж эхлэв?
    -Энэ хичээлийн жилээс хичээл­лэж эхэлсэн.

    -Танай дугуйланд хэдэн хүү­хэд суралцдаг вэ?
    -Манай сургуулийн техно­логийн багш Баярсайханы дугуй­ланд 20 гаруй хүүхэд байдаг.

    -Чиний хийсэн бүтээлээс энэ үзэсгэлэнд юу юу байна вэ?
    -Эвтэй дөрвөн амьтан, дөрвөн бэрхийн хайрцаг, цацлын халбага байгаа.

    -Эвтэй дөрвөн амьтны сийл­бэрийг хийхэд хэд хоног зар­цуул­сан бэ?
    -Хоёр долоо хоног.

    -Сийлбэр хийхэд хүндрэлтэй юу?
    -Хутга иргүй бол сийлбэр хий­хэд хүндрэлтэй байдаг. Мөн хатуу модон дээр сийлбэр хийх хэцүү. Гэхдээ бид­нийг хатуу модон дээр сийлбэр хийлгэдэггүй юм.

    Миний онгоцыг 500 м-ийн зайнаас удирддаг

    Технологийн чиглэлээр хичээллэж их сургуулийнхаа урилгыг аваад буй Баянгол дүүргийн 20 дугаар сургуулийн 11г ангийн сурагч Г.Цэдэндоржтой уулзлаа.

    -Юуны өмнө их сургуулийн урилгаар шагнуулсанд баяр хүр­гэе. Хаанаас урилга авсан талаараа яриач?
    -Баярлалаа. Би усан онгоц­ныхоо бүтээлээр энэ жилийн олим­пиадад оролцож I байр эзэлсэн. Тэгээд ШУТИС-ийн урилга авлаа.

    -Ямар мэргэжлээр сурал­цахаар болов?
    -Иргэний ба үйлдвэрийн ба­рилгын ангийг сонгосон.

    -Чиний бүтээсэн энэхүү онгоц­ны давуу тал нь юу вэ?
    -Онгоцыг бүтээхэд таван сар гаруй хугацаа зарцуулсан. Энэ хугацаанд их зүйлийг багшаасаа сурсан. Бидний бүтээсэн энэхүү онгоц радио удирдлагаар усан дотор явдаг. Цаанаасаа тавьсан замыг сүл­жиж оноо авдаг. Тавьсан саа­дыг шүргэсэн тохиолдолд оноо хасагдана. Манай онгоцыг хамгийн холдоо 500 метрийн зайнаас удир­дах боломжтой. Онгоцны их биеийг модоор хийсэн. Дээд талыг нь бүгд нимгэн төмөр металлаар хийсэн.

    Ийнхүү монгол хүүхдүүд юу хийж бүтээж чаддагаа олонд та­ниулсан нэг өдөр үзүүштэй шинэлэг зүйлүүд олон байсан юм.

    Хүн бүрт авьяас бий. Харин түүнийгээ олох, хөгжүүлэх, тэт­гэх нь юу юунаас илүү чухал шүү хэмээн Ерөнхий сайд Н.Алтан­хуягийн захиасаар энэхүү сур­валжилгаа өндөрлөж байна.

    Д.Баяржаргал

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Л.ГАНТӨМӨР: СУДАЛГААНЫ ОРЧИН САЙЖРУУЛАХАД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ЭРЧИМТЭЙ ХИЙНЭ

    2015-02-04 05:37:59

    ЯПОН УЛСАД СУРАЛЦАХ БАГШ, ОЮУТНУУДАД БАТЛАМЖ ГАРДУУЛАВ

    2015-02-04 05:35:21

    Монгол Улсын 6 оюутныг Арменд үнэ төлбөргүй сургахаа мэдэгдлээ

    2014-10-07 07:56:55

    ЕВРОПЫН ЦӨМИЙН СУДАЛГААНЫ БАЙГУУЛЛАГАТАЙ ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛЛАА

    2014-10-07 07:48:52

    ОРОСЫН БОЛОВСРОЛЫН АКАДЕМИЙН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ДЭД САЙД УУЛЗЛАА

    2014-10-07 07:47:54

    OНЫ ТЭРГҮҮНИЙ БАГШ, ШИЛДЭГ ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙГ ШАЛГАРУУЛЛАА

    2014-10-07 07:46:55

    "XXI ЗУУНЫ БАГШ" ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛЛОО

    2014-10-07 07:43:45

    650 ХҮҮХДИЙН СУУДАЛТАЙ ШИНЭ БАЙР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

    2014-10-07 07:42:00

    Шинэ мэдээ

    Наадмын өдрүүдэд улаанбурхны халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэлтэй учир нөхөн дархлаажуулалтыг 14 хоногт 95 хувьд хүргэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо
    2025-06-22 17:10:00
    Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж, урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авахыг Ерөнхий сайд анхаарууллаа
    2025-06-21 15:06:00
    Г.Занданшатар: Дарга нарын тоог цөөлж, цомхон, чадвартай, үр ашигтай дарамт шахалтгүй хариуцлагатай төрийн бүтцийг бий болгоно
    2025-06-20 17:46:00
    Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    2025-06-20 14:51:00
    ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР ОХУ-ЫН ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
    2025-06-20 14:36:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Фрийдрих Эбертийн сангийн ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ
    2025-06-19 18:34:00
    Нэг удирдлагатай, нэг бодлоготой, нэг зарчимтай ажиллахыг Эрчим хүчний яамны удирдлагуудад Ерөнхий сайд Г.Занданшатар анхаарууллаа
    2025-06-19 13:32:00
    Төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг Засгийн газар хэлэлцэж эхэллээ
    2025-06-18 19:15:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээв
    2025-06-18 13:44:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!