MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Дахин төлөвлөлтийн бодит байдлыг иргэдийн хуралд оруулна

    Дахин төлөвлөлтийн бодит байдлыг иргэдийн хуралд оруулна

    2016-09-01
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Мэргэжлийн хяналтын байгууллагаас “хүн амьдрах боломжгүй” гэж дүгнэсэн Хан-Уул дүүргийн 2, 3-р хорооны нутаг дэвсгэр дэх “Нэхмэлийн шар” гэгддэг 1, 2, 5, 6, 7, 10, 11, 16, 3, 4, 8, 9-р байрыг дахин төлөвлөж, барилгажуулах шийдвэрийг 2014 онд гаргасан ч өнөөдрийг хүртэл төсөл хэрэгжүүлэх компани тодорхой болоогүйгээс иргэд хана, таазнаасаа суулт өгч, цуурсан байрандаа эрсдэлтэй нөхцөлд амьдарсаар байгаа юм. Энэ асуудлаар УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл Нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүүтэй уулзаж цаашид хэрхэн шийдвэрлэх боломжтой талаар санал солилцлоо. Уулзалтад тухайн байрны оршин суугчид болон төсөл хэрэгжүүлэхээр шалгарсан компаний удирдлагууд оролцож байр сууриа илэрхийллээ.

    “Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай  орон сууцны барилгыг дахин төлөвлөж барилгажуулах журам”-ын дагуу нэхмэлийн шар байрнуудыг нэг багц болгон тендер зарлаж, тус тендерт “Өндөрбуянт холдинг” компани хуулийн дагуу оролцож ялалт байгуулсан байна. Гэхдээ олон барилгын ажлыг нэг компаниар гүйцэтгүүлэх нь удаашралтай байх талтай гэдэг шалтгаанаар тендерийг цуцалжээ. Ингээд 5 багц болгож, дахин тендер зарласнаар 1-р багцад “Фүжи Холдинг ББСБ” ХХК, 4-р багцад “Рендербау” ХХК сонгогджээ.  Харин 2016 оны 3-р сарын 29-ний өдөр Нийслэлийн Засаг даргын захирамжаар гэрээ байгуулах эрхийг нь хүчингүй болгосон байна. Төсөл хэрэгжүүлэгчийн эрх цуцлагдсаны дагуу дээрх барилгуудын төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй урилгыг 2016 оны 4-р сарын 17-ноос 5-р сарын 30-ны өдөр хүртэл зарласан.юм. Өнөөдрийн байдлаар 2 аж ахуйн нэгж байгууллагын санал иржээ.

    “Фүжи Холдинг ББСБ” ХХК шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу анхан шатны шүүх хурал болсон ч 2 удаа хойшилж, өнөөдөр буюу 9-р сарын 1-ний өдөр болохоор товлогдсон байна.

    УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл хэлэхдээ “Дахин төлөвлөлтөд хамрагдахыг хүсч байгаа энэ байрны  иргэд, оршин суугчид өнөөдөр үнэхээр хүнд нөхцөлд амьдарч байгаа. Дээвэр нь нурж унах аюултай, өмхий үнэртсэн, халуун усгүй, хүн амьдрахад хүнд байгааг газар дээр нь очиж харсан. Зарим өндөр настнууд үр хүүхэддээ гэрээслэл хүртэл бичиж байна. Хүйтний улирал эхлэхээс өмнө бид энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэж болох вэ гэсэн гарцыг хайж байна.” гэсэн юм.

    Харин Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Дахин төлөвлөлтийн хэлтсийн дарга М.Нямбаяр “Нэхмэлийн шарын энэ асуудлаар 2016 оны 3-р сарын 10-ны өдөр УИХ-ын гишүүн Л.Болд, төсөл хэрэгжүүлэгчээр сонгогдсон 2 аж ахуйн нэгж, сууц өмчлөгч иргэдийн төлөөлөл хамтарсан нийслэлийн удирдлагын зөвлөлийн хурал болсон. Энэ хурлаас төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийн гурван талт гэрээ байгуулах эрхийг цуцлах шийдвэр гарсан. Энэ шийдвэр 2016 оны 3-р сарын 29-ний өдөр албажиж гарсан. Үүний дагуу НЕТГ 2016 оны 4-р сарын 25-нд дахин нээлттэй сонгон шалгаруулалт зарласан. Хоёр аж ахуйн нэгжээс материал хүлээж авсан байгаа. Мөн 5-р сарын 30-ны өдөр нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс шүүгчийн захирамж ирсэн. Шүүхийн шийдвэрийг хүлээнэ үү. Түр түдгэлзүүлнэ үү гэсэн захирамж ирснээр сонгон шалгаруулалт зогсоод байна. Бидний зүгээс шүүх хурлын шийдвэрийг харна гэсэн байр суурьтай байна” гэлээ.

    “Фүжи Холдинг ББСБ” ХХК-ийн Ерөнхий захирал н.Энхсайхан “Манай компани нийслэлийн Засаг даргын захирамж гарсны дагуу үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Энэ хугацаанд 1 тэрбум 200 сая төгрөгийн зардал гараад байна. Нийт 240 өрх байгаагаас 180 өрхтэй албан ёсоор гэрээ байгуулсан. Нийт өрхийн 82 хувь гэсэн үг. Ажлаа эхлүүлсний дараа тухайн үеийн хотын дарга Э.Бат-Үүл зэрэг хүмүүс манай төслийг явуулахгүйн тулд маш их саад учруулж байсан. Гэхдээ иргэдийн итгэл байсан учраас бид ажлаа үргэлжлүүлж байсан. Гэтэл ямар ч үндэслэлгүйгээр манай компанийн эрхийг цуцалсан.  Ингээд компани ч, иргэд ч хохирч байна” гэлээ.

    Нэхмэлийн шар байрнуудын оршин суугчдын зарим нь “Фүжи Холдинг ББСБ” ХХК-ийг иргэд бид өөрсдөө сонгосон. Одоо энэ компанид эрхийг нь олгочихвол иргэд бид хурдан шинэ, тохилог орон сууцанд амьдармаар байна” гэсэн бол зарим оршин суугчид “Фүжи Холдинг ББСБ” ХХК төсөл хэрэгжүүлэх эрхээ авснаасаа хойш нэг хүрз шороо ч асгаагүй. Компани огт хохироогүй. Иргэд бид хохирч байна. Дор хаяж 5 жил барилгын салбарт үйл ажиллагаа явуулсан туршлагатай компаниар барилгаа бариулмаар байна” хэмээн үзэл бодлоо илэрхийллээ.

    Хурлын төгсгөлд Нийслэлийн Засаг даргын Дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү хэлэхдээ “Зөвхөн Хан-Уулд дүүрэгт биш, олон дүүрэгт дахин төлөвлөлтийн ийм асуудал бий. Тиймээс дахин төлөвлөлтийн бодит байдлыг НИТХ-д өргөн барьж танилцуулна. Юуны түрүүнд иргэд та бүхэн нэг санаанд нэгдэж, эрх ашгийнхаа төлөө явах хэрэгтэй. Эхний ээлжинд шүүхийн шийдвэрийг сонсоод дахин уулзая” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо
    2025-06-18 00:53:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
    2025-06-17 09:50:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Ерөнхий сайд нар баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-16 17:42:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!