MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 76,4 хувьтай байна

    Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл 76,4 хувьтай байна

    2016-08-29
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн удирдах ажилтнуудын  ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр  болж, зөвлөгөөнөөр 8 дугаар сарын 15-наас 29-ний өдрийг хүртлэх цаг үеийн нөхцөл байдлын талаар холбогдох байгууллагууд  мэдээлэл хийлээ.  Нийслэлийн  Онцгой байдлын газрын дарга хурандаа Ч.Уламбаяр “Өнгөрсөн хугацаанд  аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын 68 удаагийн  дуудлага ирснээс объектын гал түймрийн 52  дуудлага,  техникийн холбогдолтой осол,  аврах ажиллагааны 16 удаагийн дуудлага ирсэн” гэж мэдээллээ. Энэ нь өнгөрсөн 14 хоногтой харьцуулахад 66,6  хувиар, объектын гал түймрийн тоо 65,8 хувиар буурсан үзүүлэлт гэдгийг тодотгов.  Улаанбаатар хотын Цагдаагийн газрын дарга Ч.Болдбаатар  “Нийслэлийн хэмжээнд иргэд аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг , зөрчлийн шинжтэй 11 889 мэдээ, мэдээлэл хүлээн авсан. Энэ нь  өмнөх 14 хоногтой харьцуулахад 1126 нэгж буюу 8.7 хувиар буурсан” гэлээ.

    Өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газарт зам тээврийн осолтой холбоотой 2 913 дуудлага мэдээлэл ирснээс хүн гэмтсэн хэргийн шинжтэй 160 осол, зөрчлийн шинжтэй 1197 дуудлагаар ажилласан байна. Зам тээврийн ослын улмаас 6 хүний амь нас хохирсон харамсалтай хэрэг гарчээ.

    Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун, нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 348 түргэн үйлчилгээний цэг хяналт шалгалт хийж, 144 зөрчил илрүүлж холбогдох хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авч ажилласан гэлээ.  Шалгалтын явцад ТҮЦ-т хоолны газар ажиллуулж байсан  2 газрын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон байна. Мөн зохих зөвшөөрөлгүй ажлаа эхлүүлсэн барилга, замын ажлыг түр хугацаагаар зогсоожээ. 

    Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга бөгөөд  Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл өглөө. Өвөлжилтийн бэлтгэл  76.4 хувьтай, инженерийн хангамжийн шугам сүлжээний байгууллагууд, “Нийтийн үйлчилгээний  Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ, нийслэлийн Авто замын газруудын өвөлжилтийн бэлтгэл ажлууд батлагдсан графикийн дагуу явж байгааг тэрээр хэллээ. Мөн нийслэлийн хэмжээнд  халтиргаа гулгаа арилгах, цас мөс хайлуулах  465.2 тн давс бодис байгаа. Нэмж 1100 гаруй тн давс, бодис авч нөөцлөх шаардлагатай байгааг танилцуулав.

    Нийслэлийн Үйлдвэр хөдөө аж ахуйн газрын дарга Г.Пүрэвсүрэн нийслэлийн мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээдэл өглөө.  Нийслэлийн хэмжээнд 403 мянган толгой мал байгаагаас 2015-2016 онд Сонгинохайрхан, Хан-Уул, Багахангай, Багануур,Налайх дүүргийн 450 гаруй өрхийн 250 гаруй  мянган толгой мал өөр аймаг, сумдын нутагт өвөлжиж ,хаваржсан бөгөөд энэ онд отроор өвөлжиж, хаваржих малын тоо нь эцэслэгдэн гараагүй байгааг тэрээр хэллээ. Мөн 17.5 тн өвс, ногоон тэжээл 3.7 тн, үйлдвэрийн тэжээл 1 тн давс хужир 20 тн бэлтгэснийг дуулгалаа.

    Шуурхай зөвлөгөөний төгсгөлд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор их дээд сургууль болон ерөнхий боловсролын сургуулийн нээлтийн ажиллагаанд зохицуулалт хийж ажиллахыг Нийслэлийн Боловсролын газарт даалгалаа.  Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 37,38 дугаар тогтоолын дагуу барих-шилжүүлэх төрөлтэй  концессын гэрээгээр гүйцэтгэх төслүүдийг зогсоох, эдийн засаг хүнд байгаа учраас хэмнэлтийн горимд шилжихийг нийслэлийн удирдах ажилтнуудад үүрэг болгов гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо
    2025-06-18 00:53:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
    2025-06-17 09:50:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Ерөнхий сайд нар баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-16 17:42:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!