MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • E-ZASAG.MN
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
      • Зөвлөлдөх санал асуулга
    • COP17

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Нийслэлийн Засаг дарга Төв цэвэрлэх байгууламжийн шинэтгэлд хамтран ажиллахыг хүслээ

    Нийслэлийн Засаг дарга Төв цэвэрлэх байгууламжийн шинэтгэлд хамтран ажиллахыг хүслээ

    2016-08-26
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд  Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён  И.К.Азизовыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ноён Элчин сайд нийслэлийн Засаг даргын албан тушаалд томилогдсонд нь баяр хүргээд ажлын амжилт хүслээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Манай  хоёр орон, ард түмэн бол дэлхийд ховор нандин  харилцаа, хамтын ажиллагааны түүхтэй гэж би боддог. Монголчууд “Орос ах нар” гэдэг. Энэ онд тохиох Монгол Улс, ОХУ-ын дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойн хүрээнд олон чухал ажил хийнэ гэж найдаж байна. Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хот ОХУ-ын Москва, Новосибирск, Улан-Үдэ, Санкт-Петербург, Омск хотуудтай найрсаг харилцаагаа өргөжүүлж байна. Мөн саяхан Улаанбаатар хотноо болсон Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумд ОХУ-ын олон хот оролцсонд баяртай байна. Энэ үеэр Улаанбаатар хотын хөгжлийн анхны Ерөнхий төлөвлөгөөний мэдээллийн 9 баримтыг  Мовсква хотын Засгийн газрын зөвлөх, Хот төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хүрээлэнгээс бидэнд хүлээлгэн өгсөн нь Улаанбаатар хотын архивын чухал барим болсон. ОХУ-д визгүй зорчдог болсноор бид дахин ойртон нягтрах, хамтран ажиллах, эдийн засгаа дэмжих таатай боломж бүрдэж байна гэж үзэж байна. Нийслэлийн иргэдийн олонхи нь “Орос ах” нарын барьсан орон сууцанд амьдардаг. Хамгийн сүүлийнх нь “Москва” хороолол.  Тиймээс бид нийслэлийг орон сууцжуулах, хуучин орон сууцыг сэргээн засварлахад Та бүхнийг хамтран ажиллаасай гэж хүсч байна. Мөн Байгал нуур, Сэлэнгэ мөрний асуудалд анхаарлаа хандуулж байна. Туул гол, Орхон голтой нийлж, Сэлэнгэ мөрөнд цутгадаг. Гэтэл Туул гол маань бохирдчихоод байна. Тиймээс Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийн ажилд та бүхнийг хамтраасай гэж хүсч байна. Бас Монгол Улсад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг ОХУ-д экспортлох асуудалд ноён элчин сайдыг анхаарлаа хандуулна гэж найдаж байна. Бидний хооронд нөхөрсөг байдал тогтож, ажил хэрэгч харилцаа үр дүнгээ өгнө гэдэгт итгэж байна” гэлээ.  Ноён И.К.Азизов “Хоёр орны харилцааны сайхан дурсамжуудыг ярьсан танд баярлалаа. Хамтын ажиллагааны олон асуудал хөндлөө. Бид бүх талаар хамтран ажиллахдаа таатай байх болно. Бидний зүгээс танд тавих хэд хэдэн санал байна.  Юуны өмнө Улан-Үдэ хотын 350 жилийн ойн баярт таныг болон танай төлөөлөгчдийг урья гээд хуучнаар ЗХУ-ын үл хөдлөх хөрөнгө, өмчийн асуудлыг шийдвэрлэх, мөн Лениний нэрэмжит клубын газар, барилгын асуудлыг шийдвэрлэхэд өөрийн эрх үүргийн дагуу туслалцаа үзүүлэхийг хүслээ.  Тэрээр Новосибирск хотын удирдлагууд Улаанбаатар хотод “Худалдааны экспо төв” байгуулах хүсэлтээ илэрхийлснийг мөн хотын даргад уламжиллаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Элчин сайдын зарим асуудалд хариу өгч, хуучин ЗХУ-ын үл хөдлөх хөрөнгийн асуудлаар ажлын хэсэг байгуулан судалж, хариу өгнө гэлээ  гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    “Эрдэнэс Монгол”-ын нэрийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” гэж өөрчилж, төрийн өмчит 14 компанийг татан буулгав
    2026-06-17 14:14:00
    Дотоодын зах зээлд зарагдаж буй бүх эмийг нэг сарын хугацаанд шинжлэхийг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо
    2026-06-16 16:25:00
    Бизнес эрхлэгчдийг хүнд суртал, авлигаас чөлөөлөх е-business 2.0 платформ нэвтэрлээ
    2026-06-15 17:42:00
    МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛД БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И БАРААЛХАВ
    2026-06-15 15:33:00
    Монголын ТОП-100 компанид 85 мянган хүн ажиллаж, 2025 онд найман их наяд төгрөгийн татвар төлжээ
    2026-06-15 14:15:00
    АГААР МАНДЛЫН ДЭЭД ҮЕ ДАВХАРГЫГ СУДЛАХ АЭРОЛОГИЙН ТӨВИЙН НЭЭЛТ БОЛЛОО
    2026-06-15 13:15:00
    Шадар сайд Н.Номтойбаяр Өвөр Монголын Өөртөө засах орны Ардын Засгийн газрын тэргүүлэгч Бао Гантай албан ёсны уулзалт хийлээ
    2026-06-15 09:52:00
    ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ВАН И-ТАЙ АЛБАН ЁСНЫ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙВ
    2026-06-13 23:00:00
    ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУНЫ БАЙГАЛИЙН НӨӨЦ ГАЗРЫГ ЮНЕСКО-ИЙН ШИМ МАНДЛЫН НӨӨЦ ГАЗРУУДЫН ДЭЛХИЙН СҮЛЖЭЭНД БҮРТГЭЛЭЭ
    2026-06-13 11:21:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2026 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!