MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд хотын дарга ажиллаж, иргэдтэй уулзлаа

    Төрийн үйлчилгээний нэгдсэн төвд хотын дарга ажиллаж, иргэдтэй уулзлаа

    2016-08-23
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    14 хоног тутмын  Мягмар гарагт  Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч  С. Батболд иргэдтэй уулзалт хийдэг уламжлал тогтоож байна. Анхны уулзалтаа  Нийслэлийн засаг даргын тамгын газар хийсэн бол  хоёр дахь уулзалтыг  төрийн үйлчилгээний нэгдсэн төв болох” Дүнжингарав”-т хийлээ.  Хотын даргатай уулзах хүсэлт, өргөдөлөө ирүүлсэн  иргэдийн төлөөлөл болон  Нийслэлийн засаг даргын  тамгын газрын харьяа  агентлаг, хэлтэс,  төрийн өмчит үйлдвэрийн захиралууд энэ уулзалтад оролцов.

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С. Батболдтой өнөө өглөө эртлэн уулзсан иргэн  бол  Монголын язгуур бий  биелгээний багш  Г. Баярт  байсан.  Тэрээр  Увс аймгийн театрт  30 жил ажилласан.  Урлагийн байгууллагад тасралтгүй  45 жил ажиллахдаа “Монгол улсын язгуур бий биелэгээний  урлаг”ийг  өсвөр үед зааж сургах үйлсэд зүтгэж ирсэнээ хэлээд  2 мянга хол давсан шавьтай гэдгээ ч онцолсон юм.  Цаашид нийслэлийн  ерөнхий  боловсролын сургуулиудад  дээрх чиглэлээр анхан шатны сургалт явуулах хүсэлтэй байгаа гэдгээ тодотгож,  хотын удирдлагаас дэмжлэг хүслээ.  Нийслэлийн Засаг дарга  “ Үндэсний өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, тэр тусмаа  бий биелэгээг  түгээх, зааж сургах эрмэлзэлтэй байгаа  С. Баярт багшийн санал санаачилгыг хотын удирдлага дэмжинэ. Гэхдээ бүхий л  Ерөнхий боловсролын сургуулиудад  заалгана гэвэл  хүндрэлтэй.  Эхний ээлжинд судалгаа хийж, төсөл боловсруулж, зарим дүүргийн сургуулиудад хэрэгжүүлэх боломж  бий” гэдгийг хэллээ.  Эхний ээлжинд төсөл боловсруулж, нийслэлийн Боловсролын газар болон Соёл урлагийн газарт хүргүүлэхийг зөвлөлөө.

    “Хог хаягдалыг бууруулах“ талаар  судалгаа хийсэн  иргэн  Д. Дарамренчин мөн хотын даргатай уулзаж,  хогийг  баялаг болгож, эдийн засгийн эргэлтэд оруулах нөөц бололцоо, судалгаа бий гэдгийг дуулгасан.  2000 оноос хойш  ахуйн хог хаягдлын асуудлаар судалгаа хийж, төрийн албаныхантай уулзаж, мөн  дахин боловсруулах талаар хөндөж байна.  Хотын дарга энэ асуудлыг анхааралдаа авч,  Улаанбаатар хотоо  “Хоггүй хот” болгох иргэдийн саналыг дэмжинэ гэдэгт итгэлтэй байна гэв.  Иргэн Д.Дарамренчингийн  хөндөж байгаа асуудлыг хотын дарга дэмжиж,  холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах нь зөв гэдгийг хэллээ. 

    Иргэн  Ч. Мөнхтулга “Улаанбаатар хотыг хөгжүүлэх” талаар өөрийн санал бодлоо хотын даргатай солилцов. Хотын хаягжуулалт, зам талбайд хийгдэж байгаа явган хүний  гарц,  замын хөдөлгөөний зөв зохицуулалтын талаар  зураг бүхий материал дээр тулгуурлан саналаа хотын дарга нарт танилцуулсан.  Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх,  байгалийн чулуун туслах замуудын талаар  иргэнийхээ бодол байр суурийг илэрхийлсэн.  Хотын дарга  Ч. Мөнхтулгын  судалгаа,  төслийг  нягтлан үзэж,  хамтран ажиллана гэдгээ хэллээ.

    Мягмар гарагийн  уулзалтанд ирсэн иргэдийн  дийлэнхи нь газрын маргаантай асуудал болон “ТҮЦ“-ний тухай, мөн  хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настны халамжийн асуудлаар  өргөдөл гомдлоо шийдүүлэх хүсэлтээ танилцуулсан. 
     
    Баянгол дүүргийн  15 -р хорооны нутаг  дэвсгэрт  хүүхдийн тоглоомын талбай байхгүй болж, газрын зөвшөөрөлгүй барилга баригдаж байгаа болон төрийн байгууллагын уялдаа холбоо муугаас  хоёр өөр тайлбар өгдөгийг ч дурьдлаа.  Дүүргийн Засаг даргадаа хандсан ч  үл тоон , иргэдийг чирэгдүүлж,  өргөдөл гомдлоо барьсан иргэд хаашаа хандахаа мэдэхгүй  явах болсон. Аргаа бараад  хотын даргын уулзалтад  орох хүсэлтээ өгсөн гэдгээ ч учирлалаа.
     
    Нийслэлийн  төр захиргааны байгууллага,  Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба болон харьяа агентлаг, газар хэлтсүүд иргэдийн  өргөдөл гомдлыг хуулийн хүрээнд түргэн шуурхай шийдэх  ёстой гэж   нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч  С. Батболд хэллээ.

    Иргэнээ сонсож, тэдний амар тайван амьдрах орчныг бүрдүүлж, бухимдалгүй нийслэл хотын төлөө төр захиргааны байгууллага ажиллах учиртай.  Тиймээс ч  14 хоног тутам  хотын даргын хувьд иргэдтэйгээ нүүр тулан уулзахдаа  нийслэлийн  төр захиргааны байгууллагын удирдлагуудыг ч давхар уулзалтанд  оруулдаг  дэг тогтоосныг онцолсон.

    Хотын дарга  иргэдтэйгээ нүүр тулан уулзаж, асуудлыг шийдэж,  шийдэх гарц олохын төлөө ажиллаж байгаад   уулзсан иргэд талархаж байна.  Нэг удаа уулзаад өнгөрөх биш асуудлыг хэрхэн шийдсэн мэдээллээ ч хотын  даргад ирүүлэхийг  холбогдох албаны дарга нарт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо
    2025-06-18 00:53:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
    2025-06-17 09:50:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Ерөнхий сайд нар баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-16 17:42:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!