Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зохион байгуулж байгаа
“Шарилжгүй Улаанбаатар” хөдөлгөөнд Монгол Оросын хувь нийлүүлсэн
нийгэмлэг Улаанбаатар Төмөр зам , “Монголын төмөр зам” ХХК, Хүүхдийн
парк нэгдлээ.
“Шарилжгүй Улаанбаатар ” хөдөлгөөнд дээрх байгууллагууд төмөр замын
Амгалан өртөөнөөс Толгойт өртөө хүртэлх хамгаалалтын бүс доторхи
шарилжны анхны хадалтын ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын
албанаас өгч буй мэргэжил аргазүйн зөвөлгөөний дагуу 8 дугаар сарын
15-ны өдрөөс 19-ний хооронд зохион байгуулахаар болов. Цаашид уг ажлыг
жил бүрийн 5 дугаар сараас 9 дүгээр сарын хооронд зохион байгуулж, төмөр
замын хамгаалалтын 2 талын бүс дагуу 9 дүгээр сарын 25-наас дээрх
газруудад мод тарина гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.