MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » “Нийслэлийн нийгэм, эдийн засгийн зорилт” сэдэвт анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа

    “Нийслэлийн нийгэм, эдийн засгийн зорилт” сэдэвт анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа

    2016-08-11
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 07 сарын 29-ний өдрийн 05 дугаар тогтоолоор хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “Аз жаргалтай хот” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, нийслэлийн нийгэм, эдийн засгийн зорилтод иргэдийн саналыг тусгах зорилгоор цуврал хэлэлцүүлгийг зохин байгуулах шийдвэр гаргасан. Энэ хүрээнд “Нийслэлийн нийгэм, эдийн засгийн зорилт” сэдэвт анхны хэлэлцүүлгийг нийслэлийн Иргэний танхимд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, “Аз жаргалтай хот” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, нийслэлийн нийгэм, эдийн засгийн зорилтод тусгах саналыг боловсруулах ажлын хэсгийн ахлагч Х.Хатанбаатар, нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга М.Буяндэлгэр болон холбогдох албаны хүмүүс, иргэд оролцов.

    Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй тус хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “ Юуны өмнө бидний урилгыг хүлээн авч, Улаанбаатар хотынхоо сайн сайхны төлөө санал бодлоо илэрхийлэхээр цаг зав гаргаж ирсэн иргэддээ талархал илэрхийлье. “Аз жаргалтай хот”-ыг бий болгохын тулд ирэх дөрвөн жилд нийслэлд ямар ажил хийх хэрэгтэй байна вэ, мөн өмнөх эрх баригчдын хэрэгжүүлж байсан ажлуудаас алийг нь зогсоож, ямар ажлыг нь үргэлжлүүлэх вэ гэдгийг Та бүхнээс асууж, нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, нийслэлийн нийгэм, эдийн засгийн зорилтод иргэдийнхээ саналыг тусгахаар ажиллаж байгаа юм. Нийслэлийн иргэд Та бүхэн бидний олж хараагүй олон чухал саналыг ирүүлж байна. Бид үүнийг нэгтгэж, тухайн иргэнд тулгамдаж байгаа асуудлуудыг нэг бүрчлэн гаргана. Тиймээс иргэдийгээ энэхүү хэлэлцүүлэгт идэвхтэй оролцохыг уриалж байна “ гэлээ.  

    “Аз жаргалтай хот” хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, “Аз жаргалтай хот” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, нийслэлийн нийгэм, эдийн засгийн зорилтод тусгах саналыг боловсруулах ажлын хэсгийн ахлагч Х.Хатанбаатар танилцууллаа. Тус хөтөлбөрийг Амьжиргааны түвшинг дээшлүүлж, хамгаалах, Эрх зүйн орчин бүрдүүлэлт, Санхүү, бизнес, хөрөнгө оруулалт, хот бүрдүүлэгч салбаруудын хөгжил, Байршил суурьшлын зохицуулалт, Орон сууцны бодлогын шинэчлэл гэсэн таван чиглэлд хуваан хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд 45 цэцэрлэг, сургууль, 3 эмнэлэг, 4 спорт цогцолбор 2 усан бассейн, 5 соёлын ордон байгуулж,  боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, биеийн тамир, спорт, ахуйн  үйлчилгээ, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх таатай  нөхцлийг бүрдүүлж, агаарын бохирдлыг бууруулах “Утаагүй хот-2020”  төслийг шинэ хэлбэрээр хэрэгжүүлнэ. Мөн Туул, Сэлбэ, Дунд голын урсацыг нэмэгдүүлж, эргийн дагуу олон нийтийн эрүүл мэнд, соёл амралтын тохилог орчин бүрдүүлж, элэгний өвчлөл, хавдрыг эрт илрүүлэх, эмчлэх, урьдчилан сэргийлэх тусламж-үйлчилгээг нэмэгдүүлэх үйл ажиллагааг идэвхжүүлэх юм.

    Мөн авто зам барих, өргөтгөх, шинэчлэх ажлыг үргэлжлүүлж, Баруун, Зүүн 4 замын уулзварт давхар зам бүхий олон түвшний огтлолцол байгуулж, 5 дугаар цахилгаан станц, Багануур  цахилгаан станцын эхний ээлж, цахилгааны “Их  тойруу  сүлжээг  ашиглалтад оруулж олон түвшний  хоёр огтолцол, бага оврын 2 цэвэрлэх байгууламж барьж, гэр хорооллыг хөгжүүлэх шинэ үзэл баримтлал боловсруулж  хэрэгжүүлнэ. Түүнчлэн "Нэг өрх-нэг орон сууц" хөтөлбөрийг хэрэгжүүлэх бөгөөд ашиглалтын шаардлага хангахгүй мянган айлын орон сууцыг дэс дараатай шинэчлэх зэрэг ажлыг гүйцэтгэхээр ажлын төлөвлөгөөнд тусгасан гэдгийг танилцуулав.

    Иргэд Улаанбаатар хотын хөгжлийн төлөө иргэдийн дуу хоолойг сонсож байгаад талархал илэрхийлээд, саналаа хэллээ. Тухайлбал, цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх, аз жаргалтай иргэдийг хэрхэн бий болгох, иргэдийн соёл, боловсролыг дээшлүүлэх чиглэлээр тодорхой ажил хийх, эрүүл мэндийн салбарыг шинэчлэх, хүүхдүүдийн хөгжил, хамгааллыг сайжруулах, агаар, хөрсний бохирдол, хог хаягдлыг багасгах, хүн бүрийг ажилтай, орлоготой байлгах, газар өмчлөлийг хүртээмжтэй болгох, хорооллын дундах зам, талбайг засах, орон сууны дулаалгыг нэмэгдүүлэх зэрэг саналуудыг хэллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
    2025-06-17 09:50:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Ерөнхий сайд нар баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-16 17:42:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!