Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 8 тоот
тогтоолоор батлагдсан бүтцийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын Ногоон
хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогчоор Ж.Батбаясгаланг
томилолоо.
Ж.Батбаясгалан нь Москва хотын 779-р сургууль,
нийслэлийн “Эрдмийн Ундраа” цогцолбор сургууль, Түшээ дээд сургуулийг
Эрхзүйч мэргэжлээр төгссөн. Хуульч, эрхзүйч мэргэжилтэй. МУИС-ийн Хууль
зүйн сургуулийн магистрант.
2004-2008 онд УИХ-ЫН Тамгын газарт
УИХ-ын гишүүний туслах, УИХ-ын гишүүний бие төлөөлөгч, 2008-2012 онд
НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга, Нийслэлийн Гэмт хэргээс
урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн дарга,
Монгол Улсын Шүүхийн сахилгын хорооны гишүүн, Монгол Улсын
Ерөнхийлөгчийн дэргэдэх Шашны зөвлөлийн гишүүн, 2012-2016 онд Нийслэлийн
Иргэдийн төлөөлөлөгчдийн хурал дахь МАН-ын бүлгийн ажлын албаны дарга
зэрэг сонгуульт ажлуудыг хийж байсан. 2016 оны НИТХ-ын сонгуулиар
Баянгол дүүргээс НИТХ-д төлөөлөгчөөр, НИТХ-ын анхны хуралдаанаар
НИТХ-ын Тэргүүлэгчээр сонгогдсон.
Эхнэр 3 хүүгийн хамт амьдардаг.