MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА
    • D-GOV

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » С.Батболд: Улаанбаатар хот “Хотын ногоон өсөлт”-ийг дэмжиж, манлайлан оролцоно гэдгээ илэрхийлье

    С.Батболд: Улаанбаатар хот “Хотын ногоон өсөлт”-ийг дэмжиж, манлайлан оролцоно гэдгээ илэрхийлье

    2016-08-04
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын  гурав дахь удаагийн форумыг нээж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

     
     Зуны дэлгэр сайхан  энэ өдөр  Монгол Улсын  нийслэл  Улаанбаатар хотыг  зорин ирж, “ Хотуудын ногоон өсөлт, эрчим хүчний ногоон шийдлүүд” сэдвийн хүрээнд  чуулахаар хүрэлцэн ирсэн  эрхэм хүндэт  зочид, төлөөлөгчид та бүхнийг  манай хотод тавтай зочлохыг хүсье.

    Сар хүрэхгүй хугцааны өмнө  Улаанбаатар хотноо дэлхийн  53 орны төр засгийн  түвшиний өндөр дээд хэмжээний уулзалт зохион байгуулагдсан. Ази Европын дээд хэмжээний  11 дэхь удаагийн чуулга уулзалтын дараа  энэ удаагийн форум болж байгаагаараа өмнөх  хуралдаануудаас онцлог гэдгийг тодотгоё.
     
    Энэ өдрүүдэд бид дэлхий нийт, бүс нутгийн хувьд тулгамдсан асуудал болоод байгаа  “Эрчим хүчний ногоон шийдлүүд” ийн талаар хөндөн ярилцаж,  Зүүн хойд Азийн хотуудын хөгжилд дэвшил авчрах  хэлэлцүүлгийг өрнүүлж,  уриалга  гаргана гэдэгт  Улаанбаатар хотын дарга би итгэлтэй байна.
     
    Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум нь  3 дахь жилдээ  чуулж байна.  Өмнөх  2 жилийн форумд  хотын дарга нар  олон сонирхолтой сэдвээр илтгэл тавьж, үр дүнтэй хэлэлцүүлэг өрнүүлж,  иргэдийн тав тухтай амьдралыг хангах орчин үеийн  шийдлүүдийг авч хэлэлцэн, уриалга  гаргасан билээ.  Бид зөвхөн  Зүүн хойд Азийн хотуудын асуудлыг биш даяаршиж байгаа дэлхий ертөнцийн  бүхий л  хотод  тулгамдаж байгаа  сэдвийг хөндөж ярилцдагаараа энэ форумын онцлог, үр дүн  оршиж байна.

    Өнгөрсөн оны  форумаас  гарсан уриалгыг Улаанбаатар хот 2015 оны 12 дугаар сард Парис хотод болсон “Нэгдсэн Үндэстний байгууллагын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын 21 дүгээр талуудын бага хурал”-д өргөн барьж танилцуулсаныг та бүхэнд  өнөөдөр энэ индэр дээрээс дуулгахад  таатай байна.

    Хот болгонд өөрийн онцлогоос хамаарсан шийдвэрлэх шаардлагатай олон  асуудлууд байгаа хэдий ч эрчим хүчний эх үүсвэр, үйлвэрлэл, хангамж нь нийтлэг асуудал бөгөөд ойрын хугацаанд нөөцийн хэмнэлттэй, ногоон шийдлээ хүлээж байна. Бүс нутгийн хотууд энэхүү асуудлыг шийдэж чадсанаар Нэгдсэн үндэстний байгууллагаас  дэвшүүлж Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хангахад чухал ач холбогдолтой юм.
     
    Тиймээс бид бүс нутгийн хотуудад тулгамдаж буй асуудлуудыг нэгдэн хэлэлцэж, туршлага солилцон, оновчтой шийдвэрлэх арга замаа хамтран эрэлхийлж, хамтран хэрэгжүүлж ажилласнаар бүс нутгийн болон дэлхийн ногоон хөгжилд хувь нэмрээ оруулах юм. 

    Улаанбаатар хотын оршин суугчдад тав тухтай амьдрах орчинг бүрдүүлэх, Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох чадварыг бий болгох, аюулгүй ногоон хотыг цогцлоох үүднээс бид “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны чиг хандлага” болон үндэсний Ногоон хөгжлийн бодлоготой уялдуулан “Улаанбаатар хотын 2020 он хүртэлх ногоон хөгжлийн стратеги, үйл ажиллагаа”-г тодорхойлж, батлан, хэрэгжүүлж эхлээд  байна.
     
    Зүүн Хойд Азийн бүс нутгийн хотууд бид энэхүү хамтын ажиллагаагаа тасралтгүй үргэлжлүүлж, яриа хэлэлцүүлгээс урган гарсан санал, шийдлүүдийг нэгтгэн хөгжлийн хамтарсан уриалгыг боловсруулж, хэрэгжүүлсэнээр дор бүрнээ цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэх боломж бүрдэх юм.

    Улаанбаатар хот “ Хотын ногоон өсөлт” ийг ямагт дэмжиж,  манлайлан  оролцоно гэдгээ илэрхийлье.  Ногоон хөгжлийг хангасан  Ногоон хот болох зорилтыг бид тавьж байна.

    Эцэст нь  хэлхэд  “ Хотын ногоон  хөгжил” ийн асуудлаар  тогтмол уулзалтыг зохион байгуулж,  хотуудын хамтын ажиллагааг өргөжүүлж, шийдвэрлэх арга замаа тодорхойлж, хөгжлийн бодлого чиг хандлагаа нэгтгэхэд энэ форумын бас нэг ач холбогдол оршиж байна.
     
    Өдрөөс өдөрт хувьсан өөрчлөгдөж байгаа  дэлхийн цаг уурын өөрчлөлтийг шийдвэрлэхэд  Зүүн хойд Азийн хотууд манлайлагч байж, өөрсдийн  өмнө тулгамдсан  болон  нийтлэг  эрх ашгийг хөндсөн  асуудлаар хамтран ажиллаж, харилцан туршлага солилцож, хамтын шийдлийг гаргаж, олон улсын тавцанд тэргүүлэгч байхыг  уриалж байна.
     
    Энэ хуралд оролцохоор ирсэн зочид төлөөлөгчид өчигдөр  манай  хотод ирэхэд  37  хэмийн халуун байсныг  анзаарсан байхаа. Өнөө өглөө 30  хэмийн  дулаан байна.  Жилээс жилд монгол улсын нийслэл улаанбаатар хотод цаг уурын өөрчлөлт илт мэдрэгдэх болсон. Манай зочид энэ өдрүүдэд анзаарна.

    Ийм  цаг үед  нарлаг Улаанбаатар хотод  Зүүн хойд Азийн хотууд, бүс нутаг, дэлхийн хэмжээний асуудлыг хэлэлцэхээр ирсэн зочид , төлөөлөгчид та бүхэндээ  Улаанбаатар хотын иргэдийн өмнөөс болон хувиасаа  тавтай морилно уу гэж урья. 

    Зүүн хойд Азийн хотын  дарга нарын 3 дахь удаагийн форум нээгдсэнийг мэдэгдье.
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ
    2025-12-13 18:29:00
    Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа
    2025-12-12 16:36:00
    Гурван жилийн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    2025-12-12 14:38:00
    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов
    2025-12-11 07:51:00
    Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо
    2025-12-10 13:27:00
    Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх Ажлын хэсгийн хурал боллоо
    2025-12-09 18:40:00
    “PHYSICAL ASIA” НЭВТРҮҮЛГИЙН ОРОЛЦОГЧДЫГ УЛСЫН НААДАМ ҮЗЭХИЙГ УРИЛАА
    2025-12-09 14:03:00
    11-11 ТӨВ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛИЙГ ТУСГАЙ ШУГАМААР АВЧ БАЙНА
    2025-12-09 11:20:00
    Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна
    2025-12-05 16:49:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!