НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 2016 оны 7 дугаар сарын 29-нд
болж хуралдаанаар НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд
Ажлын албаны даргаар ажиллаж байсан Бөхчулууны Энхболдыг чөлөөлж түүний
оронд Мягмарсүрэн овогтой Буяндэлгэрийг НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн
бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргын түр орлон гүйцэтгэгчээр томилох
шийдвэр гаргалаа.
М.Буяндэлгэр нь 1980 онд төрсөн. Эхнэр 3
хүүхэдтэй. 1987-1997 онд 10 жилийн сургууль, 1997-2001 онд хөдөө Аж
Ахуйн Их Сургууль, Газар Зохион байгуулагч мэргэжлээр баклавр,
2001-2003 онд Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, мэргэжлээрээ магистр,
2005-2008 онуудад Удирдлагын Академи, Төрийн удирдлагын менежер,
2013-2013 онд Санхүү, эдийн засгийн Дээд Сургууль, санхүүгийн
шинжээч, 2005-2016 онд Швед улсын Явле Их Сургууль, магистр,
2009-2016 Хөдөө Аж Ахуйн Их Сургууль, Газар зүйн ухааны доктор
хамгаалсан. 2001-2003 онд Баянзүрх дүүргийн Газрын албанд Бичиг
хэрэг-Төлбөрийн байцаагч, 2003-2006 онд Нийслэлийн Хот байгуулалт
газрын харилцааны газарт-Кадастрын мэргэжилтэн, Хэлтсийн дарга,
2006-2008 онуудад Газрын харилцаа геодези зураг зүйн газар-Хэлтсийн
дарга, 2008-2012 онуудад Нийслэлийн Газрын албанд Дэд дарга, дарга,
2012-2013 Хөдөө Аж Ахуйн Их Сургуульд багш, 2012-2015 Улаанбаатар
капитал ХХК-д Санхүүгийн шинжээчээр ажиллаж байсан байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.