MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » Мэдээ » Ч.Сайханбилэг: Чингис бондын хөрөнгөөр Монголдоо үлдэх, ирээдүйд ашиг, үр өгөөжөө өгөх өмч хөрөнгө, хуримтлал бий болгосон

    Ч.Сайханбилэг: Чингис бондын хөрөнгөөр Монголдоо үлдэх, ирээдүйд ашиг, үр өгөөжөө өгөх өмч хөрөнгө, хуримтлал бий болгосон

    Мэдээ 2016-06-15
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Чингис бондоос санхүүжилт авсан компаниуд бараа, бүтээгдэхүүнийхээ дээжийг “Чингис бонд экспо” үзэсгэлэн худалдаанд дэлгэж, ард ирдгэдээ танилцуулж байна. Үзэсгэлэн худалдааг Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нээж үг хэллээ. Чингис бондын хөрөнгөөр,  

    1.  Иргэдээ байртай, компаниудаа үйлдвэртэй, улсаа дэд бүтэцтэй болгосон

    2.  6,5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийх бололцоо бий болгож, хуримтлал үүсгэсэн.

    3.  Хэрэглээ шүтдэг биш хуримтлалд суурилсан эдийн засагт шилжих эхний алхам хийгдсэн. Хөгжилд хүргэх хөрөнгө оруулалтыг монголчууд бид өөрсдөө хийж, ирээдүйгээ бүтээн байгуулах замд шилжиж чадлаа гэж Ерөнхий сайд дүгнэн хэллээ.

    2013-2015 онд түүхий эдийн үнэ, түүний дотор алт, зэс, нүүрсний үнэ эрс унаснаар гадны хөрөнгө оруулалт богино хугацаанд алга болсон. Үүнийг урьдчилж харан Засгийн газраас 2012 онд нийт 5 тэрбум ам.долларын бондыг олон улсад гаргах зөвшөөрлийг УИХ-ын 52 дугаар тогтоолоор авсан. Энэ нь уул уурхайд жилд 2-4 тэрбум ам.долларын гадны хөрөнгө оруулалт ордог байснаа дутах тэр хэмжээнд тааруулж эдийн засгаа түүхий эдийн хямралтай үеэр зөөлөн авч гарах зорилготой, алсыг харсан бодлого байлаа.

    УИХ-ын тогтоол батлагдсанаас 33 өдрийн дотор энэхүү бондын эхний хэсэг болох 1.5 тэрбум ам.доллартай тэнцэх хэсгийг амжилттай гаргасан. Чингис бондын хөрөнгөөр олон жил санхүүжилт дутсан, нэн даруй шаардлагатай хөрөнгө оруулалтыг дотооддоо хийж эхэлснээр түүхий эдийн хямралыг сөрж чадсан. Мөн гол нэрийн барааны буюу мах, гурил, бензин түлш зэрэг өргөн хэрэглээний барааны Үнэ тогтворжуулах хөтөлбөр, түүнчлэн 8 хувийн ипотекийн хөтөлбөрийг санхүүжүүлэх боломж гарсан гэдгийг тэрээр тэмдэглэлээ. 

    Монгол Улсын Хөгжлийн банк нь УИХ, Засгийн газрын шийдвэрийн дагуу хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлж байгаа бөгөөд өнгөрсөн оны байдлаар нийт 4.9 их наяд төгрөгийн дүн бүхий санхүүжилтийг төсөл хөтөлбөрүүдэд олгожээ.

    Санхүүжилтийг салбараар ангилж үзвэл, авто зам, бүтцийн салбарын төслүүдэд 1.39 их наяд төгрөг олгосон

    Эрдэнэс Таван толгой, Шинэ төмөр зам, ТОСК-ийн төсөл, Иргэний нисэх, Амгалангийн дулааны станц, ТЭЦ-3, 4 станцуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөл, Нүүрснээс синтетик хий үйлдвэрлэх төсөл, Геологийн төв лаборатори гэх мэт улсын хэмжээний томоохон төслүүдэд 1.95 их наяд төгрөг олгосон.

    Цементийн үйлдвэр, төмөр зам, барилга, ноос ноолуур, оёдол, арьс шир, орон сууц зэрэг хувийн хэвшлийн төслүүдэд 1.56 их наяд төгрөгийг олгосон байна.

    Монгол Улсын Хөгжлийн банкнаас олгосон санхүүжилтийн үр дүнд манай улсын авто зам, дэд бүтэц,  эрчим хүч, инженерийн дэд бүтэц, дотоодын үйлдвэржилтийн салбарт томоохон дэвшил, эерэг өөрчлөлтүүд бий болсон юм.

    Тухайлбал, 1992-2012 оны хоорондох 20 жилийн хугацаанд нийт 2,087.0 км авто зам барьж 5 аймгийг Улаанбаатар хоттой холбосон бол Чингис бондын санхүүжилтээр 2012-2015 оны хугацаанд 2,283.7 км авто зам барьж Хөвсгөл, Дундговь, Өмнөговь, Баянхонгор, Сүхбаатар аймгийн төвийг хатуу хучилттай авто замаар бүрэн холбосон. Увс, Говь-Алтай, Дорнод, Завхан, Ховд 5 аймгийн төвийг нийслэл хоттой авто замаар холбох ажил үргэлжилж байна.

    Эрчим хүчний салбарт бондын хөрөнгөөр ТЭЦ III, IV станцыг өргөтгөх, Амгалангийн дулааны станцыг шинээр барихад санхүүжилт олгосноор сүүлийн 3 жилийн хугацаанд эрчим хүчний эх үүсвэр 348 МВт-аар, дулааны эх үүсвэр 636 Гкал.ц-аар нэмэгдээд байна.

    Иргэдийг орон сууцжуулах бодлогын хүрээнд Улаанбаатар хотын инженерийн дэд бүтцийг өргөтгөх, суурь хүчин чадлыг бий болгох 69 төслийг санхүүжүүлэн  нийслэлийн барилгажих боломжтой талбайг 20 хувиар буюу 1500 орчим га газраар нэмэгдүүлсэн  юм.

    Бодитой үр дүн, тав тухтай орчин бүрдүүлэх хүрээндБуянт ухаа I, II, Шинэ яармаг зэрэг томоохон цогцолбор хороололбаригдаж эдгээр болон бусад төсөл арга хэмжээний үр дүнд 260 мянга орчим иргэн тохилог орон сууцтай болж, улмаар Улаанбаатар хотын хөрс, агаарын бохирдлыг бууруулахад зохих нөлөөгөө үзүүллээ.

    Бондын хөрөнгөөр хийсэн бүтээн байгуулалтын үр дүнд дунд, урт хугацаанд манай улсын экспорт төрөлжин, дотоодын үйлдвэрлэлд суурилсан тогтвортой хөгжлийн эхлэл тавигдаж Монголчууд үйлдвэрлэгч орон болно. Нийгэм, эдийн засгийн үр өгөөжийн хувьд дотоодын 1660 гаруй төслийг санхүүжүүлж, 1000 гаруй дотоодын туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдийг ажиллуулснаар 60,000 орчим хүн ажилтай, орлоготой болсон зэрэг үр дүнг Ерөнхий сайд нэрлээд Чингисбондын хөрөнгө оруулалтаар иргэдээ байртай, компаниудаа үйлдвэртэй, улсаа дэд бүтэцтэй болгож, нийт эдийн засагтаа Монголдоо үлдэх, ирээдүйд ашиг, үр өгөөжөө өгөх өмч хөрөнгө, хуримтлал бий болгосон гэж хэллээ Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

    Мэдээ
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар тусгай олимпыг бүх талаар дэмжихээ илэрхийллээ

    2025-07-14 18:06:00

    Уяачдын наадмын үеэр Үндэсний их баяр наадмын түрүү, үзүүр болон шөвгөрсөн бөхчүүдэд бай шагналыг нь гардууллаа

    2025-07-13 15:26:00

    Ерөнхий сайд Г.Занданшатар Хөдөлмөрийн баатар Б.Далай болон түрүү соёолонгийн галын уяачдад хүндэтгэл үзүүллээ

    2025-07-12 15:13:00

    Ерөнхий сайд Г.Занданшатар шагайн алтан зурхайн анхны сумыг тавилаа

    2025-07-11 15:28:00

    Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

    2025-07-10 15:31:00

    Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэлийн ёслол боллоо

    2025-07-10 13:04:00

    Ерөнхий сайд Г.Занданшатар БНСУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    2025-07-09 19:25:00

    Төслийн нэгжүүдийн орон тоог 200-гаар багасгаж, 11,5 тэрбум төгрөг хэмнэнэ

    2025-07-09 15:13:00

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар тусгай олимпыг бүх талаар дэмжихээ илэрхийллээ
    2025-07-14 18:06:00
    Уяачдын наадмын үеэр Үндэсний их баяр наадмын түрүү, үзүүр болон шөвгөрсөн бөхчүүдэд бай шагналыг нь гардууллаа
    2025-07-13 15:26:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар Хөдөлмөрийн баатар Б.Далай болон түрүү соёолонгийн галын уяачдад хүндэтгэл үзүүллээ
    2025-07-12 15:13:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар шагайн алтан зурхайн анхны сумыг тавилаа
    2025-07-11 15:28:00
    Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
    2025-07-10 15:31:00
    Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэлийн ёслол боллоо
    2025-07-10 13:04:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар БНСУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    2025-07-09 19:25:00
    Төслийн нэгжүүдийн орон тоог 200-гаар багасгаж, 11,5 тэрбум төгрөг хэмнэнэ
    2025-07-09 15:13:00
    Засгийн газраас шуурхай авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Ерөнхий сайдын Албан даалгавар гарлаа
    2025-07-09 13:11:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!