MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дэх дурсгалт газруудыг тэмдэгжүүлнэ

    Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дэх дурсгалт газруудыг тэмдэгжүүлнэ

    2016-06-08
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Нийслэлийн Засаг дарга “Хөрөнгө гаргах тухай” А/462 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дэх Монгол Улсын болон нийслэлийн түүхтэй холбоотой тэмдэгжүүлэх дурсгалт газрын жагсаалтыг батлав.
    Дурсгалт газруудыг тэмдэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Улаанбаатар хотын музейд үүрэг болгов. Дурсгалт газруудыг тэмдэгжүүлэхэд шаардагдах 26 сая 300 мянган төгрөгийг “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн зардлаас санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
     
    УЛААНБААТАР ХОТЫН НУТАГ ДЭВСГЭР ДЭХ ТЭМДЭГЖҮҮЛЭХ ДУРСГАЛТ ГАЗРЫН ЖАГСААЛТ
     
    № Хуучны нэр А. Одоогийн нэр
    Б. Байршил
    Тэмдэг байрлуулах цэг Тэмдэг-жүүлэх хэлбэр Товч түүх
    1 Монголын сүүлчийн хаан VIII Богд Жавзундамбын Төрийн Шар ордон байсан газар А. -
    Б. Хүүхдийн урлан бүтээх төвийн зүүн урдаас 4 дүгээр дэлгүүрийн хооронд байсан.
    Хүүхдийн урлан бүтээх төвийн зүүн талд, Бага тойруугийн гудамжинд Чулуун самбар
    • VIII Богдыг хаан ширээнд өргөмжилж, Монгол улсыг сэргээн мандуулсныг зарлан тунхагласан газар
    • Дээрх төрийн их ёслол Богдын шар ордонд болсон ба тус ордон нь Монгол улсын төрийн ордон байв.
    2 Хүн чулууны хонхор А. Зүүн цэцэрлэгт хүрээлэн
    Б. Гадаад харилцааны яамны арын цэцэрлэгт хүрээлэн
    Их хүрээ суурьшсан газарт босгосон дурсгалын мэлхийт хөшөөний хажууд Чулуун самбар 1778 онд Их хүрээ ирж суурьшсан газар бөгөөд одоогийн Гадаад харилцааны яамны хойд талд Зүүн цэцэрлэгт хүрээлэн буй газар юм.
    3 Талхын дэнж А. Гандангийн дэнж
    Б. Гандантэгчинлэн хийд
    Гандан хийдийн гол хаалга руу явах замын голд Чулуун самбар 1838 онд Хүрээний хамгийн баруун талд Гандантэгчинлэн хийд баригдсан бөгөөд тэр цагаас өнөөг хүртэл үйл ажиллагаа явуулж, өдгөө Монголын бурхан шашинтны төв хийд болсон.
    4 Зөөлөн хошуу буюу Зааны хошуу А. Тасганы овоо
    Б. Гэсэр сүмийн хойд талын овоо
    Овооны зүүн талын хаалганы хажууд Чулуун самбар
    • Зүүн хүрээ, Гандангийн лам нар тус хошууны дээр номын хүчээр мэтгэлцэх тасга хэмээх зан үйл гүйцэтгэх болсноор Тасганы овоо гэх болсон.
    • 1950-аад оны дунд үе хүртэл хотын ерөнхий төрх байдлыг хардаг гол өндөрлөг цэгийн нэг болж байсан.
    • 1913 онд Францын гэрэл зурагчин Стафэн Пассагийн Тасганы овоо дээрээс Нийслэл хүрээний ерөнхий байдлыг авсан зураг нь монголын анхны өнгөт гэрэл зургийн нэг болон үлджээ.
    5 Богдын өндгөн сүргийн нутаг А. -
    Б. Дунд гол, Туул голын дундах газар бэлчээрийг ийнхүү нэрлэж байсан.
    Богдын  зуны ордны байшингуудын ойролцоо Чулуун самбар Богдын дөрвөн ордны гурав нь Өндгөн сүргийн нутагт байсан бөгөөд өдгөө тэдгээрээс Богдын ногоон ордны ихэнх хэсэг, Хүрэн ордны зарим барилгууд хадгалагдан үлдсэн. Энэ нутаг бэлчээрт Монголын сүүлчийн хаан Жавзундамба хутагт 1893-1924 он хүртэл амьдарсан.
    6 Хүрээ сайдын газар А. -
    Б. МУБИС-ийн А байр орчимд
    МУБИС-ийн төв байрны зүүн хойд талд, хашаан дотор Чулуун самбар
    • Энэ газарт 1911 онд тусгаар тогтнолоо сэргээн байгуулсан Монгол Улсын анхны таван яам байрлаж байсан.
    • МУБИС-ийн төв байр нь 1931-1951 онд Засгийн газрын ордон байв.
    7 Хүрээний их зээл буюу Худалдааны гудамж А. Жуулчны гудамж
    Б. Дүрслэх урлагийн музейгээс Бөмбөгөр худалдааны төвийн урд талын замын уулзвар хүртэл
    Урт цагааны өмнө Чулуун самбар
    • XVIII зууны эцсээс XIX зууны эхэнд үүссэн худалдаа, зах зээлийн гол гудамж, Хүрээний хамгийн их хөл үймээн ихтэй газар байв.
    • Энэ үеийн захын өөр нэг үүрэг нь мэдээллийн нэг хэрэгсэл болж байснаараа онцлог.
    8 Махан дов, түүний орчим А. Барилгачдын талбай
    Б. Барилгачдын талбайн орчимд
    Барилгачдын талбайд Чулуун самбар Нийслэл хүрээний мах худалдаалах захыг Махан дов гэж нэрлэдэг байв.
    Махын довын эргэн тойронд 1909 онд баригдсан анхны европ эмийн сангийн байшин, 1914 онд баригдсан Өндөр хоршооны барилга буюу одоогийн Дүрслэх урлагийн музей байрлаж буй барилга, 1910-аад оны дунд үед баригдсан анхны кино театр, их дэлгүүрийн барилга, 1948 онд баригдсан анхны нийтийн хоолны газар буюу Туул зоогийн газрын барилга зэрэг түүхэн дурсгалт барилгууд өдгөө хадгалагдан үлджээ.
    9 Богдын цагаан ордон байсан газар А. -
    Б. Нэгдүгээр цахилгаан станцаас баруун урагш 300 м зайд
    Арьс ширний үйлдвэрийн ойролцоо Чулуун самбар Богдын өндгөн сүргийн нутагт байсан Богдын гурван ордны нэг. Энэ ордон 1837 онд баригдсан бөгөөд маш гоёмсог ордон байв.
    10 Индрийн талбай А. Чингис хааны талбай
    Б. Одоогийн Чингис хааны талбай
    Сүхбаатарын хөшөөний хажууд Чулуун самбар 1921 онд үүссэн шинэ талбай ба 1921-1946 онд Индрийн талбай, 1946-2013 онд Сүхбаатарын талбай гэж нэрлэж байв.
    Энэ талбайгаас 1921 оны Үндэсний Ардчилсан хувьсгалыг зарлан тунхагласан. 1990 оны хувьсгалын тэмцлийн гол төвүүдийн нэг байсан.
    11 Их тэнгэрийн амны хадны зураг А. Их тэнгэрийн амны хадны зураг
    Б. Их тэнгэрийн замын урд талд
    Хадны зургийн хажууд Чулуун самбар Хүрэл зэвсгийн үеийн хадны зосон зураг болон XIII зууны Их Монгол Улсын үеийн хар бэхээр зурсан зурагтай.
    12 Гачууртын амны хадны зоосон зураг А. Гачууртын Шар хоолойн амны хадны зураг
    Б. Гачууртын Шар хоолойн аманд, уулын зүүн энгэрт, төв замын баруун талд
    Хадны хажууд Чулуун самбар Хүрэл зэвсгийн үеийн хадны зосон зураг
    13 Хэрэйдийн ван хааны ордны туурь А. Туулын Хар Түнийн ордны туурь
    Б. Хан-Уул, Биокомбинат, Шувуун фабрикийн дунд
    Туурийн дэргэд Чулуун самбар Хэрэйдийн Ван ханы ордон байсан бөгөөд түүний дараа Чингис хааны хатны ордон болсон.
    14 Нүхтийн амны Монгол ноёд нууцаар хуралдсан бичигт хад А. –
    Б. Нүхтийн амны эхэнд
    Агуйн хажууд Чулуун самбар 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалыг зохион байгуулагчид энэ газарт хувьсгалын үйл хэргийн талаар нууцаар зөвлөлдөж байсан агуй. Тус агуй дотор Төвд бичээсүүдтэй ба Өндөр гэгээн Занабазарын дүрийг чулуун дээр сийлсэн байдаг. Өндөр гэгээний агуй гэх нь ч бий.
     
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ж.Батбаясгалан: Улс нийслэлийн түвшинд бүгд “НЭГЭН ЗҮГ”-т чиглэсэн бодлого хэрэгжүүлж, үр дүнд хүрсэн явдал маш чухал байлаа

    2020-09-17 09:15:37

    Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт 2 настай хүүхдийн цахим бүртгэл, элсэлтийг зохион байгуулна

    2020-09-17 07:19:57

    НИТХ-ын Хүндэтгэлийн хуралдаан боллоо

    2020-09-17 04:34:48

    Ш.Мөнхжаргал: Энэ жил нийтдээ 11200 орчим барилга обьектыг төвлөрсөн дулаанаар хангана

    2020-09-17 04:24:34

    Гарааны бизнес эрхлэгчдэд менторшип хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа

    2020-09-16 09:41:46

    Нийслэлийг хөгжүүлэх дунд, богино хугацааны бодлогын баримт бичгийг боловруулна

    2020-09-16 05:53:22

    Үйл ажиллагаа нь нээгдсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмийг сахина

    2020-09-16 05:48:32

    Дулаан түгээнэ гэж шугам татчихаад түгээхгүй байгаа аж ахуйн нэгжтэй хариуцлага тооцож ажиллахыг үүрэг болголоо

    2020-09-16 00:32:32

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!