MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » Мэдээ » Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Олимпийн наадамд оролцох тамирчдаа зоригжууллаа

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Олимпийн наадамд оролцох тамирчдаа зоригжууллаа

    Мэдээ 2016-06-02
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Монгол Улсын Ерөнхий сайд, Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хорооны дарга Ч.Сайханбилэг Бразилийн Рио-де-Жанейро хотноо зохиогдох зуны олимпийн XXXI наадамд оролцох эрх авсан тамирчдын бэлтгэл сургуулилтын явцтай танилцлаа.

    1992 оны Барселонагийн зуны олимпийн наадмаас эхлэн олимпийн наадамд эрх авч оролцдог болсноос хойш Монголын тамирчид 2008 оны Бээжин, 2012 оны Лондонгийн зуны олимпийн наадамд спортын 7 төрөлд 29 эрх авч оролцож байсан бол Рио-2016 зуны олимпийн наадамд анх удаа спортын 9 төрөлд 30-аас дээш эрх авч оролцохоор болоод байгаа юм.

     Манай улсын хувьд одоогийн байдлаар чөлөөт бөх 9, байт харваа 1, буудлага 3, хүндийн өргөлт 1, таеквондо 1, бокс 4 нийт 19 олимпийн эрх баталгаажиж,  хөнгөн атлетикийн 4, жүдо бөхийн 12-13 эрхийн баталгаажилт хүлээгдэж байна. Пара олимпийн тамирчдын хувьд  байт харваа 2,  буудлага 1,  жүдо 2,  пауэрлифтинг 1,  хөнгөн атлетик 1 нийт 7  эрх баталгаажсан байна. 

    Олимпийн төрлүүдээс байт харваа, боксын төрөлд нэг, хөнгөн атлетикийн төрөлд хоёр эрхийн тэмцээн үлдсэн бол пара олимпийн төрлүүдээс пара байт харвааны төрөлд эрхийн төлөө дахин өрсөлдөх нэг боломж үлдээд байгаа юм.



     Ерөнхий сайд эхлээд зуны олимпийн наадмын жүдо бөхийн төрөлд олимпийн эрх авсан тамирчид болон тэдний дасгалжуулагчидтай уулзлаа. Жүдо бөхийн төрөлд Ц.Цогтбаатар, Д.Төмөрхүлэг, Н.Одбаяр, О.Ууганбаатар, Л.Отгонбаатар, Н.Түвшинбаяр, Б.Тэмүүлэн, М.Уранчимэг, А.Цолмон, Д.Сумъяа, Ц.Мөнхзаяа, Ц.Наранжаргал, П.Лхамдэгд нар олимпийн эрх аваад байгаа юм. Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Б.Пагва тамирчдын бэлтгэл сайн хангагдаж байгаа талаар Ерөнхий сайдад танилцуулаад шаардлагатай эм, витамин, нэмэгдэл тэжээлийн хангалтад туслахыг хүслээ. Олимпийн наадам эхлэхээс 10 хоногийн өмнө очсон байх учраас тамирчдын хувьд цагийн зөрүү гарч, амжилттай барилдах боломжтой гэв. Жүдо бол бидний итгэл найдвар тавьж байгаа гол төрлүүдийн нэг гэдгийг Ерөнхий сайд хэлээд бэлтгэл сургуулилтаа эрчимжүүлэхийг тамирчид, дасгалжуулагчдад уриаллаа.

      Дараа нь хүндийн өргөлтийн Үндэсний шигшээ багийн тамирчидтай уулзаж, бэлтгэл сургуулилттай нь танилцаа. Хүндийн өргөлтийн 75 кг-ийн жинд М.Анхцэцэг Азийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, олимпийн эрхээ авсан юм. Тамирчдын бэлтгэл хийх орчныг сайжруулан, бэлтгэлийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр хангавал манай тамирчид илүү амжилт гаргах бүрэн боломжтой гэж Монголын Хүндийн өргөлтийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Даваадорж танилцууллаа.

      Үндэсний шигшээ багийн биеийн ерөнхий хөгжлийн бэлтгэл хийдэг Фитнесс танхимд  хөнгөн атлетик болон пара олимпийн тамирчидтай уулзлаа. Хөнгөн атлетикийн марафон гүйлтийн төрөлд Б.Сэр-Од, Б.Мөнхзаяа, Б.Отгонбаяр, Д.Гантулга, пара байт харвааны төрөлд Д.Баатаржав, А.Анхбаяр, пара буудлага гар бууны дасгалд З.Ганбаатар, пара жүдо бөхийн төрөлд Б.Уганхүү, А.Мөнхбат, пара пауэрлифтингийн төрөлд  Э.Содномпэлжээ, пара хөнгөн атлетик бөөрөнцөг шидэлтийн төрөлд Г.Цогтгэрэл нар олимпийн эрх авчээ.

    Чөлөөт бөхийн төрөлд олимпийн эрхээ аваад байгаа Э.Бэхбаяр, П.Өнөрбат, Г.Мандахнаран, О.Үйтүмэн, Д.Хүдэрбулга, Ж.Чулуунбат нар болон тэдний дасгалжуулагчидтай уулзахдаа чөлөөт бөх бол Монголын спортын нүүр царай болж байсан төрөл гэдгийг Ерөнхий сайд хэлээд алтан үеийнхний гаргаж байсан амжилт эргэн ирж, чөлөөт бөхийн хувьд дахин сэргэлтийн үе эхэлснийг онцоллоо.

     Спортын анагаах ухааны төвд олимпийн наадамд оролцох тамирчдад  үзүүлж байгаа физик болон нөхөн сэргээх эмчилгээний сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүдийн үйл ажиллагаатай танилцлаа. Тамирчдад үзүүлэх эмчилгээ, үйлчилгээний чанарыг сайжруулж, физик эмчилгээ, дасгалжилтын түвшин тогтоох, лабораторийн шинжилгээ хийхэд ашиглаж байгаа багаж тоног төхөөрөмжийн шинэчлэлийн талаар тус албаны удирдлагууд Ерөнхий сайдад танилцууллаа.

    Буудлагын төрлөөр олимпийн эрх авсан О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул нарт спортын анагаах ухааны албаны мэргэжилтнүүд зөвлөгөө өгч байх үед нь Ерөнхий сайд уулзаж, ярилцлаа. Буудлагын тамирчдын хувьд бэлтгэл хийх сумны хүрэлцээ муу байгааг хэлж, Англи улсаас нийлүүлэх сумыг  ойрын хугацаанд авч ирэхэд туслахыг Ерөнхий сайдаас хүслээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Эрүүл мэнд, спортын яам, Хууль зүйн яам, Гадаад хэргийн яам болон МИАТ компанийн удирдлагуудад бэлтгэл сургуулилтыг хэвийн явуулахад шаардлагатай сум, хэрэгслийг ойрын үед нийлүүлэхэд анхаарч, арга хэмжээ авахыг үүрэг болгоод олимпийн наадамд оролцох эрхээ авсан нийт тамирчдад бэлтгэл сургуулилтаа эрчимжүүлэхийг уриаллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.  

     

      

    Мэдээ
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

    2025-07-10 15:31:00

    Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэлийн ёслол боллоо

    2025-07-10 13:04:00

    Ерөнхий сайд Г.Занданшатар БНСУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    2025-07-09 19:25:00

    Төслийн нэгжүүдийн орон тоог 200-гаар багасгаж, 11,5 тэрбум төгрөг хэмнэнэ

    2025-07-09 15:13:00

    Засгийн газраас шуурхай авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Ерөнхий сайдын Албан даалгавар гарлаа

    2025-07-09 13:11:00

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Орон нутагт эрх мэдэл түлхүү өгч, бие даан хөгжих, орлого олох нөхцөл бүрдүүлнэ

    2025-07-08 22:05:00

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Үндэсний сэргэн мандлын шинэ давлагаа эрч хүчтэй эхэлсэн гэдэгт итгэж байна

    2025-07-08 19:49:00

    “Монгол Улсын Засгийн газраас 100 хоногт багтаан хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” албан даалгаварт ард иргэдийн саналыг авна

    2025-07-07 20:00:00

    Шинэ мэдээ

    Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
    2025-07-10 15:31:00
    Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэлийн ёслол боллоо
    2025-07-10 13:04:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар БНСУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    2025-07-09 19:25:00
    Төслийн нэгжүүдийн орон тоог 200-гаар багасгаж, 11,5 тэрбум төгрөг хэмнэнэ
    2025-07-09 15:13:00
    Засгийн газраас шуурхай авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Ерөнхий сайдын Албан даалгавар гарлаа
    2025-07-09 13:11:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Орон нутагт эрх мэдэл түлхүү өгч, бие даан хөгжих, орлого олох нөхцөл бүрдүүлнэ
    2025-07-08 22:05:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Үндэсний сэргэн мандлын шинэ давлагаа эрч хүчтэй эхэлсэн гэдэгт итгэж байна
    2025-07-08 19:49:00
    “Монгол Улсын Засгийн газраас 100 хоногт багтаан хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” албан даалгаварт ард иргэдийн саналыг авна
    2025-07-07 20:00:00
    Төв аймгийн Бүрэн сумыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа
    2025-07-07 14:37:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!