MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » Мэдээ » Ч.Сайханбилэг: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төсөл хөрөнгө оруулалт сэргэж буйн бодит жишээ болж байна

    Ч.Сайханбилэг: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төсөл хөрөнгө оруулалт сэргэж буйн бодит жишээ болж байна

    Мэдээ 2016-05-31
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Бөөрөлжүүтийн нүүрсний уурхай, цахилгаан станцын цогц төслийн  Хөрөнгө оруулалтын гэрээ, Цахилгаан эрчим хүч худалдах худалдан авах гэрээнд гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ Төрийн ордонд боллоо.

    Монголчууд бизнест эргэн ирж, хөрөнгө оруулалт сэргэж буйн нэгэн бодитой жишээ, сайн мэдээ, сайн үйл явдлын нэг нь Бөөрөлжүүтийн цахилгаан станцын төсөл болж байна. “Бодь интернэшнл” групп “Цэцэнс майнинг” компани байгуулж, 5 жилийн өмнөөс Бөөрөлжүүтийн талын хүрэн нүүрсний ордод түшиглэн 600МВт-ын хүчин чадалтай иж бүрэн цогц төслийг эхлүүлсэн нь ийнхүү 1 тэрбум долларын шууд хөрөнгө оруулалт, бодит ажил болж байна. Найман сарын өмнө БНХАУ-ын Далянь хотод болсон Эдийн засгийн Зуны чуулганд оролцох үеэр энэхүү төсөлд хөрөнгө оруулах хамтын ажиллагааны гэрээнд Монголын “Бодь интернэшнл” болон Хятадын “Пауэрчайна Ресурсэс” компани гарын үсэг зурж байсан нь ийнхүү эдийн засагтаа ч гэрэл, эрч хүч нэмэх бодитой шатандаа орлоо гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тус арга хэмжээнд оролцохдоо хэллээ.

    600 МВт-ын хүчин чадалтай Дулааны цахилгаан станц, 70 км урттай хос хэлхээт 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамтай, жилд 3 сая тонн нүүрс олборлох хүчин чадал бүхий уурхайн ажил Монголд гэрлийн, валютын өргөн урсгал нэмэх болно. Монгол бол хөрөнгөө оруулахад таатай, дэлхий дахинд эрэлт хэрэгцээтэй эрчим хүч, энергийн арвин их баялагтай, хууль, эрх зүйн орчин нь улам сайжирч буй орон.

    Шийдлийн Засгийн газар хөрөнгө оруулалт, бизнест саад болж буй элдэв чөдөр тушааг тайлахын төлөө шийдэж шинэчилж, эрх зүйн орчноо ээлтэй болгож, суурь хуулиудаа санаачлан батлуулж, хувийн хэвшлийн бүтээлч санаачилгуудыг дэмжиж түншлэн ажиллаж байна.

    Эрчим хүч, эрдэс баялгийн эх үүсвэрийн арвин их нөөцтэй Монгол Улс бусдаас гэрэл, цахилгаан гуйхгүй болох төдийгүй өртөг нэмж, үнэ цэнийг нь өсгөн экспортолж эхлэх нь манай үеийнхний хийх ёстой ажил, биелүүлэх учиртай даалгавар, хүрэх ёстой зорилго. Улаанбаатар хотоос 120 км зайд орших Бөөрөлжүүтийн ордыг түшиглэсэн цогц төсөл нь байршил, дэд бүтэц, хэрэглэгчдэдээ ойрхон, байгаль орчинд ээлтэй зэрэг олон давуу талтай. 2019 оноос жилдээ 1.6 тэрбум кВт.цаг буюу манай улсын нийт эрчим хүчний 30 хувийг үйлдвэрлэж эхэлнэ. 2022 оноос 3.2 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн төвийн эрчим хүчний системд нийлүүлэн гэрэл нэмнэ. Монголчууд, Монгол орон бусдаас гэрэл гуйхгүй, худалдаж авахааргүй гүй болж, түүхий эдээ эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн үнэд хүргэнэ” гэж хэллээ. 

      Бөөрөлжүүтийн нүүрсний уурхай, цахилгаан станцын цогц төслийн Засгийн газар болон Хөрөнгө оруулагчдын хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Эрчим хүчний сайд Д.Зоригт, Хөрөнгө оруулагч талыг төлөөлөн Бодь интернэшнл ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан,  Пауэрчайна Ресурсэс компанийн ТУЗ-ийн дарга Шин Юмин, Цэцэнс Майнинг энд Энержи ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Б.Амармэнд нар гарын үсэг зурлаа.  

    Бөөрөлжүүтийн нүүрсний уурхай, цахилгаан станцын цогц төслийн Цахилгаан эрчим хүч худалдах худалдан авах гэрээнд худалдан авагчийг төлөөлөн “Диспетчерийн Үндэсний Төв” Төрийн өмчит компанийн Гүйцэтгэх захирал Х.Цогтбаатар,Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ Төрийн өмчит хувьцаат компанийн  Гүйцэтгэх захирал Г.Занданхүү, худалдагч талыг төлөөлөн Цэцэнс Майнинг энд Энержи ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Б.Амармэнд, Бодь интернэшнл ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан, Пауэрчайна Ресурсэскомпанийн ТУЗ-ийн дарга  Шин Юмин нар гарын үсэг зурлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.  

     

    Мэдээ
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар тусгай олимпыг бүх талаар дэмжихээ илэрхийллээ

    2025-07-14 18:06:00

    Уяачдын наадмын үеэр Үндэсний их баяр наадмын түрүү, үзүүр болон шөвгөрсөн бөхчүүдэд бай шагналыг нь гардууллаа

    2025-07-13 15:26:00

    Ерөнхий сайд Г.Занданшатар Хөдөлмөрийн баатар Б.Далай болон түрүү соёолонгийн галын уяачдад хүндэтгэл үзүүллээ

    2025-07-12 15:13:00

    Ерөнхий сайд Г.Занданшатар шагайн алтан зурхайн анхны сумыг тавилаа

    2025-07-11 15:28:00

    Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

    2025-07-10 15:31:00

    Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэлийн ёслол боллоо

    2025-07-10 13:04:00

    Ерөнхий сайд Г.Занданшатар БНСУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    2025-07-09 19:25:00

    Төслийн нэгжүүдийн орон тоог 200-гаар багасгаж, 11,5 тэрбум төгрөг хэмнэнэ

    2025-07-09 15:13:00

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар тусгай олимпыг бүх талаар дэмжихээ илэрхийллээ
    2025-07-14 18:06:00
    Уяачдын наадмын үеэр Үндэсний их баяр наадмын түрүү, үзүүр болон шөвгөрсөн бөхчүүдэд бай шагналыг нь гардууллаа
    2025-07-13 15:26:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар Хөдөлмөрийн баатар Б.Далай болон түрүү соёолонгийн галын уяачдад хүндэтгэл үзүүллээ
    2025-07-12 15:13:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар шагайн алтан зурхайн анхны сумыг тавилаа
    2025-07-11 15:28:00
    Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
    2025-07-10 15:31:00
    Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэлийн ёслол боллоо
    2025-07-10 13:04:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар БНСУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    2025-07-09 19:25:00
    Төслийн нэгжүүдийн орон тоог 200-гаар багасгаж, 11,5 тэрбум төгрөг хэмнэнэ
    2025-07-09 15:13:00
    Засгийн газраас шуурхай авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Ерөнхий сайдын Албан даалгавар гарлаа
    2025-07-09 13:11:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!