MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » Мэдээ » “МОНГОЛ УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЦАХИМ ХӨТӨЧ СИСТЕМ”-ийг нээж Ерөнхий сайд үг хэллээ

    “МОНГОЛ УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЦАХИМ ХӨТӨЧ СИСТЕМ”-ийг нээж Ерөнхий сайд үг хэллээ

    Мэдээ 2016-05-31
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    “МОНГОЛ УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЦАХИМ ХӨТӨЧ СИСТЕМ” өнөөдрөөс ажиллаж эхэлж байна. Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцлоо.

    Олон улсын тавцанд ялангуяа, эдийн засгийн хувьд манай орон гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг татсан хэвээр байна. Засгийн газар гадаадын шууд хөрөнгө оруулалтыг эдийн засгийн тогтвортой хөгжлийн гол түлхүүр хэмээн үзэж, хөрөнгө оруулалтыг бүх талаар дэмжих бодлого баримталж байна. 2013 онд Хөрөнгө оруулалтын тухай хууль баталсан, энэ хуулиар хөрөнгө оруулагчдыг хамгаалах, дэмжих тогтолцоог бий болгож, татварын болон татварын бус хөнгөлөлтүүдийг үзүүлж, зах зээлийг чөлөөлж, бизнес эрхлэх зардал, хүнд суртлыг багасгасан. Дэлхийн банкнаас гаргадаг Бизнес эрхлэх нь 2016 тайланд дэлхийн 189 улсаас манай улс 56 дугаарт жагсаж, хөрөнгө оруулагчийг хамгааллах тогтолцоогоороо 18 дугаарт бичигдэж байгаа нь манай хуулийн орчинд олон улсаас өгч буй өндөр үнэлгээ юм Ерөнхий сайд хэллээ.  

    Оюутолгой төсөл Монголын эдийн засгийг тэлэхэд ихээхэн чухал үүрэг гүйцэтгэсэн. Цаашид гүний уурхайн бүтээн байгуулалт мөн л эдийн засагт эерэг нөлөө авчрахын зэрэгцээ гадаадын хөрөнгө оруулагчдыг чиглүүлэгч гол төсөл байх болно гэдгийг тэмдэглэлээ.

    Дэд бүтцийн салбарт олон олон бүтээн байгуулалтууд бий болж байна. Төслүүд нэмэгдэх хэмжээгээр гадаадын хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулагчдад дэмжлэг үзүүлэх шаардлага зайлшгүй тавигдах болсон. Хөрөнгө оруулалтын хуулийн хүрээнд 2015 оны байдлаар Хөрөнгө оруулалтын 3 гэрээ байгуулж, тогтворжуулах 8 гэрчилгээг хөрөнгө оруулагчдад олгожээ. Эдгээр төслийн хөрөнгө оруулалтын дүн 3 тэрбум ам.доллар байна. Түүнчлэн концессын 20 гаруй гэрээ байгуулсан бөгөөд эдгээрийн хувийн хэвшлээс хөрөнгө гаргаж, улсын төсвөөс огт дэмжлэг авахгүйгээр хэрэгжүүлэх /BOT/ төслүүдийн хөрөнгө оруулалтын дүн 4 орчим тэрбум ам.доллар байгаа юм

    Монгол Улсын Засгийн газар эдийн засгаа төрөлжүүлэхэд ихээхэн анхаарал тавьж байна. Уул уурхайн салбар манай эдийн засгийн гол хөдөлгөх хүч гэдэг нь ойлгомжтой ч, худалдаа,  аж үйлдвэрийн салбараа хөгжүүлэх нь нэн тулгамдсан асуудал болоод байна.

    Хөдөө аж ахуй, органик, байгалийн жинхэнэ бүтээгдэхүүн бүхий хүнсний үйлдвэрлэл, асар их нөөц бүхий сэргээгдэх эрчим хүч, өсөн дэвжиж буй банк санхүүгийн салбар, хэрэгцээ шаардлага нь ихэссэн эрүүл мэндийн салбар, нөөц бололцоо ихтэй аялал жуулчлалын салбар, асар хурдтай хөгжиж буй мэдээлэл технологийн салбар, өндөр ашиг бүхий дэд бүтцийн салбар зэрэг олон бизнесийн салбаруудад хөрөнгө оруулалт шаардлагатай байна гэж Ерөнхий сайд хэллээ.

    Засгийн газар нүүрсний ордуудыг эрчим хүч үйлдвэрлэхэд чиглүүлж байна. Тухайлбал, 700 MWT Багануурын цахилгаан станц, 60 MWT Увсын цахилгаан станц, Улаанбаатарын 5 дугаар цахилгаан станц, Тэлмэний цахилгаан станц зэрэг Концессын гэрээнүүдийг байгуулсан байна. Бөөрөлжүүтийн цахилгаан станцын Хөрөнгө оруулалтын гэрээнд өнөөдөр гарын үсэг зурах юм.

    Хөрөнгө оруулалтын хуулинд цахим нэг цонхны үйлчилгээ үзүүлэхээр заасан. Энэ ажлын бас нэгэн үргэлжлэл нь өнөөдөр хэрэгжиж байна. Монгол улсад гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, таатай нөхцөл бүрдүүлэхэд тэднийг бодит, шинэлэг, зөв, хүртээмжтэй мэдээллээр хангах нь зайлшгүй хийх ёстой ажлуудын нэг юм гэдгийг онцлоод Монгол Улсын Засгийн газар тэр дундаа Хөрөнгө оруулалтын газар ЮНКТАД-тай хамтран хэрэгжүүлж буй “МОНГОЛ УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЦАХИМ ХӨТӨЧ СИСТЕМ” үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

    e-Regulations цахим хөтөлбөр нь Нэгдсэн Үндэстний байгууллагын худалдаа хөгжлийн  бага хурал (UNCTAD)-аас гаргасан Засгийн газрын хууль болон үйл ажиллагааг ил тод байлгаж бизнес, худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилготой хөтөлбөр юм.

    WWW.THEIGUIDES.ORG/MONGOLIA/цахим систем нь хөрөнгө оруулагчдад нэн шаардлагатай байдаг Монгол Улсын эдийн засаг, эдийн засгийн тэргүүлэх салбарууд, хууль эрх зүй, хөрөнгө оруулалтын орчин, тэдгээрт хөрөнгө оруулах боломж, бүртгэл тусгай зөвшөөрлийг хаанаас, хэрхэн авах зэрэг нэн шаардлагатай мэдээллээр нэгдсэн нэг цонхноос цахимаар тухай бүрт шинэчилсэн, үнэн бодит мэдээллэр хангах ач холбогдолтой юм.

    Цахим системийг нэвтрүүлснээр хөрөнгө оруулагчдыг нээлттэй, түргэн шуурхай мэдээллээр хангах бөгөөд хөрөнгө оруулалтын орчныг сайжруулж улмаар манай улсын эдийн засагт хувь нэмэр болно гэж үзэж байна.  

    Цахим нэг цонхны үйлчилгээг нэвтрүүлснээр дараах ач холбогдолтой,

    -  Ил тод байдал – Засгийн газрын хууль тогтоомж, үйл ажиллагааны талаарх мэдээллийг цаг тухайд нь дэлгэрэнгүй хүргэх;

    -  Хялбар шаталсан тайлбар - дэлгэрэнгүй зураглалтай мэлээлэл нь судалгаа хийх үйл явцыг хялбаршуулж, цаг хугацаа хэмнэх;

    -  Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид болон, хувийн ба төрийн байгууллагын хоорондох харьцааг бэхжүүлэх зэрэг болно.

    Энэхүү арга хэмжээнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт,  НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Биате Транкманн нар оролцлоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

    Мэдээ
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар тусгай олимпыг бүх талаар дэмжихээ илэрхийллээ

    2025-07-14 18:06:00

    Уяачдын наадмын үеэр Үндэсний их баяр наадмын түрүү, үзүүр болон шөвгөрсөн бөхчүүдэд бай шагналыг нь гардууллаа

    2025-07-13 15:26:00

    Ерөнхий сайд Г.Занданшатар Хөдөлмөрийн баатар Б.Далай болон түрүү соёолонгийн галын уяачдад хүндэтгэл үзүүллээ

    2025-07-12 15:13:00

    Ерөнхий сайд Г.Занданшатар шагайн алтан зурхайн анхны сумыг тавилаа

    2025-07-11 15:28:00

    Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

    2025-07-10 15:31:00

    Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэлийн ёслол боллоо

    2025-07-10 13:04:00

    Ерөнхий сайд Г.Занданшатар БНСУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    2025-07-09 19:25:00

    Төслийн нэгжүүдийн орон тоог 200-гаар багасгаж, 11,5 тэрбум төгрөг хэмнэнэ

    2025-07-09 15:13:00

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар тусгай олимпыг бүх талаар дэмжихээ илэрхийллээ
    2025-07-14 18:06:00
    Уяачдын наадмын үеэр Үндэсний их баяр наадмын түрүү, үзүүр болон шөвгөрсөн бөхчүүдэд бай шагналыг нь гардууллаа
    2025-07-13 15:26:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар Хөдөлмөрийн баатар Б.Далай болон түрүү соёолонгийн галын уяачдад хүндэтгэл үзүүллээ
    2025-07-12 15:13:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар шагайн алтан зурхайн анхны сумыг тавилаа
    2025-07-11 15:28:00
    Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
    2025-07-10 15:31:00
    Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн хүндэтгэлийн ёслол боллоо
    2025-07-10 13:04:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар БНСУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
    2025-07-09 19:25:00
    Төслийн нэгжүүдийн орон тоог 200-гаар багасгаж, 11,5 тэрбум төгрөг хэмнэнэ
    2025-07-09 15:13:00
    Засгийн газраас шуурхай авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Ерөнхий сайдын Албан даалгавар гарлаа
    2025-07-09 13:11:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!