“Улаанбаатар марафонд нэгдэцгээе” Нийслэлийн Засаг даргын нэрэмжит цом 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Хан-уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт шилжин ирлээ. Цомыг Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Бат-Очирт дүүргийн Онцгой байдлын хэлтсээс шилжүүллээ. Энэ үеэр Биеийн тамир, спортын хорооны дарга Б.Мөнх-Эрдэнэ хэлэхдээ энэхүү цомыг Тамгын газрын бүх хэлтэс, албадаар аялуулж "Найрсаг Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд ирэх 6-р сарын 4-нд болох "Улаанбаатар марафон" олон улсын гүйлтэд албан хаагчдаа идэвхтэй хамруулахыг уриаллаа.
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ХОРОО