Эрүүл мэндийн сайдын 2013 оны 266 дугаар тушаал, Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/274 дүгээр захирамжийн 2 дугаар хавсралтаар батлагдсан Өрхийн эрүүл мэндийн төвтэй байгуулах гүйцэтгэлийн гэрээг дүгнэх журмын дагуу 2015 оны жилийн эцсийн гэрээ дүгнэлтээр “А” буюу “Бүрэн хангалттай” үнэлгээ авсан “Манал-Үйлс”, “Энхбуянт-Манал”, “Мэндсаруул-Өрх”, “Тэрмэстий”, “Аяут” Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг шагнаж урамшуулах үйл ажиллагаа боллоо.
Үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Б.Булган, дүүргийн Засаг даргын 2014 оны А/175 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн гишүүд оролцож, шагналыг дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг гардууллаа.
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НИЙГМИЙН ХӨГЖЛИЙН ХЭЛТЭС