ХУД-ийн 10 дугаар хороо Морингийн 2, 3 дугаар хэсгийн “Хөршийн холбооны хяналт” иргэдийн бүлгийн ээлжит уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтаар хөршийн холбооны хөтөч дэвтэр амжилттай хөтлөгдөж байгаа, айл өрхийн хөршийн холбоо уялдаа холбоо сайжирсан зэрэг ололтуудын талуудаар ярилцлага хийлээ. Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.


