Монгол улсад цэргийн дээд "Генерал" цолтон бий болсоны 72 жилийн ойн тохиож байна. Өнөөдрийн байдлаар Хан-Уул дүүрэгт албан ёсны бүртгэлтэй амьдран суудаг 15 генерал байдаг бөгөөд тус өдрийг тохиолдуулан жил бүр Хан-Уул дүүргийн удирдлагууд генералуудаа хүлээн авч уулздаг уламжлалтай. Өнөөдөр буюу 4.27-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг, Засаг даргын орлогч С.Баасандолгор, Тамгын газрын дарга Д.Бат-Очир, Цэргийн штабын дарга хурандаа Ч.Батхүрэл нар дүүргийнхээ генералуудыг хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.