MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Хавдартай тэмцэх дэлхийн өдөр

    Хавдартай тэмцэх дэлхийн өдөр

    2016-02-16
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

     Жил бүрийн 02-н сарын 4-д хавдартай тэмцэх дэлхийн  өдөр болдог. Удирдамжийн дагуу хорт хавдрын эрт  илрүүлэг үзлэг, шинжилгээнд хамрагдалтыг нэмэгдүүлэх үйл ажиллагааг зохион байгуулахаар  болж байна.

    Дэлхий дахинаа жилд 14,1 сая хүн шинээр хорт хавдраар өвчилж, 8,2 сая хүн хорт хавдрын улмаас нас барж байгаа ба хорт хавдрын өвчлөл, нас баралтын талаас илүү хувь нь хөгжиж буй болон буурай хөгжилтэй орнуудад бүртгэгдэж байна.

    Манай оронд жилд 5000 гаруй хорт хавдар бүртгэгдэж  байгаагийн 75% нь хожуу буюу хорт хавдрын өвчний 3, 4-р үе шатандаа оношлогдож байна. Сүүлийн 10 жилийн байдлаар хорт хавдрын нийт тохиолдлын дотор элэг /37,4%/, ходоод /14,8%/, уушги /9,2%/, улаан хоолой /8,2%/, умайн хүзүү /7,5% /зэрэг  байрлалын хавдар зонхилж байна. Хүйсийн хувьд  авч үзвэл  эмэгтэйчүүдийн дунд умайн хүзүүний  хорт хавдар 2 дугаарт ордог ба хөхний өмөнгийн тохиолдол ч нэмэгдэх хандлагатай байна.

    Манай аймагт жилдээ шинээр 200 гаруй хорт хавдар бүртгэгдэж байгаагийн 72% нь хожуу үе шатандаа оношлогдож байна. Сүүлийн 3 жилийн байдлаар нийт тохиолдлын дотор умайн хүзүү /23%/, элэг /18%/, ходоод /8,3%/, уушги /4,3%/, бөөр /4,2%/ зэрэг байрлалын хавдар зонхилж байна. Умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэгийн хамрагдалтын хувь 2012 онд 65,4% /3998/, 2013 онд 63,97% /3327/, 2014 онд /60,28% /3314/, 2015 онд 60,6% /3165/-тай байна

    Монголын мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслийн дэмжлэгтэйгээр 2012-2013 онд хэрэгжүүлсэн хөх, умайн хүзүүний хорт хавдрын эрт илрүүлэгийн  хөтөлбөрийн үзлэгээр илэрсэн хорт хавдрын 51,1%  нь  эрт үедээ оношлогдсон нь  умайн хүзүүний хорт хавдрыг урьдал болон  эрт үед нь илрүүлэх улмаар төгс эмчлэх боломтойг илтгэж байна. Мөн хөхний хорт хавдрын илрүүлэг үзлэгийн дүнгээс харахад илэрсэн хөхний хорт хавдрын 15,0% нь эрт үедээ оношлогдсон байна.

    ХСҮТ-ийн  сүүлийн 3 жилийн тайлангаас харахад умайн хүзүүний эрт илрүүлэгийн хамрагдалтын хувь 2012 онд 41% /75046/, 2013 онд 43% /65810/, 2014 онд 32% /71636/-тай байсан бол 2015 оны эхний хагас жилийн байдлаар эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалт  дунджаар 21,4% /37976/ болж эрт илрүүлэг үзлэгийн хамралт буурч байна. Ийнхүү эрт илрүүлэг үзлэгийн хамралт буурч байгаа нь аймаг, дүүргүүдийн эрүүл мэндийн байгууллагуудын хүрээнд сургагдсан эс судлаач эмчийн 20% гаруй хувь нь ажлын байраа өөрчилсөн, 80% нь хавсарч ажил хийдгээс шинжилгээний ачаалал нэмэгдэх, зарим аймаг, дүүргийн эмч мэргэжилтэний болон эмнэлгийн тоног төхөөрөмжийн чадавхи сул, эм урвалж бодис  дутагдалтай байгаа нь нөлөөлж байна. Мөн хөх, умайн хүзүүний хорт хавдрын эрсдэлт хүчин зүйлсээс  сэргийлэх , хавдрыг эрт үед нь илрүүлж, эмчлэх боломж болон эрт илрүүлэг үзлэгийн ач холбогдлын талаарх олон нийтийн мэдлэг хангалтгүй байгаатай холбоотой.

    Иймд улсын хэмжээнд хавдрын эрт илрүүлэлтийн хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зайлшгүй шаардлагатай  байна. 

    Хорт хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд жилдээ нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах ёстой. Хөхний хавдраас сэргийлэхийн тулд сард  нэг удаа тогтмол хөхөө шалгах, Умайн хүзүүний хавдраас сэргийлэхийн тулд эсийн шинжилгээнд 30 наснаас эхлэн хамрагдаж байвал бүрэн сэргийлэх боломжтой.

    Элэгний хавдраас сэргийлэхийн тулд та:

    •  Эрсдэлт бүлэгт хамрагддаг бол 6-н сар тутам ЭХО, элэгний хавдрын маркер өгөх

    •  Элэгний В вирусын халдварын эсрэг дархлаажуулалт  

    •  Хүнсний аюулгүй байдлыг сайжруулах

    •  Архи, тамхины хэрэглээг бууруулах

    Улаан хоолой, ходоодны хавдраас сэргийлэхийн тулд та:

            Улаан хоолой ходоодоо дурандуулах

      •  Хоол хүнсээ зохистой хэрэглэх

    •   Хүнсний бүтээгдэхүүнийг зөв сонгон  хэрэглэх,

    •   Ходоодны хеликобактерийн халдварыг эмчлэх /зөвхөн ходоод/

    •   Давсны хэрэглээг бууруулах

    •  Жилдээ 1 удаа ходоодоо дурандуулах

    Умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэхийн тулд та:

    •  Бэлгийн олон хавьтагчтай байхаас  зайлсхийх

    •  Бэлгийн замын халдварт өвчнөөр өвчлөхгүй байх /эмчлүүлэх/

    •  ПАП-ын шинжилгээнд 3 жил тутам хамрагддаг байх

    •  Эрт буюу 16 наснаас өмнө хүүхэд төрүүлэхгүй байх

    •  Бэлгийн харьцаанд эрт орохгүй байх

    •  Хүний хөхөнцөр вирусын эсрэг вакцинд охидоо бэлгийн хавьталд орохоос өмнө хамруулах

    •  Эрт илрүүлгийн үзлэгт заасан хугацаанд тогтмол хамрагдах

    Хөхний хорт хавдраас сэргийлэхийн тулд та:

    —  Хөхөө өөрөө тогтмол шалгах:  Өөрөө шалгаснаар хорт хавдрыг эрт үед нь илрүүлэх ач холбогдолтой. Хорт хавдрыг хэдий чинээ эрт оношилно эмчилгээний үр дүн төдий чинээ сайн байна.

    —  45-аас доош насны эмэгтэйчүүд 2 жилд нэг удаа, цаашид жил бүр хөхний зургийг авахуулж хэвийн байдлыг хангах

    —  Хүсээгүй жирэмслэлтээс сэргийлж, үр хөндүүлэхгүй байх

    —  Хөхний хорт хавдрын удамтай эмэгтэйчүүд эмчийн хяналтанд байх

    —                           Эрт илрүүлгийн үзлэгт заасан хугацаанд тогтмол хамрагдах

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Төв нутгийн хүндэт хүмүүс Төрийн дээд одон медалиар шагнагдлаа

    2017-01-03 09:47:56

    Аймгийн Засаг даргын нэрэмжит үзлэгийн дүн болон 2016 оны ажлын үр дүнгээр бусдыгаа манлайлсан байгууллагуудыг шагнаж урамшууллаа.

    2017-01-03 09:37:18

    Зуунмод сумын ерөнхий боловсролын сургуулиудын мянган сурагчдад шинэ жилийн бэлэг гардууллаа.

    2017-01-03 09:35:37

    Хот хоорондын зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээнд “Тулгамдаж буй асуудал-шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг боллоо.

    2017-01-03 09:34:02

    Хөдөлмөр эрхлэлтийн салбар зөвлөлийн анхдугаар хуралдаан болж өндөрлөлөө.

    2016-02-23 00:47:38

    СЭРГЭЛЭН СУМЫН ХАРЬЯАТ О.БУРМАА АЗИЙН АВАРГА БОЛЛОО

    2016-02-23 00:46:36

    Хавдартай тэмцэх дэлхийн өдөр

    2016-02-16 03:47:48

    ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДТЭЙ ХАРИЛЦАХ ХАРЬЦАА ХАНДЛАГЫН ТАЛААРХ СУРГАЛТ БОЛЛОО

    2016-02-16 03:41:48

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    Засгийн газрын 14 мега төслийн тав нь хэрэгжиж эхлээд байна
    2025-05-21 12:08:00
    Агаарын бохирдол бууруулах ажлуудаа дулааны улиралд ч үргэлжлүүлж, Дулаанбаатар аян эхлүүлнэ
    2025-05-17 16:36:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!