Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт аялал жуулчлалын орон байрны үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд зочид буудлын үйлчилгээний чанарын зэрэглэл, үндсэн шаардлага MNS 4588:2008, дэн буудлын ерөнхий шаардлагаMNS 5738:2007 стандартыг шалгах атестатчилалыг Нийслэлийн Аялал жуулчлалын газар, дүүргийн Цагдаагийн I, II хэлтсийн байцаагч, хорооны зохион байгуулагч нартай хамтран зохион байгууллаа.
Энэ удаагийн шалгалтыг 2012 оны атестатчилалд хамрагдаагүй болон тэнцээгүй Хан-уул дүүргийн 3,6,10, 11, 12 хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 6 зочид буудал, 3 дэн буудлуудын хүсэлтээр явууллаа.Атестатчилалд хамрагдсан газруудаас 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 1 зочид буудал, 1 дэн буудал стандартын шаардлага хангасангүй. Атестатчилалд тэнцсэн газруудад Нийслэлийн Аялал Жуулчлалын газраас аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэх “Зөвшөөрөл” олгохоор боллоо.
"ХУДАЛДАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТЭС"