MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Б.Төмөрбаатар: Иргэний бүртгэлийн чиглэлээр 17500, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн чиглэлээр 15700 гаруй бүртгэл хийлээ

    Б.Төмөрбаатар: Иргэний бүртгэлийн чиглэлээр 17500, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн чиглэлээр 15700 гаруй бүртгэл хийлээ

    2015-06-04
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

     

    Хан-Уул дүүргийн Бүртгэлийн хэлтсийн дарга Б.Төмөрбаатаражлаа аваад удаагүй байхад нь уулзаж 2015 онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлын явцын талаар ярилцлаа.

      Сайн байна уу. Та ажилаа аваад удаагүй байгаа тэгэхээр юуны өмнө Бүртгэлийн хэлтсийн бүтэц бүрэлдэхүүн танилцуулна уу?

    ХУД-ийн Бүртгэлийн хэлтэс нь иргэний гэр бүлийн байдлын бүртгэл, эд хөрөнгийн эрхийн бүртгэл гэсэн хоёр чиглэлээр иргэдэд үйлчилж байна.

    Хэлтсийн хэмжээнд хэлтсийн дарга, хяналтын улсын байцаагч 1, улсын ахлагч бүртгэгч 2, улсын бүртгэгч 31, гэрээт ажилтан 2,  мэдээлэл технологийн ажилтан, бичиг хэргийн ажилтан, нярав, үйлчлэгч гэсэн нийт 41 бүтэцтэйгээр иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэн ажиллаж байна.

      Иргэний бүртгэлд яг ямар ямар бүртгэлүүд багтдаг вэ?

    Иргэний бүртгэл нь иргэний гэр бүлийн байдлын бүртгэл, иргэний үнэмлэхний бүртгэл, шилжилт хөдөлгөөний бүртгэл гэсэн төрөлтэй байдаг.

    Иргэний гэр бүлийн байдлын бүртгэл нь дотроо 8 төрөлтэй.

    Шинээр төрсөн хүүхдэд төрсний гэрчилгээ олгож, шинэ эцэг тогтоолтийн бүртгэл, хуучин эцэг тогтоолтын бүртгэл, гэрлэлтийн бүртгэл, гэрлэлт цуцлалтын бүртгэл, гэрчилгээнд засвар өөрчлөлт оруулах бүртгэл, гэрчилгээ буюу гэрлэлтийн баталгаа дахин олголтын бүртгэл багтдаг.

    Иргэний үнэмлэхний бүртгэл нь 16 нас хүрээд иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаж шинээр иргэний үнэмлэх авах, иргэний үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн бол иргэний үнэмлэх дахин олголтын бүртгэл, 25,45 насны хугацаа сунгалтын бүртгэл гэсэн бүртгэлүүд багтдаг.

      Иргэд өөрсдийн амьдарч байгаа хороод дээрээ ямар ямар бүртгэлүүдийг хийлгэх боломжтой байдаг вэ?

    Хан-Уул дүүрэг нь 16 хороотой, нийт хорооны улсын бүртгэгч нар дүүргийн иргэдэд шилжих хөдөлгөөний бүртгэл, төрсний гэрчилгээ, гэрлэсний гэрчилгээ, гэрлэлт цуцлалтын гэрчилгээ, нас барсны гэрчилгээ хаяж үрэгдүүлсэн тохиолдолд дахин олгож байна.

    Дүүргийн 12 хороо онлайнд холбогдсон бөгөөд иргэдийн гэрлэлтийн бүртгэл, гэрлэлт цуцлалтын бүртгэл /шүүхийн журмаар гэрлэлтээ  цуцлуулсан тохиолдолд /-ийг бүртгэн нэгрчилгээг олгохоос гадна иргэний үнэмлэхний болон хаягийн лавлагааг онлайн системээс хэвлэн гаргаж өгч байна.

      Эд хөрөнгийн эрхийн бүртгэлд  ямар  бүртгэлүүд багтдан г вэ?

    Эд хөрөнгийн эрхийн бүртгэлд шинээр байр ашиглалтанд ороод анхны бүртгэл мөн газрын бүртгэл, барьцааны бүртгэл, өмчлөх эрх шилжүүлэх бүртгэл, архивын лавлагаа мөн бүртгэлд өөрчлөлт оруулах архивын лавлагаа, газар бусад өмч эзэмших эрх шилжүүлэх гэх мэт бүртгэлийг хийж байгаа.

      2015 он гарснаар хичнээн иргэдэд бүртгэлийн үйлчилгээг хийгээд байна вэ?

    2015 он гарснаар иргэний бүртгэлийн чиглэлээр 17500 бүртгэл, эд хөрөнгийн чиглэлээр 15700 бүртгэл хийсэн байна. Ер нь ажлын ачаалал жигд болсон. Хэлтсийн  хэмжээнд иргэний бүртгэлийн чиглэлээр өдөрт дүүрэг дээр 100 гаруй иргэд, хороодод  мөн 130 орчим иргэд, эд хөрөнгийн бүртгэлийн хувьд мөн адил 120 орчим нийт 350 гаруй иргэдэд үйлчилж байгаа.

      Заавал иргэд дүүрэг, хороод дээрээ ирж мэдээлэл, зөвлөгөө авах ёстой юу. Эсвэл тусгай лавлах утсаар мэдээлэл авах боломж байдаг уу? 

    Манай Бүртгэлийн хэлтсийн хэмжээнд 70121255, 70111258, 70111257 утсаар иргэдэд зөвлөгөө өгч, хүссэн асуултанд нь хариулт өгч шуурхай үйлчилж байна. Мөн манай Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 1800-1890 лавлах энгийн утасны тарифаар иргэдийн асуусан  иргэний бүртгэл, эд хөрөнгийн эрхийн бүртгэл, архив,гадаадад зорчих эрхийн бүртгэл, хуулийн этгээдийн бүртгэлийн талаар хариулт өгч байгаа. Бүртгэлийн хэлтсийн фэйсбүүк пэйж хуудастаа хийх гэж байгаа болон хийж байгаа ажлуудаа тогтмол мэдээллэж байгаа.

      Бүртгэлийн хэлтсээс 2015 оны нэгдүгээр улиралд хийж хэрэгжүүлсэн ямар ажил байна мөн хийгдэж байгаа томоохон ажлуудаасаа дурьдвал?

    Манай хэлтэс Нийгмийн хөгжлийн хэлтэстэй хамтарч 90-ээс дээш насны ахмадууд, тэнэмэл гэр оронгүй иргэд бичиг баримтын зөрчилтэй иргэний шинэчилсэн бүртгэлд ороогүй иргэдийн судалгааг дүүргийнхээ 16 хороонд хийгээд бичиг баримтжуулах ажил хийх гэж байна. Энэ ажил нь дүүргийн 50 жилийн ойг угтаж хийж байгаа томоохон ажлуудын нэг болж байгаа юм.

    2015 оны хоёрдугаар сард “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулж 120 гаруй иргэдэд иргэний болон эд хөрөнгийн чиглэлээр хууль эрх зүйн зөвлөгөө өгч, бүртгэлийн мэдээлэлтэй холбоотой гарын авлага тараасан.

    Мөн ХУД иргэний танхим, улсын бүртгэлийн газар, сэргээн засах үндэсний хүрээлэн бусад дүүргийн Бүртгэлийн хэлтэсүүдтэй хамтарч хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэхэд зориулж анхан шатны дохионы хичээлийг гурав хоног зааж бүртгэгчиддээ сургалт явуулсан.

    Мөн ХУД-ийн 52-р сургууль дээр энэ оны 3 сард 15-16 настай аравдугаар ангийн 60 гаруй хүүхдэд иргэний бүртгэл, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн талаар сургалт явуулсан.

    2015 оны 5 дугаар сарын 15-нд Дэлхийн гэр бүлийн баярын өдрөөр гэрлэсний баталгааг ёслолтой гардуулах, гэр бүлийн андгай өргүүлэх хүндэтгэлийн арга хэмжээг ХУД-ийн Соёлын ордон, Засаг даргын Тамгын газартай хамтран 4 хосын гэр бүлийг бүртгэн гэрлэлтийн гэрчилгээг гардуулан олгосон.

      Бүртгэлийн хэлтэс 2015 онд дүүргийн татварт хичнээн төгрөгний татвар төвлөрүүлж ажиллахаар байгаа вэ?

    Бүртгэлийн хэлтэс нь энэ жил Улсын тэмдэгтийн хураамж,эд хөрөнгө борлуулсаны ашигын татвар болох  3 тэрбум төгрөгийн төсөв төвлөрүүлхээр ажиллаж байна. Энэ жил манай дүүрэгт Буянт-Ухаа 2, Хүннү хороололууд мөн шинээр олон барилга байгууламжууд ашиглалтанд орох тул манай хэлтэс төсөвт төвлөрүүлэх төлөвлөгөөгөө 100% биелүүлэх боломжтой гэж үзэж байгаа.

      Цаашид хийж хэрэгжүүлэх 2015 онд төлөвлөсөн ямар томоохон ажилууд байна вэ?

    2015 онд хийгдэх хамгийн том ажил бол сонгуулийн жилийг угтаж 16 хороодын иргэдийн хаягын бүртгэл буюу давхардсан бүртгэлийг арилгах зорилготой байна.

    Мөн бүртгэлийн зөрчилтэй болон огт бичиг баримтгүй иргэдийг бичиг баримтжуулах ажлыг хийхээр төлөвлөж байна.

      Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.

     


    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    "ИТГЭЛИЙН ТАНХИМ" ТББ-ЫНХАН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ХҮҮХДИЙН ТАСГИЙГ ТОХИЖУУЛАН ӨГЛӨӨ

    2016-12-26 07:26:34

    “БИДНИЙ ИРЭЭДҮЙ-МИНИЙ ГАРТ” ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХҮҮХДИЙН IX ЧУУЛГАН БОЛЛОО

    2016-12-19 04:27:05

    ХАН УУЛ ДҮҮРГИЙН 118-Р СУРГУУЛЬ ТАВАН ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАН ЗОХИОН БАЙГУУЛСАН "НЭЭЛТТЭЙ ХИЧЭЭЛ ЗААХ УРАЛДААН"-Ы ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

    2016-12-01 02:53:57

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 16 ДУГААР ХОРООНД ДАХИН НЭГ ЦЭЦЭРЛЭГ ҮҮД ХААЛГАА НЭЭЛЭЭ

    2016-12-01 02:52:50

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГААР Б.ЭНХБОЛД ТОМИЛОГДЛОО

    2016-11-24 09:38:34

    ХУД-ЫН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ГАРСАН УУРЫН ЗУУХНЫ ГЭМТЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ТАНИЛЦАЖ, ХЭВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

    2016-11-24 09:37:50

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН УДИРДЛАГУУД ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ ХЭЛТЭС, АЛБАДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

    2016-11-24 09:36:44

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ЗАХИРАМЖ ГАРГАН, ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН УУРЫН ЗУУХНЫ ЗАСВАРЫН АЖЛЫГ НӨӨЦ ХӨРӨНГӨӨСӨӨ САНХҮҮЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

    2016-11-24 09:35:45

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно
    2025-05-05 20:19:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!