Монгол Улсад Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсч хөгжсөний 90 жилийн ой тохиож байгаа билээ. Ойн хүрээнд өнөөдөр Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төвөөс хүүхдийн байгууллагад ажиллаж байсан 36 ахмадад ойн хүндэт медаль гардууллаа.
Хүүхдийн хөгжил, хамгааллын салбарыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хөдөлмөрийг үнэлэн өгсөн 90 жилийн ойн хүндэт медалийг дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа, Засаг даргын орлогч Т.Батцогт, Засаг даргын зөвлөх Ш.Батхишиг, Тамгын газрын дарга Б.Амартүвшин болон албаны бусад хүмүүс гардуулан өгсөн юм.
