MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » Л.Хадбаатар: Хан-Уул дүүргийн ахмадуудын шинэчилсэн бүртгэл хийгдэж байна

    Л.Хадбаатар: Хан-Уул дүүргийн ахмадуудын шинэчилсэн бүртгэл хийгдэж байна

    2015-06-02
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

     

    Нийслэлийн Хан-Уул дүүргийн ахмадын хорооны дарга Л.Хадбаатартай шинэ он гарснаас хойш өнөөдрийг хүртэл хийгдэж буй ажлуудын талаар ярилцсанаа хүргэж байна.

    Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Дүүргийн ахмадын хороогоор сонин юутай вэ?

    2015 он гарснаар Монгол түмний уламжлалт цагаан сарын баяраас эхлээд ахмадын хорооны ажил ундарч эхэлдэг. Тус баяраар бид дүүргийн 10 дугаар хорооны 85-аас дээш настай 30 гаруй ахмадуудад хүндэтгэл үзүүлсэн.  Харин өрхийн орлого багатай өндөр настангуудад дүүргийн залуучуудын холбоотой хамтран “бууз” аянг зохион байгуулсан. Уг аянд цагаан сарынхаа буузны бэлтгэлийг хийж чадахгүй байгаа ахмадуудад тустай ажил болсон. Миний бие тус аянд зориулан 500.000 төгрөгийн хандив өргөсөн.  

    Ахмадын хороо одоо ямар ажлуудыг хийж хэрэгжүүлж байна вэ?

    Манай ахмадын зөвлөлийн дарга нар дүүргийнхээ ИТХ-ын хороод дахь иргэний тэнхимтэй хамтран ажиллах хамтын гэрээ байгуулж ажиллаж байна. Мөн дүүргийн нийгмийн хөгжлийн хэлтэстэй хамтран ахмад настаны нийгмийн асуудлыг сайжруулах хөтөлбөр боловсруулан бэлтгэл ажил нь эхлээд явж байна. Хан-Уул дүүрэгт оршин суудаг нийт ахмадуудын дэлгэрэнгүй судалгааг хороодод хийлгэхээр даалгасан байгаа. Судалгааны ажил 60 хувьтай явж байгаа ба 6 дугаар сардаа багтаан дуусгах төлөвлөгөөтэй байна.  2015 онд ахмадын хороо засаг даргатайгаа үр дүнгийн гэрээгээ хийж батлуулсан.

    Өмнө нь хийгдэж байсан ахмадын бүртгэл бий юу?  

    Хуучин бүртгэлжүүлэлт бол байгаа. Энэ нь 2 жилийн өмнөх бүртгэл юм л даа. Түүнээс хойш нас барсан, хөдөө гадаа явсан, оршин суугаа байршилаа өөрчилсөн зэрэг өндөр настанууд байдаг. Тиймээс жил бүр энэхүү ажлыг хийж байх ёстой. Нарийвчилсан судалгаа байнга л хийж байхгүй бол өндөр настангууд ертөнцийн мөнх бус үзүүлэх явдал гарна шүү дээ.

    Энэ жил Хан-Уул дүүргийн түүхт 50 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд онцолж хийх ажил байгаа юу?

    Дүүргийн 50 жилийн ойтой холбогдуулан нийт ахмадын байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийг төрийн дээд шагналаар шагнуулахаар хүсэлт гаргасан байгаа. Үүнийгээ дүүргийн Засаг дарга Тамгын газарт хүргүүлсэн. Энэхүү ойтой холбогдуулаад дүүрэгт он удаан жил ажилласан дүүргийнхээ ахмадын байгууллагад идэвхи зүтгэлтэй ажилласан хүмүүсийн дунд ахмад уран бүтээлчдийн уран зургийн үзэсгэлэн гаргахаар бэлдэж байна.

    Дүүргийн залуучуудын холбоо ахмадын хороо хоёр хоорондоо нягт хамтран ажилладаг уу?

    Ахмадын хороо залуучуудын холбоотойгоо маш сайн хамтран ажилладаг. Ер нь цаашдаа ч хамтарч ажиллах болно. Тиймээс миний зүгээс ч манай хорооны зүгээс ч үүнийг нь маш их дэмждэг. Тодорхой хэмжээнд мөнгөн тусламж үзүүлж чадахгүй ч гэсэн сэтгэл зүрхээрээ боломжит бусад төрлөөр үргэлж дэмжин ажилладаг.

    Одоогоор Хан-Уул дүүрэгт бүртгэлтэй хэдэн ахмадууд байна вэ?

    Ерөнхийдөө манай дүүрэгт 10.200 гаруй ахмад байна гэж 2014 оны байдлаар тоологдсон. Одоо энэ жил шинэ бүртгэл хийгдэж байгаа учраас баттай эцсийн тоо гараагүй байна. Манай дүүрэг ахмадууддаа бүсчилсэн хөгжлийн төвүүдийг ажиллуулдаг. Тухайлбал манай дүүрэг 16 хороогоо 4 хөгжлийн төвүүдэд бүсчилсэн. Нэгдүгээр бүсэд \Рапид харш\ 1,2,3,11,15 дугаар хороо, хоёрдугаар бүсэд нь Яармагийн 4,5,6,7,8 дугаар хороо,  гуравдугаар бүсэд нь нисэхийн 9,10,16 дугаар хороо, дөрөвдүгээр бүсэд нь Био, Шувуу, Өлзийт гэсэн хороололууд багтдаг.

    Дүүргийн ахмадууд хэр идэвхи сайтай байдаг вэ?

    Манай ахмадуудын оролцоо харьцангуй сайн. Ахмадууд дунд соёл урлагийн үйл ажиллагаа явуулдаг. Энэ нь ганцаардах байдлаас сэргийлэх зэрэг олон ач тустай байдаг нь ажиглагдсан. Мөн бид хуулинд заасан нийгмийн халамжийн үйлчилгээ, хөнгөлөлт тусламжаас гадна өдөр тутмын амьдралд нь тохиолддог эдийн засгийн бэрхшээлтэй асуудалд нэг удаагийн буцалтгүй тусламж дэмжлэг үзүүлэх журмын төсөл боловсруулж байгаа.

    Амжиргааны түвшин доогуур ахмадууд руу чиглэсэн ямар ажлууд хийгдэж байна вэ?

    Хан-Уул дүүрэгт хүнд хэцүүхэн амьдралтай өндөр настангууд их олон байдаг. Эдгээр хүмүүст зохих хэмжээний амьдралд нь нэмэр болох багахан буцалтгүй тусламж халуун сэтгэлийн гар сунгах явдал байдаг. Үүний дагуу бид тун удахгүй удирдах зөвлөлийнхөө хурлыг зарлах гэж байна. Энэ асуудлаар манай хороонд тодорхой хэмжээний өргөдөлүүд ирдэг. Манай хороонд ИНТХ-аас яг энэ чиглэлээр төсөв тавигдсан. Тиймээс энэхүү мөнгийг зөв зохистой хүрэлцэх хэмжээнд нь тарааж өгөх гэж байна. Энэ ажил нь урьд өмнө нь явагдаж байгаагүй ажил учраас манай дүүргээс анх удаа зохион байгуулах юм.

    Тодорхой мэдээлэл өгсөн танд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    "ИТГЭЛИЙН ТАНХИМ" ТББ-ЫНХАН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ХҮҮХДИЙН ТАСГИЙГ ТОХИЖУУЛАН ӨГЛӨӨ

    2016-12-26 07:26:34

    “БИДНИЙ ИРЭЭДҮЙ-МИНИЙ ГАРТ” ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХҮҮХДИЙН IX ЧУУЛГАН БОЛЛОО

    2016-12-19 04:27:05

    ХАН УУЛ ДҮҮРГИЙН 118-Р СУРГУУЛЬ ТАВАН ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАН ЗОХИОН БАЙГУУЛСАН "НЭЭЛТТЭЙ ХИЧЭЭЛ ЗААХ УРАЛДААН"-Ы ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

    2016-12-01 02:53:57

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 16 ДУГААР ХОРООНД ДАХИН НЭГ ЦЭЦЭРЛЭГ ҮҮД ХААЛГАА НЭЭЛЭЭ

    2016-12-01 02:52:50

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГААР Б.ЭНХБОЛД ТОМИЛОГДЛОО

    2016-11-24 09:38:34

    ХУД-ЫН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ГАРСАН УУРЫН ЗУУХНЫ ГЭМТЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ТАНИЛЦАЖ, ХЭВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

    2016-11-24 09:37:50

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН УДИРДЛАГУУД ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ ХЭЛТЭС, АЛБАДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

    2016-11-24 09:36:44

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ЗАХИРАМЖ ГАРГАН, ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН УУРЫН ЗУУХНЫ ЗАСВАРЫН АЖЛЫГ НӨӨЦ ХӨРӨНГӨӨСӨӨ САНХҮҮЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

    2016-11-24 09:35:45

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
    2025-06-17 09:50:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Ерөнхий сайд нар баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-16 17:42:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!