MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » С.Хүрэлбаатар: Гэмт хэргийн илрүүлэлт 63.3 хувьтай байна

    С.Хүрэлбаатар: Гэмт хэргийн илрүүлэлт 63.3 хувьтай байна

    2015-06-02
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

      Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга С.Хүрэлбаатартай хийсэн ярилцлагыг хүргэж байна.

    -Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө Цагдаагийн 1-р хэлтсийн үйл ажиллагааны талаар танилцуулна уу.

    Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэс маань 100 гаруй албан хаагчидтай дүүргийн 1,2,4,11,15-р хороо буюу нийт 5 хороог хариуцсан үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд гэмт хэрэг гарсаных нь дараа бус гарахаас урьдчилан сэргийлж гаргахгүй байх тал дээр анхааран ажиллаж байна. Уг зорилтын хүрээнд хороо тус бүр дээр 11 хүний бүрэлдэхүүнтэй багийг байгуулсан ба энэ ажил нь урьд өмнө хийгдэж байгаагүй шинэлэг ажил гэж хэлж болно. Энэхүү  баг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах  чиг үүрэгтэй бөгөөд хороо бүр эзэнтэй болсноор гэмт хэрэг гаргахгүй байх үндсэн нөхцөл болж өгдөг.

    -Дүүргийн хэмжээнд гэмт хэргийн илрүүлэлтийн үзүүлэлт хэр байна вэ?

    Дүүргийн хэмжээнд гэмт хэргийг илрүүлэлт  63.3 хувьтай байгаа ба энэ үзүүлэлтээрээ нийслэлийн бусад дүүрэгтэй харьцуулан үзэхэд бид хоёрдугаарт бичигдэж байна. Харин өмнөх жилтэй харьцуулан үзвэл хэргийн илрүүлэлт 51.4 хувь байсныг 61.4 хувь болгож өсгөсөн байгаа. Мэдээж гэмт хэрэг гарна. Гарсан хэргийг хугацаа алдаалгүй илрүүлэх, шийдвэрлэх чиг үүргийг баримталж байна.

    -Энэ жил Хан-Уул дүүргийн 50 жилийн ой тохиож байна. Танай хэлтэс уг арга хэмжээнд ямар ажил зохион байгуулж байгаа вэ?

    Дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хувьд дүүргийн 50 жилийн ойтой холбогдуулан олон төрлийн ажлыг төлөвлөж, зохион байгуулан ажиллаж байна. Тухайлбал, дүүргийн ард иргэдийг аюулгүй, амар амгалан, тайван байлгах зорилгоор таван хороо тус бүрт хөдөлгөөнт эргүүл, машинт эргүүлүүдийг ажиллуулж байгаа. Хороодын дэргэд хөршийн холбоог саяхан байгуулсан ба ингэснээр гэр бүл доторхи хүчирхийллийн асуудал, гэр оронд айлган сүрдүүлэх асуудлыг багасгах боломжтой юм.

    -Цагдаагын албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

    Явуулж буй сургалт бол хангалттай түвшинд байна гэж үзэж байгаа. Албан хаагчдын мэргэжлийн  ур чадвар болон ажлын чиг үүргийг ойлгуулах,  дээшлүүлэх чиглэлээр хэлтэс дотооддоо бүх төрлийн сургалтуудыг тогтмол зохион байгуулдаг. Үүнээс гадна Цагдаагийн ерөнхий газар, УБ хотын Цагдаагийн газраас зохион байгуулж буй сургалтанд баг хамт олноороо идэвхтэй хамрагдаж байна. Мөн цаашид анхаарах нэг зүйл бол сургалт маш ихээр явагдаж байгаа дээр дадлагыг орхигдуулж болохгүй. Өөрөөр хэлбэл, дадлага сургалт хоёрыг уялдуулж чадвал илүү үр дүнтэй болно гэж боддог. Иймд бид сургалт дадлага хоёрыг хослуулан ажиллаж байна.

    -Хэлтсийн хувьд хүндрэлтэй шийдвэрлэх шаардлагатай ажлуудаасаа хуваалцана уу.

    Дүүргийн 5-н хороо маань таван хэсгийн байцаагчтай, таван олон нийтийн цагдаатай. Нэг хороонд буюу 4000-5000 иргэнд нэг хэсгийн байцаагч ноогдож байгаа нь хангалтгүй байгаа. Ийм нөхцөл байдлаас шалтгаалж ард иргэд бүрт хүрч ажиллах боломжгүй хүндрэлтэй асуудлууд нилээд байгаа. Үүнийг ЦЕГ болон Улаанбаатар хотын Цагдаагийн газрын удирдлагууд хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд орон тоог нэмэх бодлого барин ажиллаж байгаад баяртай байдаг.

    -Цагдаагийн ажилтны цалин бага ажил дуусдаггүй хүнд хэмээн ярьцгаадаг. Тангараг өргөсөн албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх талд хэрхэн анхаарал хандуулан ажиллаж байна вэ?

    Өнөөдрийн байдлаар дүүргийн Засаг дарга Ж.Ганхуягтай энэ асуудлаар уулзсан ба  нилээдгүй албан хаагчдын нийгмийн асуудлын талаар ярилцаж шийдвэрлэх гарцуудыг эрэлхийлж байна. Одоогийн байдлаар нэг албан хаагчийн гэр бүлд гэр олгосон, бас нэг албан хаагчийн гэр бүлийн хэрэгцээний газрын асуудлыг шийдэхээр болсон гэх мэт асуудлуудыг шийдвэрлээд байгаа. Нийгмийн асуудал сайн байна гэдэг маань цагдаагийн албан хаагчдын ажилдаа хандах хандлага, сэтгэн бодох үйл ажиллагаа, ажлын  хурд, чанартай, үр бүтээлтэй ажиллах боломжыг бүрдүүлж байгаа гэсэн үг. Харин ар гэр нь бага зэрэг гачигдалтай, хүндрэлтэй байх нөхцөлд ажлаас илүүтэй ар гэртээ санаа тавиад албан үүрэгтээ дутуу хандаад байх тохиолдол их ажиглагддаг. Тиймээс албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд нилээдгүй ажлууд цаашид хийгдэхээр байна. Үүнийг дүүргийн  Засаг даргын зүгээс ч ойлгон, нааштай хүлээж авч байгаа бөгөөд шийдэх боломжтой гэсэн хариу өгсөн.

    Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсье.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    "ИТГЭЛИЙН ТАНХИМ" ТББ-ЫНХАН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ХҮҮХДИЙН ТАСГИЙГ ТОХИЖУУЛАН ӨГЛӨӨ

    2016-12-26 07:26:34

    “БИДНИЙ ИРЭЭДҮЙ-МИНИЙ ГАРТ” ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХҮҮХДИЙН IX ЧУУЛГАН БОЛЛОО

    2016-12-19 04:27:05

    ХАН УУЛ ДҮҮРГИЙН 118-Р СУРГУУЛЬ ТАВАН ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАН ЗОХИОН БАЙГУУЛСАН "НЭЭЛТТЭЙ ХИЧЭЭЛ ЗААХ УРАЛДААН"-Ы ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

    2016-12-01 02:53:57

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 16 ДУГААР ХОРООНД ДАХИН НЭГ ЦЭЦЭРЛЭГ ҮҮД ХААЛГАА НЭЭЛЭЭ

    2016-12-01 02:52:50

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГААР Б.ЭНХБОЛД ТОМИЛОГДЛОО

    2016-11-24 09:38:34

    ХУД-ЫН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ГАРСАН УУРЫН ЗУУХНЫ ГЭМТЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ТАНИЛЦАЖ, ХЭВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

    2016-11-24 09:37:50

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН УДИРДЛАГУУД ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ ХЭЛТЭС, АЛБАДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

    2016-11-24 09:36:44

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ЗАХИРАМЖ ГАРГАН, ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН УУРЫН ЗУУХНЫ ЗАСВАРЫН АЖЛЫГ НӨӨЦ ХӨРӨНГӨӨСӨӨ САНХҮҮЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

    2016-11-24 09:35:45

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
    2025-06-17 09:50:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Ерөнхий сайд нар баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-16 17:42:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!