Жил бүрийн 06 дугаар сарын 1-нийг Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэж, бүх нийтийн амралтын өдөр болгосон. Уламжлан ёсоор зохион байгуулагддаг уг арга хэмжээнд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас ихээхэн анхаарал тавин хүүхдүүддээ баярлуулдаг. Энэ жилийн хувьд улсын хэмжээнд улаан бурхан өвчний дэгдэлт өндөр байгаа учраас уг өвчний тархалтаас сэрэмжилж, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас олныг хамарсан нэгдсэн арга хэмжээ зохион байгуулахаас түтгэлзэж байгаа.
Тиймээс Олон улсын Хүүхдийн баярыг угтаж Баянзүрх дүүргийн Засаг дарга санаачлан Засаг даргын Тамгын газраас дүүргийнхээ Ерөнхий боловсролын сургуулийн 2000 гаруй сурагчид кино үзүүлэх, мөн бага насны хүүхдүүддээ хороо тус бүр дээр нь хүлээн авч гарын бэлэг гардууллаа. Дүүргийн төрийн өмчийн Ерөнхий боловсролын 21 сургуулийн 2100 хүүхэд, мөн хөгжлийн бэрхшээлтэй 200 хүүхэд “Тэнгис” кино театрт “Дийлдэшгүй 108 баатар” киног үзсэн бол 0-6 насны багачууд харьяа хороон дээрээ очиж баярынхаа бэлгийг авч, баярлалаа.
