Хан-Уул дүүрэг Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн 285 ээжид Ерөнхийлөгчийн зарлигаар “Алдарт эх” нэг, хоёрдугаар одон гардууллаа.
Хан-Уул дүүргийн хэмжээнд найман ээжийг алдарт эхийн нэгдүгээр одонгоор, 277 ээжийг алдарт эхийн хоёрдугаар одонгоор шагнасан байна.
ХУД-ийн ИТХ-ын дарга Д.Батбилэг, Засаг дарга Ж.Ганхуяг, дүүргийн Засаг даргын орлогч нар тус арга хэмжээнд оролцсон бөгөөд ээж нартаа зориулж монголын язгуур урлаг болох хөөмийгөөр үйл ажиллагааг эхлүүлсэн юм.