Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн зэрэгтэй үйлчлэгч нарын дунд “ЦЭВЭР ОРЧИН, ЦЭМЦГЭР ЭМНЭЛЭГ ”сэдэвт мэдлэг практикийн бага хурал 2015 оны 05 сарын 28-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Нийт 6 илтгэл хэлэлцэгдэж 1- байранд “Ариутгалын бодисын хэрэглээ” сэдэвт угаагч Ж. Цэцэгтуяагийн илтгэл, 2-р байранд “Нэгдсэн эмнэлгийн усны алдагдал” сэдэвт насанд хүрэгчдийн тасгийн асрагч Мядагмаагийн илтгэл, 3-р байранд “ХУДНЭ-ийн эрсдлийн зэргээр ангилан цэвэрлэх цэвэрлэгээний давтамжийг судалсан байдал” сэдэвт шил угаагч Т.Баярсайханы илтгэл тус тус шалгарлаа. Дээрхи бага хуралд идэвхитэй оролцсон хамт олондоо баяр хүргэе.