MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » web.Сайдын цаг » Л.Гантөмөр: Эдийн засгийн хөгжилд шинжлэх ухаан, инновацийн гүйцэтгэх үүргийг дээшлүүлнэ

    Л.Гантөмөр: Эдийн засгийн хөгжилд шинжлэх ухаан, инновацийн гүйцэтгэх үүргийг дээшлүүлнэ

    web.Сайдын цаг 2015-05-21
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

    Цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр хүүхэд  бүрийг хөгжүүлэх “Сургуулийн өмнөх боловсролын цөм хөтөлбөр”-ийг  хэрэгжүүлж байна.  Энэ хөтөлбөрийг боловсруулан туршиж байгаа нь  энэ хичээлийн жилийн  онцлог ажил юм гэж  БСШУ-ны сайд Л.Гантөмөр “Сайдын цаг” уулзалтад оролцохдоо хэллээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд аймаг, дүүрэг болгонд түшиц цэцэрлэг байгуулагджээ. Хөтөлбөрийн гол зорилго нь  цэцэрлэгийн насны хүүхдүүдийн авьяасыг нээн илрүүлэх, сонирхлыг нь олох, хүүхдээ таних,  цэцэрлэгийн сургалтыг хүүхэд бүрийг хөгжүүлэх сургалт болгож өөрчлөхөд чиглэгдэж байна. Цэцэрлэгийн багшийн хүүхэдтэй ажиллаж байгаа нийт хугацааг хүүхэд бүрийг хөгжүүлэх цаг гэж  үзэж,  хүүхэд тоглох, хооллох, зурах, дуулах гэх мэт бүхий л үйл ажиллагааны явцад орчноо улам илүү танин мэдэж, чадваржиж, өөрийгөө удирдан авч явах, бусадтай харилцахад суралцах боломжтой болдог давуу талтай. Ирэх хичээлийн жилд тодорхой бүсүүдэд энэ туршилтаа үргэлжлүүлж, 2016-2017 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөр бүрэн шинэчлэгдэж дуусна.

    Бага боловсролын түвшинд өнгөрсөн жилүүдэд цөм хөтөлбөрийг туршиж, энэ хичээлийн жилээс улсын хэмжээний бүх сургуульд хэрэгжүүлж эхэллээ. Хөтөлбөр хэрэгжсэнээр сургалтын үйл явцад хүүхдийн оролцоо 15 байсан бол 70 хувь хүртэл өсч, хүүхэд өөрөө хийж бүтээдэг, өөрийгөө үнэлдэг, багш зөвлөн тусладаг боллоо. Шинжлэх ухааны  мэдлэгийг хүүхдэд  өөрсдөөр нь хийлгэж олгох чиглэлд ажиллаж байна. Энэ зорилгоор  өнгөрсөн хугацаанд сургуулиудад 200 гаруй лаборатори нийлүүлжээ. Лабораториудын ашиглалт, үр дүн сайн байна.  

    Дэлхийн шилдэг 100 сургуулиас 200 гаруй залуу суралцах урилга авсан нь энэ хаврын хамгийн сайн мэдээ болж байна.  Монгол залуучууд дэлхийн шилдэг сургуулиудад элсэж чадна гэдгийг энэ тоо харууллаа гэж сайд хэллээ.  

    Инновацийн талаар баримтлах бодлогын хүрээнд боловсруулсан мэдлэгийн эдийн засагт шилжих төлөвлөгөө хэрэгжсэнээр  шинэ мэдлэг бүтээх, давтагдашгүй бүтээл үйлдвэрлэх, түүнийг судлах эдийн засгийн харилцааг бүрдүүлэх боломжтой болно. Засгийн газрын тогтоолоор "Эрдэм шинжилгээний байгууллагын дэргэд гарааны компани байгуулах журам" баталсан. Энэхүү журам хэрэгжиж эхэлснээр өндөр технологийн аж үйлдвэрлэлийн үндсийг тавих, шинжлэх ухааны үйлдвэрлэлийн харилцан ашигтай, хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар нийгэм, эдийн засгийн хөгжилд шинжлэх ухаан, инновацийн гүйцэтгэх үүргийг дээшлүүлнэ  гэж сайд хэллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.   

    web.Сайдын цаг
    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа

    2025-05-14 17:14:00

    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ

    2025-05-14 16:58:00

    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна

    2025-05-14 12:34:00

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа

    2025-05-14 10:43:00

    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ

    2025-05-12 20:16:00

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

    2025-05-08 11:54:00

    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

    2025-05-07 13:12:00

    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 

    2025-05-06 21:18:00

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа
    2025-05-14 17:14:00
    Гашуунсухайт боомтын эрдэс баялаг, нүүрс экспортлох хүчин чадал гурав дахин нэмэгджээ
    2025-05-14 16:58:00
    Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын бүтээн байгуулалтыг 22 сарын хугацаанд ашиглалтад оруулна
    2025-05-14 12:34:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод төмөр замын их бүтээн байгуулалт гараанаас гарлаа
    2025-05-14 10:43:00
    Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
    2025-05-12 20:16:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна
    2025-05-08 11:54:00
    Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа
    2025-05-07 13:12:00
    Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна 
    2025-05-06 21:18:00
    Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно
    2025-05-05 20:19:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!