Татварын алба нь 1999 оноос эхлэн жил бүрийн 5 дугаар сарын 2 дахь долоо хоногт “Татвар төлөгчдийн өдрүүд” нэгдсэн арга хэмжээг татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгж байгуулагуудынхаа дунд уламжлал болгон зохион байгуулж ирсэн. Төрийн сан хөмрөгийг бүрдүүлэх их үйлсэд хувь нэмрээ оруулан, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэн ажиллаж байгаа Татвар төлөгчиддөө албаныхаа ажилтан, албан хаагчдын өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлэн мэндчилье.
Шийдлийн Засгийн газрын дэвшүүлсэн “Макро эдийн засгийн зорилт”-ынхүрээнд татварын эрх зүйн орчинг улам боловсронгуй болгож, татварын цахим системийг олонулсын жишигт хүрэхүйц төгөлдөржүүлэх ажилд бидхамтран ажиллаж байна. 2015 оныг татварын албанаас “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон дэвшүүлсэн зорилтын хүрээнд татвар төлөгчиддөө үзүүлэх үйлчилгээг өргөжүүлэх, нэг цэгийн үйлчилгээг технологийн шинэ түвшинд хүргэх, тав тухтай тохилог ажлын байраар үйлчлэх, татварын хууль тогтоомжийг сурталчлан таниулах чиглэлд онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаагаа хэлэхэд таатай байна.
Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, татвараа хуулийн дагуу үнэн зєв тодорхойлон, тайлангаа цаг хугацаанд нь тайлагнан, татвараа төлж, төр захиргааны болон татварын байгууллагатайгаа байнга хамтран ажилладаг дүүргийнхээ татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн мэндийгдэвшүүлж, та бүхний санасан бүхэн сэтгэлчлэн бүтэж, ажил хөдөлмөр тань амжилт бүтээлээр дүүрэн байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.
Хүндэтгэсэн:
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ТАТВАРЫН ХЭЛТСИЙН
ДАРГА Ц.САЙНБУЯН