MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » ХУД-ИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС: Та өөрийгөө хяна, бид зөвлөж, туслаж, дэмжиж ажиллана

    ХУД-ИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС: Та өөрийгөө хяна, бид зөвлөж, туслаж, дэмжиж ажиллана

    2015-05-13
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

     

    Хан- Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга  М.Нямсүрэнтэй ярилцлаа.

    -Сайн байна уу? Таньд энэ өдрийн мэнд хүргэе. Мэргэжлийн хяналтын байгууллагын үндсэн чиг үүргийн талаар яриагаа эхлүүлье.

    Манай Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хяналтын байгууллагуудын үйл ажиллагааг шинэчлэх зорилгоор нийлээдгүй олон ажил хийж байгаа бөгөөд тэрний нэг нь“Ил тод хяналт”-ыг иргэдэд хүргэх зорилготойгоор томоохон ажлуудыг зохион байгуулан хийж байна. Мэргэжлийн хяналтын байгууллага эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хийж аж ахуйн нэгжүүдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, болзошгүй аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэх болон тандалт судалгаа хийх байдлаар хяналт шалгалтын арга барилыг өөрчлөн ажиллаж байгаагаараа ихээхэн онцлогтой.

    -Мэргэжлийн хяналтын байгууллагын үндсэн чиг үүрэг нь хяналт шалгалт шүү дээ. Танайх хяналт шалгалтаа хэрхэн зохион байгуулдаг вэ?

    Ерөнхийдөө хяналтын үйл ажиллагааг жилээр нь төлөвлөдөг. Нэгдүгээрт, төлөвлөгөөт хяналт шалгалт. Энэ нь аж ахуйн нэгжүүдийг  эрсдэлээр нь ангилж хяналт шалгалт хийх хугацаа нэрсийг гарган төлөвлөх. Хоёрдугаарт, төлөвлөгөөт бус хяналт шалгалт бөгөөд иргэн аж ахуйн нэгжийн хүсэлт, гомдлын дагуу төлөвлөгөөт бус хяналт шалгалтуудыг тогтмол явуулж байдаг. Түүнчлэн урьдчилан сэргийлэх хяналт, тандалт судалгаа, шинжилгээтэй хяналт гэсэн олон төрлийн хяналт шалгалтуудыг хийж хэрэгжүүлж байдаг.

    Аж ахуйн нэгжийн бизнесийн  үйл ажиллагаанд дэмжлэг болохуйц мэргэжил арга зүй туслалцаа үзүүлж, цаашид үүсэх эрсдэлийг бууруулахад анхаарч ажиллах шаардлагатай.

    -Хяналт шалгалт гэхээр л иргэд маань буруу ойлгоод байдаг та энэ тал дээр тодруулга өгнө үү?

    Тийм шүү. Энэ ойлголтыг зөв болгох үүднээс бид хяналт шалгалтын арга барилаа өөрчилж  аж ахуйн нэгжийн бизнесийн үйл ажиллагаанд дэмжлэг болохуйц мэргэжил арга зүй туслалцаа үзүүлж, цаашид үүсэх эрсдэлийг бууруулахад анхаарч ажиллах шаардлагатай болоод байна. Ингэснээр хяналтын байгууллага болон аж ахуйн нэгжийн уялдаа сайжирч иргэд аюулгүй бүтээгдэхүүн үйлчилгээ авах боломж бүрдэх юм.

    Хяналт шалгалтыг ил тод нээлттэй болгох үүднээс аж ахуйн нэгжийн талаарх мэдээллийг Засгийн газрын цахим бүртгэлд оруулж мэдээллийн нэгдсэн сан үүсгэж байна. Ийнгээд хяналт шалгалт бүрийг батлагдсан хяналтын хуудсаар шалгадаг болсон нь аж ахуй нэгж өөрийгөө ч үнэлэн бүртгэх боломжыг бүрдүүлж байгаа. Нөгөө талаас тухайн аж ахуйн нэгжийн зөрчлийг ил болгож байгаа хэлбэр юм. Өмнө нь байцаагчид аж ахуйн нэгжүүдэд янз бүрийн шаардлага тавих тохиолдол гардаг байсан бол одоо батлагдсан хяналтын хуудсаар шалгалт хийгдэх болсноор аль аль талдаа шалгуур үзүүлэлтэнд тохируулах тал руу зорьж ажиллах сайн талтай юм. Энэхүү үйл ажиллагааг бид иргэд аж ахуйн нэгжүүдэд ойлгуулах зорилгоор сарын аянуудыг зохион байгуулаад явж байна.

    -Тэгвэл энэ сар танай байгууллагын зүгээс ямар аян өрнүүлж байна вэ?

    Дөрөвдүгээр сард “ХҮНИЙ ТӨЛӨӨ-ЗӨВ ТУС” аяныг хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр хийсэн бол тавдугаар сарыг “Эрүүл хүнс-Эрүүл хөрс” аянг эхлүүлээд байна.

    “Эрүүл хүнс-Эрүүл хөрс” аяны хүрээнд манай дүүрэг томоохон ажил зохион байгуулахаар төлөвлөөд байж байна.

    -Энэ сарын аяныхаа талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

    Хан- Уул дүүрэгт Монголын томоохон хэмжээний хүнсний үйлдвэрлэгч нар төвлөрсөн байдаг ба дүүргийн 50 жилийн ой, “Эрүүл хүнс-Эрүүл хөрс” аяны хүрээнд “Та шалга бид зөвлөе” нээлттэй өдөрлөг зохион байгуулахаар хөтөлбөрөө боловсруулж байна. Энэ ажлын зорилго нь дүүргийн нутаг дэвсгэрт хүнсний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгчдийг сурталчилах, бизнесийг дэмжих, ард иргэддээ эрүүл аюулгүй хүнсний хэрэглээний талаарх мэдлэг олгох, хүнсний зөв зохистой хэрэглээний соёлд сургах түүнчлэн дүүргийн түүхэн замналын талаар танилцуулахад оршиж байгаа юм. Өдөрлөгийн үйл ажиллагааг манай хэлтсээс гадна Дүүргийн Тамгын газар, Худалдаа үйлдвэр үйлчилгээний хэлтэс,  хүнсний үйлдвэрлэл эрхлэгчид  хамтарч зохион байгуулах юм.

    -Өдөрлөг хаана хэзээ болох вэ?

    Өдөрлөг маань энэ Пүрэв гарагт буюу 5-р сарын 14-ний өдөр Hunnu Mall-д болно.

    Өдөрлөгийн хүрээнд “Hunnu mall”-ын стандартын үйлчилгээний талаарх танилцуулга хийгдэнэ. Учир нь “Hunnu mall” нь Монгол улсын хэмжээнд томоохон зай талбай бүхий стандартын дагуу анхлан байгуулагдсан худалдаа үйлчилгээний байгууламж юм. Үүнийг нийслэлийн удирдлагууд, ард иргэддээ танилцуулах зорилго агуулж байгаа. Үүнээс гадна Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагааг явуулж байгаа үйлдвэр, аж ахуй нэгжүүд бүтээгдэхүүнээ сурталчилах үзэсгэлэн болохоос гадна байгууллагууд өөрсдийн үйл ажиллагааг танилцуулах нээлттэй боломжийг олгож байгаагаараа онцлог юм.

    -Өдөрлөгийн  ач холбогдол нь юу вэ?

    Хяналтын байгууллага үйлдвэр аж ахуйн нэгжүүдтэйгээ хамтын ажиллагааг сайжруулсанаараа эрүүл хүнсийг ард иргэдэд нийлүүлэх томоохон боломж байдаг гэдгийг ойлгуулах зорилготой байгаа.

    Нөгөө талаас иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх. Өөрөөр хэлбэл, хувь хүн бүр өөрөө хариуцлагатай байж хэрэглэж буй хүнсэндээ  хяналт тавих боломжтой байдаг. Тухайлбал, хаяг шошгын зөрчилөөс эхлүүлээд , хугацаа нь дууссан бүтээгдэхүүн, зөв шошгологдсон, илчлэг, бүтээгдэхүүний орц найрлагыг харах гэх мэтчилэн ямар хүнсээр дамжуулж эрүүл мэнддээ ач холбогдол өгөх ёстой вэ гэх зэрэг мэдлэг олгох зүйлүүдийг хөгжөөнт хэлбэрээр ойлгуулах явдал юм.

    Өдөрлөгийн үеэр Аж ахуйн нэгжүүд өөрсдийн онцлог болон стандартын хэрэгжилт, дотоод хяналтын үйл явцынхаа талаар бусдад туршлагаа хуваалцсан сургалтуудыг төрөл бүрийн хэлбэрээр явуулахаар болсон. Мөн аж ахуйн нэгжүүдэд зориулсан ном гарын авлага тараах ажил зохион байгуулагдах, иргэдэд зориулсан сэрэмжлүүлэг, зөвлөгөө зөвлөмжүүдийг хүргэх гэх мэтчилэн олон үйл ажиллагаануудыг хийхээр төлөвлөж байна.

    Одоогоор өдөрлөгт томоохон компаниудыг төлөөлүүлэн 11 газрыг оролцуулахаар тохирчоод байгаа. Мөн бусад жижиг дунд үйлдвэрлэгчдээс үйл ажиллагааг дэмжиж оролцох саналууд ирж байна. Бид үүнийг бас харгалзан үзнэ. Жижиг дунд үйлдвэрлэгчдэд сургалтын үйл ажиллагаа болон бусад чиглэлийн ажиллагаанд хамтарч оролцох урилгыг хүргүүлсэн ба энэ нь бүгдэд нээлттэй байх болно.

    -Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагаа аж ахуйн нэгжүүдэд зөвлөх чиглэл рүү анхаарч ажиллаж байгаа нь сайшаалтай санагдаж байна шүү.

    Одоо үйлдвэрлэгч, хэрэглэгч, хяналтын байгууллагын байцаагч аль аль нь өмнөх сэтгэлгээгээ өөрчлөх цаг нь болчихоод байгаа юм.

    Одоо үйлдвэрлэгч, хэрэглэгч, хяналтын байгууллагын байцаагч аль аль нь өмнөх сэтгэлгээгээ өөрчлөх цаг нь болчихоод байгаа юм. Одоогоор хүмүүсийн ерөнхий мэдлэг, мэдээлэл соёл өөрчлөгдөн дээшилсэн байна. Тиймээс эрүүл хүнс хэрэглэх хүсэлтэй болчихсон, тэрхүү хүсэл шаардлагад нь зориулсан хүнсийг үйлдвэрлэгчид хэрэглэгчийнхээ таашаалд нийцүүлэн эрүүл хүнсээр хангах үүрэг хүлээж байна. Нөгөө талаас мэргэжлийн хяналтын байцаагч нар ч хяналт шалгалтын аргаа өөрчилж торгож шийтгэхээс илүүтэй зөвлөх, туслах, мэдэхгүй байгаа зүйлийг нь мэдүүлж ойлгуулах, гаргаад байдаг зөрчлүүдийг дахин гаргуулахгүй байхын тулд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх тал руу  шилжиж байна.

    Дэлгэрэнгүй ярилцлага өгсөн танд баярлалаа. Мэргэжлийн хяналтын байгууллагын талаарх зөв мэдээллийг иргэдэд түгээх зөв үйлсэд тань амжилт хүсье.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    "ИТГЭЛИЙН ТАНХИМ" ТББ-ЫНХАН ХАН-УУЛ ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН ХҮҮХДИЙН ТАСГИЙГ ТОХИЖУУЛАН ӨГЛӨӨ

    2016-12-26 07:26:34

    “БИДНИЙ ИРЭЭДҮЙ-МИНИЙ ГАРТ” ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХҮҮХДИЙН IX ЧУУЛГАН БОЛЛОО

    2016-12-19 04:27:05

    ХАН УУЛ ДҮҮРГИЙН 118-Р СУРГУУЛЬ ТАВАН ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАН ЗОХИОН БАЙГУУЛСАН "НЭЭЛТТЭЙ ХИЧЭЭЛ ЗААХ УРАЛДААН"-Ы ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

    2016-12-01 02:53:57

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН 16 ДУГААР ХОРООНД ДАХИН НЭГ ЦЭЦЭРЛЭГ ҮҮД ХААЛГАА НЭЭЛЭЭ

    2016-12-01 02:52:50

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГААР Б.ЭНХБОЛД ТОМИЛОГДЛОО

    2016-11-24 09:38:34

    ХУД-ЫН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ГАРСАН УУРЫН ЗУУХНЫ ГЭМТЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ТАНИЛЦАЖ, ХЭВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

    2016-11-24 09:37:50

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН УДИРДЛАГУУД ЗАСАГ ДАРГЫН ДЭРГЭДЭХ ХЭЛТЭС, АЛБАДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

    2016-11-24 09:36:44

    ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ЗАХИРАМЖ ГАРГАН, ДҮҮРГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН УУРЫН ЗУУХНЫ ЗАСВАРЫН АЖЛЫГ НӨӨЦ ХӨРӨНГӨӨСӨӨ САНХҮҮЖҮҮЛЭХЭЭР БОЛЛОО

    2016-11-24 09:35:45

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
    2025-06-17 09:50:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Ерөнхий сайд нар баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-16 17:42:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ТАТВАР, НИЙГМИЙН ДААТГАЛЫН БАГЦ ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛНЭ
    2025-06-04 14:14:00
    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал, дайн, тариф зэрэг олон улсын ээдрээтэй үед ард түмнийхээ төлөө үйлчилсэн нь нэр төрийн хэрэг байлаа
    2025-06-03 14:26:00
    Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тогтворгүй болж, эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, намууд зөвшилцөж чадахгүй бол парламентын засаглалын талаар олон нийтийн санаа бодлыг эргэлзээнд оруулна
    2025-06-02 18:59:00
    Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барина
    2025-05-28 14:39:00
    “Жендэрийн эрх тэгш байдал ба уур амьсгалын өөрчлөлт” олон улсын хурал хоёр дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна
    2025-05-23 14:29:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!