ХУДНЭмнэлгийн хамт олон Дэлхийн сувилагч нарын өдрийг тохиолдуулан өөрийн эдэлбэр газарт байгаа ЯАРМАГ-1 цэцэрлэгт хүрээлэнд 40 ш улиас, 20 ш хайлаас, чацаргана,10 ш мөнхийн ногоон гацуур мод тарилаа. Энэхүү ажилд эмнэлгийн эмч, ажилчид идэвхтэй оролцлоо. ХУДНЭ нь цаашдаа цэцэрлэгт хүрээлэнгээ улам өргөжүүлж цэцгийн мандал тохижилтын ажлуудыг үргэлжлүүлэн гүйцэтгэх юм байна.