Монгол улсын Татварын ерөнхий газраас жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт “Татвар төлөгчдийн өдөр”-ийг уламжлал болгон зохион байгуулдаг билээ. Энэхүү өдрийг угтан нийслэлийн Баянзүрх дүүргийн Татварын хэлтсээс ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдын дунд татварын мэдлэг олгох, татварын хуулийг сурталчилах арга хэмжээг зохион байгууллаа.
Эрүүл мэнд, гимнастикийн төрөлжсөн сургалттай 21-р дунд сургуулийн сурагчдын дунд Татварын хуулийг хэн сайн мэдэх вэ АХА тэмцээнийг зохион байгуулсан бол 97-р сургуультай хамтран “Татвар төлөгч танд баярлалаа” сэдэвт флаш моб бүжгийн үзүүлбэрийг зохион байгуулав.
Дашрамд сонирхуулахад, дүүргийн 2015 оны шилдэг татвар төлөгч, Хөх дэвтэр шагналт аж ахуйн нэгжүүдэд зориулан зохион байгуулсан энэхүү флаш моб арга хэмжээнд нийт 100 сурагч оролцож, татвар төлөгчдөдөө талархал илэрхийллээ.
