MN ENG
    Facebook Twitter Youtube

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    • Ерөнхий сайд
      • Ерөнхий сайдын Ажлын алба
      • Ерөнхий сайдын намтар
    • Засгийн газар
      • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
      • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
      • Батлан хамгаалах яам
      • Боловсролын яам
      • Гадаад харилцааны яам
      • Зам, тээврийн хөгжлийн яам
      • Сангийн яам
      • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
      • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
      • Хууль зүй, дотоод хэргийн яам
      • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
      • Эрүүл мэндийн яам
      • Эрчим хүчний яам
      • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
      • Эдийн засаг, хөгжлийн яам
      • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Төрийн үйлчилгээ
    • 11-11 төв
    • Мэдээ
      • Засгийн газрын хуралдаан
      • Хэлсэн үг
      • Томилолт
    • 5Ш Ажиллагаа
      • ШҮГЭЛ АЖИЛЛАГАА
      • ШҮҮР АЖИЛЛАГАА
      • ШУВУУ АЖИЛЛАГАА
      • ШИЛЖҮҮЛЭН АВАХ АЖИЛЛАГАА
      • ШИЛЭН АЖИЛЛАГАА

    МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Эхлэл » » "БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР"-ИЙН НЭЭЛТ БОЛЛОО

    "БҮХ НИЙТЭЭР МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ ӨДӨР"-ИЙН НЭЭЛТ БОЛЛОО

    2015-05-11
    Facebook Twitter LinkedIn Pinterest Email

     

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр"-ийг өнөөдөр улс даяар 11 дэх удаагаа зохион байгуулж байна. Өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболд тэргүүтэй УИХ-ын гишүүд, УИХ-ын гишүүн, БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол нарын Засгийн газрын гишүүд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарилаа. Энэ жилийн мод тарих өдөр аугаа их эх орны дайны ялалтын түүхт 70 жилийн ойтой давхацсан, БОНХАЖЯ-наас “Нэг сая мод ургуулах хөдөлгөөн”-ийг санаачлан өрнүүлж байгаа зэрэг онцлогтой.

    Ялалтын 70 жилийн ойтой “Бүх нийтээр мод тарих” өдөр давхацсан тул УИХ-ын дарга З.Энхболдын санаачлагаар байгуулж буй “Парламент” төгөлд өнөөдөр анхны бут сөөгийг суулгалаа. Их ялалтын 70 жилийн ойн өдөр мөн мод тарихаар ОХУ-аас  Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд И.К Азизов, Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд С.В. Чепурный, Казакстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд К.И Кобландин нар хүрэлцэн ирж, мод тарив. Тэд Ялалтын түүхэн өдрийг Мод тарих өдөртэй хамтатган сайхан үйлс санаачилсан УИХ-ын даргад талархал илэрхийлж, “Улаанбаатар удахгүй Ногоонбаатар болох”-ын ерөөл өргөсөн юм. Мөн төр, засгийн төлөөллөөс гадна олон улсын байгууллагууд,  50 гаруй аж ахуйн нэгж, 2000 гаруй иргэд хамтран мод тарих үйлсэд нэгдлээ. "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр”-ийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал Б.Саранчимэг нээсэн. Тус цэцэрлэгт хүрээлэнгийн ногоон байгууламж нийслэлийн нийт ногоон байгууламжийн 23 хувийг эзлэх болжээ. Үүнийг Б.Саранчимэг захирал хамт олынхоо болон тэнд мод тарьж, ургуулахын төлөө эргэж тойрдог олон хүний сэтгэл, зүтгэл, хөдөлмөрийн үр шим гэсэн юм. УИХ-ын дарга З.Энхболд нээлтийн үеэр хэлсэн үгэндээ, Бүх нийтээр мод тарих өдрийн энэ жилийн арга хэмжээг олон нийтийн дунд мод тарих соёлыг дэлгэрүүлж, тарьсан модоо ургуулах, амьдрах хувийг нь нэмэгдүүлэх, арчлан хамгаалах мэдлэг чадварыг түгээх зорилгоор БОНХАЖЯ-наас санаачлан “Нэг сая мод ургуулах хөдөлгөөнийг” улс даяар өрнүүлж байгаа нь нэн сайшаалтай.  Хот, суурин газрын ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэхэд нийт  иргэд, байгууллагын идэвхи санаачлага, оролцоо хамгаас чухал юм” гэлээ.


    Ингээд БОНХАЖ-ын сайд Д.Оюунхоролын хэлсэн үгийг хүргэж байна.

    Эрхэм хүндэт УИХ-ын дарга, УИХ, Засгийн газрын гишүүд, Элчин сайдууд,  ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл та бүхнийг ногоон байгалийн төлөө нэгдэж, энд хүрэлцэн ирсэнд юуны өмнө талархал илэрхийлье.

    Та бүхэндээ Аугаа их эх орны дайны түүхэн ялалтын 70 жилийн ойн баярын мэндийг хүргэн мэндчилье. Монгол улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 тоот зарлигаар 5,10 дугаар сарын 2 дахь долоо хоногийн “Бямба” гаригийг “Мод тарих үндэсний өдөр” болгон зарласанбилээ. Уг зарлигийн дагуу зохион байгууж буй 11 дэх удаагийн "Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр" нь түүхэн ялалтын баярын өдөр тохиож байгаад туйлын баяртай байна. Өмнөх жилүүдэд зохион байгуулсан бүх нийтээр мод тарих өдрүүдээр нийт 7,4 сая ширхэг мод тарьсан байна. Энэ тарьсан модны амьдралт 60 орчим хувьтай байгаа нь хангалтгүй дүн юм. Иймд энэ оноос эхлэн тарьсан модоо арчлан хамгаалж ургуулах, амьдралтын хувийг нэмэгдүүлэх зорилгоор БОНХАЖЯ-наас “НЭГ САЯ МОД УРГУУЛАХ ХӨДӨЛГӨӨН"-нийг улс даяар өрнүүлж байна. Монголчууд бид түүхэн уламжлалаасаа байгаль дэлхийтэйгээ харьцан, зохицолдон амьдарч ирсэн ард түмэн. Гэтэл бидний амьдрах орчин сүүлийн жилүүдэд эрс  доройтож, хүн амын 50 гаруй хувь нь амьдарч байгаа Улаанбаатар хотод л гэхэд агаар, хөрсний бохирдол, тоосжилт аюулын харанга дэлдсээр байна. Хот, суурин газрын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн талбайн хэмжээ дэлхийн дундаж 24 м2 байхад нийслэлд нэг хүнд ногдох ногоон байгууламжийн талбайн хэмжээ 2014 оныбайдлаар 3,2 м2байгаа нь дэлхийн дунджаас даруй 7,5дахинбага байна. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан манай оронд 1940-2007 онд агаарын жилийн дундаж температур 2,1 хэмээр дулаарч, хөрснийууршилт 118,1 хувиар нэмэгджээ. Мөн жилд унах хур тунадасны хэмжээ 30-40 мм-ээр буурч байгаа нь  гадаргын усны хэмжээ багасахад нөлөөлж байна. Судалгаанаас харахад хайлаас мод 23 кг, бургас 38 кг, улиас 34 кг, шар хуайс 0,2 кг тоосыг жил бүр өөртөө шингээж авдаг. Үүнийг мөнгөөр үнэлж тооцвол 50 жил ургасан НЭГ мод амьдралынхаа туршид 38 сая төгрөгөөр үнэлэгдэх хүчилтөрөгч ялгаруулж, 75 сая орчим төгрөгийн агаар цэвэршүүлэх экологийн үйлчилгээ үзүүлж, 197 сая төгрөгөөр үнэлэгдэх усыг эргэлтэд оруулдаг юм байна.  Иймээс Иргэн бүр хашаандаа мод ургуулах, аж ахуйн нэгж, байгууллага бүр гадна орчиндоо ногоон байгууламжтай болох, өөрийн байгууллагын нэрэмжит таримал ойн сантай болгохыг та бүхэндээ уриалж байна.

    Манай яамнаас Ногоон хөгжлийн бодлого, Төрөөс экологийн талаар баримтлах бодлого, МонголУлсын Үндэснийаюулгүйбайдлынүзэлбаримтлал, МонголУлсын “Ойнтухай” хууль, МонголУлсынЕрөнхийлөгчийн 2010 оны 63, 2013 оны 178 дугаарзарлигуудын хэрэгжилтийг хангах чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна. Мод тарих, ойг нөхөн сэргээх үйл ажиллагааг дэмжсэн чухал шийдвэрүүдийг гаргасан нь тодорхой үр дүнд хүрч байна. Тухайлбал, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өөрсдийн хөрөнгөөр тарьж, ургуулсан  таримал ойг төр худалдан авдаг болж энэ ажилд 2013-2014 онд 84,4 сая төгрөгийг олгоод байна.

    Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өөрийн өмчлөлийн болон эзэмшил газартаа тарьсан ойгоо өмчлөх эрхийг хуулиар баталгаажуулж, ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээний зардлыг 2-3,5 дахин нэмэгдүүлж, энэ ажлын хөрөнгө оруулалтыг нэмэгдсэн өртөгийн албан татвараас, техник, тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлсөн болно. Эдгээр ажлын үр дүнд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын мод тарих идэвхи, санаачлага дээшилж, энэ чиглэлийн ажил үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын орлого нэмэгдэж, ойжуулалтын ажлыг чанартай хийх нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна. Монгол улсын Ойн тухай хуулийн 31 дүгээр зүйлд “Аймаг нийслэлийн Засаг дарга бүх нийтээр мод тарих сарын ажлыг жил бүр зохион байгуулж, 16 насанд хүрсэн иргэн бүр нэг, аж ахуйн нэгж, байгууллага таваас доошгүй мод тарьж ургуулах, услах арчлах бөгөөд өөрийн хүчээр гүйцэтгэх боломжгүй тохиолдолд зардлыг хандивлана” гэж хуульчилсан байдаг. Бурхан багшийн сургааль дахь “Мод их амь, хүн бага амь”, "Нэгмодтарихнэгнасныбуян”, “Хоёр мод тарьвал хойд насны буян” хэмээх айлдварыг ч манай ард иргэд сайн ойлгож өөрийн итгэл үнэмшлээрээ хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байна.

    Хуваалцах:

    Санал болгох Мэдээ

    УЛСЫН ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗРУУДАД ГАЗАР АШИГЛАГЧ ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ШИНЭЧИЛСЭН БҮРТГЭЛ 43 ХУВЬТАЙ ЯВАГДАЖ БАЙНА

    2018-01-08 23:36:10

    Улсын тусгай хамгаалалттай газруудад газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын анхааралд

    2018-01-02 02:15:21

    БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Д.ОЮУНХОРОЛ АЖЛАА ХҮЛЭЭЖ АВЛАА

    2016-07-23 03:27:17

    Н.БАТЦЭРЭГ САЙД ХБНГУ-ЫН БИЗНЕСИЙН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗЛАА

    2016-05-26 07:56:00

    “УС-ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ТҮЛХҮҮР” ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛЛОО

    2016-05-26 07:54:54

    Н.Батцэрэг сайд БНХАУ-ын Аялал жуулчлалын сайд ноён Ли Зин Жао-той уулзлаа

    2016-05-19 00:24:27

    “НОГООН ТЕХНОЛОГИ, ИННОВАЦИ-2016” ҮЗЭСГЭЛЭНБОЛЖ БАЙНА

    2016-05-10 08:50:13

    БОНХАЖЯ-НЫ ЗАХИАЛГААР ОЛОН УЛСЫН ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ, ЧАДАВХИЙГ БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

    2016-04-26 07:20:50

    Шинэ мэдээ

    Ерөнхий сайд Г.Занданшатарт Фрийдрих Эбертийн сангийн ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүллээ
    2025-06-19 18:34:00
    Нэг удирдлагатай, нэг бодлоготой, нэг зарчимтай ажиллахыг Эрчим хүчний яамны удирдлагуудад Ерөнхий сайд Г.Занданшатар анхаарууллаа
    2025-06-19 13:32:00
    Төр өөрөө бүсээ чангалах “ХЭМНЭЛТИЙН ТОДОТГОЛ”-ыг Засгийн газар хэлэлцэж эхэллээ
    2025-06-18 19:15:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян баяр хүргэж, захидал илгээв
    2025-06-18 13:44:00
    Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо
    2025-06-18 00:53:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
    2025-06-17 09:50:00
    Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Ерөнхий сайд нар баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлж байна
    2025-06-16 17:42:00
    Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлаа багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчим баримтална
    2025-06-13 16:11:00
    Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгаа гардаж авлаа
    2025-06-13 01:45:00
    ЕРӨНХИЙ САЙД
    • Биеийн тамир, спортын улсын хороо
    • Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар
    • Жендэрийн үндэсний хороо
    • Тагнуулын ерөнхий газар
    • Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар
    • Төрийн тусгай хамгаалалтын газар
    ШАДАР САЙД
    • Монополийн Эсрэг Газар
    • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
    • Онцгой байдлын ерөнхий газар
    • Стандарт, хэмжил зүйн газар
    • Төрийн худалдан авах ажиллагааны газар
    ЗАСГИЙН ГАЗАР
    • 20 минутын хот Үндэсний хороо
    • Боомтын сэргэлтийн Үндэсний хороо
    • Засгийн газрын Хэрэг эрхлэх газар
    • Хяналт, үнэлгээний Үндэсний хороо
    ЯАМД
    • Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
    • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
    • Батлан хамгаалах яам
    • Боловсролын яам
    • Гадаад харилцааны яам
    • Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам
    • Зам, тээврийн яам
    • Сангийн яам
    • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам
    • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам
    • Хууль зүй, дотоод хэргийн яам
    • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
    • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам
    • Эдийн засаг, хөгжлийн яам
    • Эрүүл мэндийн яам
    • Эрчим хүчний яам
    АГЕНТЛАГ
    • Архивын ерөнхий газар
    • Ашигт малтмал, газрын тосны газар
    • Гаалийн ерөнхий газар
    • Гадаадын иргэн, харьяатын газар
    • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар
    • Жижиг, дунд үйлдвэрийн газар
    • Зэвсэгт хүчний жанжин штаб
    • Иргэний нисэхийн ерөнхий газар
    • Мал эмнэлгийн ерөнхий газар
    • Нийгмийн даатгалын ерөнхий газар
    • Оюуны өмчийн газар
    • Соёл урлагийн газар
    • Татварын ерөнхий газар
    • Улсын бүртгэлийн ерөнхий газар
    • Усны газар
    • Үндэсний геологийн алба
    • Хил хамгаалах ерөнхий газар
    • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар
    • Цаг уур, орчны шинжилгээний газар
    • Цагдаагийн ерөнхий газар
    • Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар
    • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар
    • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
    • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар
    АЙМАГ
    • Архангай
    • Баян-Өлгий
    • Баянхонгор
    • Булган
    • Говь-Алтай
    • Говьсүмбэр
    • Дархан-Уул
    • Дорноговь
    • Дорнод
    • Дундговь
    • Завхан
    • Орхон
    • Өвөрхангай
    • Өмнөговь
    • Сүхбаатар
    • Сэлэнгэ
    • Төв
    • Увс
    • Ховд
    • Хөвсгөл
    • Хэнтий
    Дүүрэг
    • Багануур
    • Багахангай
    • Баянгол
    • Баянзүрх
    • Налайх
    • Сонгинохайрхан
    • Сүхбаатар
    • Хан-Уул
    • Чингэлтэй
    © 1911-2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

    Хайх зүйлээ бичээд "enter" дарна уу!