Монгол улсад хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан 5 дугаар сарын 8-9-ний өдрүүдэд Соёлын төв өргөөн дэх Урлагийн галарейд хүүхэд, багачуудын хийж бүтээсэн бүтээлийн үзэсгэлэнг гаргалаа. Уг үзэсгэлэнд оюун ухаан, ур чадвараараа манлайлсан хүүхдүүдийн 350 гаруй шилдэг бүтээлийг дэлгэн харуулж байна.
Үзэсгэлэнд орчин цагийн хүүхдийн сэтгэлгээний цар хүрээ, технологийн шийдэл ур чадварыг илтгэн харуулсан бүтээлүүд тавигдаж Монгол хүүхдийн авьяас билэг, ур чадвар, чадамж нь мэргэжлийн уран бүтээлчдээс дутахааргүй шинэлэг шийдэлтэй бөгөөд эдгээр бүтээлээрээ дамжуулан өөрсдийн үзэл бодол хүсэл мөрөөдлөө илтгэн харуулсныг олон нийтийн хүртээл болголоо.
Хүүхдийн төлөө үндэсний газар