Монгол улсад Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. 1925 оны тавдугаар сарын 8-нд их зохиолч Д.Нацагдорж санаа зориг нийлсэн хэсэг залуучуудын санаачлагаар “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо” нэртэйгээр анх байгуулагдаж байсан билээ.
Хүүхдийн
төлөө үндэсний газар Монгол улсад Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсч
хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд Монгол улсын тусгаар тогтнол, их бүтээн
байгуулалт, хүүхдийн хөдөлгөөн, байгууллагын үүсэл
хөгжилд түүхэн гавъяа хувь нэмэр оруулсан ахмад үеийнхний алдрыг хойчийн
залгамжлагчдад танилцууллаа. Монгол улсын одоо, ирээдүйн хүүхэд, залуучуудын хүсэл, тэмүүллийг
олон нийтэд хүргэх, ахмад, дунд, залуу үеийнхний залгамж
холбоог мөнхжүүлэх, бэхжүүлэх зорилготой хүндэтгэлийн арга хэмжээг амжилттай
зохион байгууллаа.
Хүндэтгэлийн үйл ажиллагаандУлсын их
хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд
С.Эрдэнэ, НҮБ-ын Хүүхдийн Сангийн суурин төлөөлөгч Роберто Бенес, Дэлхийн
зөн Монгол ОУБ-ын Суурин төлөөлөгч Винсент Эдвардс, Монголын
пионерийн байгууллагын Төв зөвлөлийн дарга асан ахмад зүтгэлтэн Д.Сүрэнжав,
Дашдовдон, П.Цэрэндулам, Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа нар
оролцож нийслэлийн Хүүхдийн холбоо болон ХӨУБ-ын төлөөлөл, сурагч багачуудтай
хамтран хүүхдийн байгууллагын үе үеийн төлөөлөл 500 гаруй ахмад ажилтнууддаа
хүндэтгэл үзүүлж, 90 жилийн ойн мэндчилгээ дэвшүүллээ.
Хүүхдийн төлөө үндэсний газар