Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас “Төсвийн хөрөнгө,
худалдан авах ажиллагааны тогтолцоогоор дамжуулан үндэсний үйлдвэрлэлийг
дэмжих нь хэлэцүүлэг”-ийг 2015 оны 05 сарын 05-ны өдөр Иргэний танхимд
зохион байгууллаа.
Энэхүү уулзалт, хэлэлцүүлэгт Сангийн яам, Засгийн
газрын хэрэгжүүлэгч агентлаг-Худалдан авах ажиллагааны газар,
Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийслэлийн худалдан
авах ажиллагааны газар, Үндэсний Аудитын газар, Барилга захиалагчийн
алба болон худалдан авах ажиллагаанд оролцогч байгууллагуудын төлөөлөл
оролцсон.
Зөвлөлдөх уулзалтаар худалдан авах ажиллагаанд оролцогч
үндэсний үйлдвэрлэгчдийг хэрхэн яаж дэмжиж байгаа, оролцогч талуудад
ямар хүндрэлтэй асуудал тулгарч байгаа, валютын ханшийн зөрүүгээс гардаг
алдагдлыг хэрхэн яаж шийдвэрлэх талаар санал бодлоо солилцлоо. Мөн
түүнчлэн худалдан авах ажиллагаанд мөрдөгдөж байгаа норм, норматив
өнөөдөр хэрхэн нийцэж байгаа үүнийг хэрхэн яаж зохицуулах талаар
ярилцлаа.
Захиргаа, удирдлагын хэлтэс